fbpx Мод тарьж, ургац хураахад цэргүүдийн хүчийг ашиглая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 55 секунд

Мод тарьж, ургац хураахад цэргүүдийн хүчийг ашиглая

Өмнөд хөрш БНХАУ-д манайхтай л адил агаарын бохирдол, цөлжилт, экологийн доройтол гээд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Гэхдээ манайхан шиг бичиг цаас боловсруулж, төлөвлөж, хэрэлдэж суусаар цаг алдахгүй юм. Тулгарсан бэрхшээлээ шат дараатай шийдээд явж чаддаг нь биднээс ялгарах давуу тал юм даа.

Хятадууд агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах нэг чухал алхам нь газар нутгаа ой моджуулах гэж үзэн энэ ажилд маш их хүч хаяж буй.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд мод тарих, шинэ ой бий болгох ажилд 100 тэрбум ам.доллар хэдийн зарцуулаад байна.

Үр дүнд нь өнгөрсөн таван жилийн дотор 338 мянган ам километр талбайг (бараг Германы газар нутагтай тэнцүү) ойжуулж чаджээ. Өдгөө тус улсын газар нутгийн 21 хувийг ой мод эзэлдэг бөгөөд (Монголын тухайд 7 хувь) 2020 он гэхэд дээрх тоог 23 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хятадууд ийм багахан хугацаанд энэхүү нүсэр ажлыг амжуулахдаа цэргүүдийн хүчийг ашигласан нь чамлахааргүй амжилтад хүрсэн тухай хэвлэлүүд онцлон бичиж байна. Тус улсын армийн 60 мянган алба хаагч Хөбэй муж зэрэг агаарын бохирдол ихтэй бүс нутагт мод тарих ажиллагаанд дайчлагджээ. Хойд нутгаар цэргийн алба хаахын оронд мод тарих нь амар бөгөөд зугаатай ажил байсан тул цэргүүд энэ үүрэгтээ дуртай байдаг гэнэ.

Өмнө нь 300 мянган цэргийг ой моджуулах ажилд дайчилж байсантай харьцуулахад 60 мянга гэдэг бага тоо. Гэхдээ цэргийн хүчийг энхийн цагт үр дүнтэй ашиглах хятадуудын энэ арга бусад оронд ч туршлага болох байх. Манай Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй төстэй зүйл санаачилсан нь цэргүүдийг цалинжуулж, эх орны бүтээн байгуулалтад дайчлах тухай байв. Уг нь их боломжийн санаачилга. Гэхдээ одоогоор цэргүүдийг бөөнөөр нь ажиллуулах хэмжээний том ажил өрнөөгүй болохоор айхтар сүрхий ажил хэрэг болж амжаагүй.

Тэгвэл цэргийн алба хааж буй залуусыг мод тарих, цөлжилтийн эсрэг тэмцэх зэрэг байгаль экологид ээлтэй өөр бусад ажилд дайчилбал ямар вэ. Нэг их биш ч гэсэн тодорхой хэмжээний цалин өгчихнө. Цэргүүд эх орноо хамгаалахад бэлтгэгдэх үндсэн үүргээсээ гадна хэдэн цаасны цалин аваад халагдана гэхээр хэн хэндээ ашигтай. “Бидний тарьсан мод багадаагүй. Хамгийн гол нь ургуулах чухал байна” гэж мэргэжилтнүүд ярьдаг.

Тэгвэл тарьсан моддоо өсгөж, ургуулах ажлыг тэднээр хийлгэвэл болохгүй зүйл алга. Цэргийн ангидаа жагсаалын даргад дэглүүлж зогсохын оронд эх орондоо хэрэгтэй зүйл хийж, цалин авна гэдэг алдаж болохгүй боломж. Замын-Үүдээр дамжин Эрээн гарсан хүн бүр хоёр орны газар нутгийн ялгааг анзаарч хардаг байх. Уг нь хоорондоо хэдхэн километрийн зайтай хоёр хот. Гэвч Монголын талд ургуулж тарьсан мод, бут, арчилж тордсон өвс ургамал бараг үгүй. Тиймээс байнга элсээр шуураастай. Аль 20 жилийн өмнө ийм байсан, одоо ч хэвээрээ.

Цэргүүдийн гар бие оролцсон ажил бүхэн тун хурдтай урагшилдаг

Гэтэл хилийн дээс алхангуут хоёр талаар ногоон модод эрээлжлээд угтана. Говийн хөрсөнд мод ургуулж болдог юм байна, элсний нүүдлээс ингэж хамгаалдаг юм гэдгийг Хятадууд бидэнд жинхэнэ утгаар нь зааж байна. Харин бид ухсан нүхэнд хэдэн нарийхан мөчир хийж, түүнийгээ нэг удаа усалснаа мод тарьчихлаа гэдэг. Арчилж тордохгүй болохоор өнөөх нь үхээд дуусна. Эсвэл мал идээд дуусдаг.

Гэтэл цаана чинь Хятадууд хүн хүч, хөрөнгө мөнгөөр “зодон” улсаа ногооруулах симфонийг амжилттай эгшиглүүлж байна. Хэрэв бидэнд хүн хүч нь дутагдаад байдаг бол цэргүүдээ ашигла л даа. Мэдээж бүх цэргийг ажилд дайчлахгүй л дээ. Харин дээр үед барилгын цэргийн анги гэж байсантай адил бүтээн байгуулалтад оролцдог тусгай ангитай болох нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохирсон хувилбар.

Одоо цэргүүд угаас элдэв хар бор ажилд дайчлагдсаар байгаа. Аль нэг ангийн захирагчид хэдэн цаас атгуулахад л хямд ажиллах хүчтэй болдог жишиг тогтоод удаж буй. Тэд барилга, тариа ногоо хураалт, тэр ч байтугай хэн нэг даргын хувийн харш барих гээд хийхгүй зүйл үгүй. Газар тариалан эрхэлдэг нэгэн компанийн захирал цэргүүдийн хүчийг авах гээд нэгэн ангийн захирагчтай холбогдсон ч хөлс мөнгөн дээрээ тохиролцож чадаагүй гэнэ.

Иймэрхүү ажилд тогтсон ханш хүртэл байдаг аж. Өнөөх захирагч өөр нэг компанийн захиралтай тохиролцоод ажил олж л таарна. Ингээд цэргүүддээ тушаал буулгахад бүх зүйл ОК болоод ирнэ. Цэргүүд энэ мэтээр хямд ажиллах хүч болсоор байгаа нь тодорхой учраас үүнийг албажуулж, улс оронд хэрэгтэй ажилд дайчлах хэрэгтэй. Хэн нэг цэргийн даргын халаасыг зузаалж байснаас л дээр санагдаад байгаа юм.

Социализмын үед оюутны хүчээр их ажил амжуулдаг байж билээ. Оюутнууд бараг л есдүгээр сарын 1-нд хөнжил пүүгээгээ бэлдэж сургууль дээрээ ирээд намрын ургац хураалтад дайчлагддаг байв. Тариа, ногоо хурааж, үеийнхэнтэйгээ бужигнаж өнгөрөөсөн нэг сар оюутнуудын хувьд сайхан дурсамж болон үлддэг байсан нь гарцаагүй. Яг л “Мартагдашгүй намар” кинонд гардаг шиг.

Тэгвэл үүний нэгэн адил тариа ногоогоо хурааж дийлэхгүй байгаа газарт цэргийн хүчийг ашиглаж яагаад болохгүй гэж. Өдгөө улс орон даяар намрын тариа, ногооны хураалт үргэлжилж буй. Энэ жил бороо хур арвин байсан болохоор урьд өмнөхөөс илүү ургац хураан авах өөдрөг төсөөлөл бий. Гагцхүү цаг агаарын нөхцөл байдал тариаланчдыг яаравчлахыгсануулж буй.

Хүйтэрч, цас дарахаас урьтаж ургацаа хураахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр салхинд хийсэх ч эрсдэл бий.

Уг нь цаг хугацаатай уралдсан, хүн хүч дутагдсан иймэрхүү нөхцөлд цэрэг эрсийн туслалцаа л хамгийн их хэрэгтэй байна. Цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлахын давуу тал их. Юуны өмнө хатуу дэг журамтай, сахилга баттай ажиллана.

Ажил тасалж алга боллоо гэж чихнээс хонх уяад байхгүй. Тиймдээ ч цэргүүдийн гар бие оролцсон ажил тун хурдтай урагшилдаг нь урьд өмнөх тохиолдлоор батлагдсан зүйл.

Барилгын цэргийн анги байгуулагдсан 80 гаруй жилийн хугацаанд төрийн ордноос эхлээд 40 мянгат, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот гээд улс орны олон чухал бүтээн байгуулалт цэргүүдийн хүчээр боссон.

Одоо ч барилгын цэргийн гурван анги Баянхонгор, Сүхбаатар, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Ихэвчлэн хугацаанаас нь өмнө ажлаа дуусгасан гэж дуулддаг. Нэгдсэн зохион байгуулалттайгаар, хатуу сахилга баттай ажиллахын давуу тал энэ.

Тэгвэл бүтээн байгуулалт эхлээгүй энэ үед цэргүүдийг өөр хэрэгтэй зүйлд ашиглаач ээ гэж дахин хэлье. Энэ улс оронд чинь эр цэргийн хүч, туслалцаа шаардсан ажил өч төчнөөн байна. Ургац хураалтаас эхлээд мод тарьж ургуулах хүртэл.

Засгийн газрын мэдээ

Цагдаагийн удирдлага хүн хулгайлдаг болоо юу?!
Цагдаагийн удирдлага хүн хулгайлдаг болоо юу?!
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​