Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдахаар боллоо


Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролдцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч ийнхүү ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болов. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • мкр · [103.10.22.127] · 2018/09/29

    яасан ханаж цададгүй суудалын шунал гээч вэ хаграх бийдээ


  • Зочин · [202.21.102.138] · 2018/09/25

    Энэ нам сөнөж байна. Учир нь бага хуралд нь Батмөнх нарын шоронгийн хулгайчид сууж байна шүү дээ...


  • Зочин · [202.21.106.163] · 2018/09/24

    Энэ нам нэгдэлгүй болсноо баталлаа.


  • Зочин · [103.9.90.131] · 2018/09/24

    Сумъяа яг удирдаж харагдаач. Нойл амьтан ш дээ.


  • Зочин · [203.91.112.198] · 2018/09/24

    су батын хөлс нь урсаад аймаар ядарчээ субаз д хотын даргын албан тушаал өгий тэгээд умх гишүүн сайд уб ын хамын дарга хотын дарга өөр коко коло уугчдын холбооны тэргүүн гэх мэт албан тушаал өгий


  • зочин · [182.160.34.65] · 2018/09/23

    МАН энэ хэдэн албан тушаалын төлөө үхэхээс буцахгүй залуусаараа бөгсөн дээр айхтар жин тавиулж байна даа. Орчин цагийн Монголын Улаан хамгаалагч нар төржээ


  • ЭЭРАА · [103.10.21.87] · 2018/09/23

    Нийслэлийн намын шинэ дарга одоо өөрөө нийслэлийг удирдах хэрэгтэй. УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээс өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөөд нийслэлийн удирдлагыг 60 тэрбумаас бүрэн цэвэрлэвэл таны гавьяа мөнхөд бадарна. 64-ийн бүлэг танаар дутахгүй нийслэлд харин та чухал хэрэгтэй шүү


  • Зочин · [202.72.245.200] · 2018/09/22

    АМЖИЛТ