fbpx А.Баатархуяг: Өдөр хоног аргацааж буй сайд нар тэрбум тэрбумаар хулгайлж л байх шив дээ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 48 секунд

А.Баатархуяг: Өдөр хоног аргацааж буй сайд нар тэрбум тэрбумаар хулгайлж л байх шив дээ...

Яг юуг олж харахгүй байна вэ?

Манай иргэд улс орныхоо байдлын талаар тодорхой мэдээлэлгүй төөрөлдөөд байна! Тиймээс нийгэмд болж буй үйл явцын өрнөлийг дагаж цухалдаад цаад учир шалтгааныг ойлгохгүй байна. Нийгэмд халалт үүссэн, бохир нийгмийнхээ болохгүй бүтэхгүйн шалтгааныг бүгд хайж тэмтчиж байна. Бүтэж үхэхгүйн тулд...

Яагаад багш нарын цалинг нэмэхгүй байгаа юм, яагаад асуудалд тодорхой хариулт өгөхгүй байгаа юм, яагаад гудамжны тэмцэл сунжирч байгаа юм, яагаад учраа ололцохгүй байгаа юм... яагаад... яагаад?

Уг нь нийгэм нь ил тод нээлттэй ч хэдхэн тоог л харьцуулчих боломж байгаа ч масс тэгж хардаггүй ажээ. Хэдхэн хялбархан тоог харьцуулаад л улс нийгмээ бүхэлд нь харчихаж болно шүү дээ. Үүнийг уг нь Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй зарлаад, гарах арга замаа хэлэлцэх ёстой байсан юм. Түүнээс ЗГ, эсвэл УИХ-ыг хамгаалж үлдэх тухай асуудал аль эрт ач холбогдлоо алдчихсан шүү дээ! Харин ийм болчихсон үед ЗГ юу ч, бүр юу ч хийхгүй байгаа нь хамгийн том аюул учраас бичихээс аргагүй боллоо. Үүнээс цааш амаа хамхиж тэсэхгүй нь ээ...

Манай улсын гадаад өр 28,0 тэрбум ам.доллараас давчихаад байна. Үүний дээрээс БНХАУ-тай хийсэн свопын дүн 1,8 тэрбум ам.доллар нэмэгдэхээр үндсэндээ манай улсын өр 30 тэрбум ам.доллар буюу коммунизмын жилүүдэд тавьсан “их” өрөөс бараг 3 дахин их болчихоод байна. Хүмүүс яагаад өнгөрсөн нийгмээ санагалзаад байна гэхээр одоогийн бидний нийгэм тэр үеийг гүцэхгүй учраас л тэр... Коммунист системийн үеийнхээс ялгаатай, бас аюултай нь энэ “хэт өр” өндөр хүүгээр хүүлэгддэг. Монгол Улс хэт өрийнхөө зөвхөн хүүнд жилдээ 1,4-1,8 тэрбум ам.долларын өгдөг. Үндсэн өрийг төлөх тухай бодох ч хэрэггүй, тиймээс хойшлуулах буюу илүү өндөр хүүнтэй богино хугацаат зээлээр хаахыг л бодож байна. Цаашид энэ дарамт буурах төлөвгүй ба өрийн үндсэн төлбөр төлөх хугацаа ойртох тусам улам их дарамт учирна...

 

Манай ДНБ ойролцоогоор 11 тэрбум ам.доллар (ДНБ, оны үнээр 2018 оны эхний хагаст 15.2 их наядтөгрөг гэвэл би их л өргөж байна) Харьцуулаад үзвэл бид бас л ДНБ-нээсээ 3 дахин их өртэй болчихсон байна. Ардчиллын жилүүдэд энэ тэр гэж халтирахаа больё, ерөөсөө байгаа бодит байдал маань ардчилсан, эсвэл коммунист байхаас үл хамаараад улсын эдийн засаг нэгэнт сүйрчихсэн.

Яагаад гэвэл гадаад өрийг (ер нь бол хүүг) ЗГ дөнгөн данган төлж байгаа ба манай төсвийн улсынхаа ДНБ-тэй харьцуулсан хэмжээ хэт өндөр, өөрөөр хэлбэл 5 тэрбум ам.долларын төсөвтэй. Үүнийхээ дөрөвний нэгтэй тэнцүү хэмжээний өрийн хүүг чүү чамай төлж байгаа ба хэрэв үндсэн төлбөр төлөөд эхэлбэл төсөв байтугай ДНБ-гээ тавиад ч ядаж хагаслаж хүчрэхгүй, ахин хэлэхэд төсвөөсөө 3 дахин, ДНБ-ээсээ 6 дахин их өртэй улс! Тиймд хэрэв хугацаа шахагдсан өрийн үндсэн төлбөр хийе гэвэл илүү өндөр хүүтэй богино хугацаатай зээл авч байж “аянга зайлуулах”-аас өөр аргагүй болчихоод байна!

Гэтэл яагаад өр ДНБ-ын 80 хувь гэж яриад байдаг юм бэ? гэж асуух нь зүй биз? Энэ бол цэвэр ЗГ-ийн өр (2017 оны 4 сарын дүнгээр 7,3 тэрбум гаруй ам.доллар) бөгөөд цаана нь манай алдарт 30 гэр бүлийн тавьсан 20 тэрбум ам.долларын өр улсын өрөнд тооцогдож явааг энэ хачин “хувиар” халхалчихаад яваад байгаа юм. Гайгүй ч юм шиг санагдаад эргэлзүүлээд байгаа илбэ бол ердөө л энэ “80%” шүү дээ!

Үүний хажуугаар дотоод өрийн дарамт аюултай төвшинд хүрсэн. Хүнд өвчлөөд эцсийн шатандаа орсон хүн “нөөцөө шавхаад өөрийгөө идэж” эхэлдэг шиг л болчихсон. Одоо хамгийн аюултай цагийн механизмтай бөмбөг нь Монгол банкинд татан төвлөрүүлсэн 5-6 их наяд төгрөг болчихоод байна. Төгрөгийн ханшийг яаж ийгээд барихын тулд Төв банк арилжааны банкуудаас ихээхэн хэмжээний төгрөг татах тохиролцоог Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед хийсэн бөгөөд Төв банкны алдагдлыг хаахын тулд хүүг нь Сангийн яам төлж байхаар болжээ.

Харин У.Хүрэлсүхийн ЗГ, Сангийн сайд Ч.ХҮрэлбаатарын үеэс эхлэн хүү төлөхөө зогсоосон тул одоо Монгол банкнаас тэр мөнгийг “буцаагаад зах зээлд нийлүүлэхгүй бол алдагдалд орох боллоо” гэсэн “нэхэмжлэлийг” ЗГ-т өгчихөөд байгаа ажээ. Хэрэв энэ мөнгө зах зээлд гэнэт нийлүүлэгдвэл, оны эцсийн тайлангаас өмнө Төв банкнаас урсан гарвал одоо 7-8 орчим хувьд хүчээр барьж байгаа инфляц механик харьцуулалтаар 20 шахам хувьд хүрэх аюултай болчихоод байна. Одооноос энэ аюул мэдрэгдэж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд 1 ам.доллар 2600 төгрөгтэй тэнцэж байвал бурхны минь аврал юм даа... Төв банк валютын нөөцийг 2,9 тэрбум ам.доллар гэж зарласан нь үүний 1,8 нь БНХАУ-ын ардын банктай хийсэн своп хэлцлийнх. Бодит байдалд нөөц 1,1 тэрбум ам.доллар!

Ийм үед нэг бол ойрын хугацаанд дор хаяж 2 тэрбум ам.доллар олж эдийн засагт оруулах, эсбөгөөс ерөөсөө төгрөгийн инфляцийг хяналтаасаа тавьж туух хоёрхон зам үлдээд байна. Хамгийн гайхалтай нь ЗГ, тэр тусмаа Сангийн яам үүний эсрэг ямар арга хэмжээ авах нь одоо болтол тодорхойгүй, нийтэд байтугай УИХ-д энэ талаар тавьсан ямар нэг төсөл төлөвлөгөөгүй “шааригдаж” явах ажээ.

Манай намуудын чармайлтаар бий болсон эдийн засгийн гайхамшигт бүтцийн ойлгомжтой нь томоохон мөнгө олдог хоёрхон салбартай болсон ба зэс, нүүрс хоёр юм. Гэвч сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт тогтвортой, үнэ нь өслөө гээд үсрээд 6 орчим тэрбум ам.долларын экспорт хийж байна. Үүнээс төсөвт орох нь хэд юм. Харин зэсийн тухайд “Эрдэнэт” үйлдвэрээс олох нь байтугай МАН-ын дарга нарын урьд хожид байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй мафи тус үйлдвэрийг барьцаанд тавьж мөнгийг нь хувааж цусласнаас 110 сая ам.долларын өрөнд орчихоод яахаа мэдэхгүй сууцгааж байна. Үүний тал нь хүү!

Хэрэв АТГ-ын Х.Энхжаргал даргаа өгвөл бүгд ачигдах тул өнөөх нь “Би тэгээд энэ ажлаа өгчих үү? яахав?” гэж даапаалаад, УИХ дахь МАН-ын бүлэг нь учраа олохгүй тул ээлжит бус хуралдаанд орохоос ч халгаж суугаа. Ганц хонгилын үзүүр дэх гэрэл, саалийн үнээ “Оюу толгой” нь мөн л хусарчихаад байгаа ба Монголд мөнгө өгөх нь бүү хэл харин ч 34 хувь ноогдох хөрөнгө оруулалтын зээлийн хүүг 11 хувь болгож өрөн дээр өр, өтөн дээр баас болж байгаа билээ. Ийм байхад өнөө гадаадын хөрөнгө оруулагч гэгчдэд нь хэн итгэх билээ? 

 

Ядаж Төвбанкинд хуримтлагдсан тэр их төгрөгийн нийлүүлэлтийг аргацаахын тулд “Оюу толгой”-н валютын урсгалыг Монголын банкаар дамжуулах тухай хууль санаачилсныг Сангийн сайд нь улайран эсэргүүцээд зогсоочихсон билээ. Тэр нь өнөө Оюу толгойн онгоцны буудлыг барихдаа хэтрүүлсэн “төсвийн” хариу байх. Уг нь Сангийн сайд нь энэ хуулийг санаачлаад гүйж байх ёстой атал тэгэхээс тэг гэж улсаа хорлодог чөтгөрийг У.Хүрэлсүх газрын хаанаас ч юм олоод тавьчихсан билээ.

Чухамхүү Сангийн сайдын хорлонтой үйлдлүүдийн улмаас улсын эдийн засаг хэзээ мөдгүй сөхөрчих гээд байхад Ерөнхий сайд нь огт мэдээгүй явах ч ёстой өнөө “баялгийн хараал” гэгч нь хүрснийх байх. Идэж уусан нь хил дамнан цуурайтсан Ч.Хүрэлбаатараа бодвол эрхбиш хэдэн амбаар босгодог учраас Чойжоо нь овоо ажиллаж байж. Угаасаа цэргийн суртал нэвтрүүлэгч, Ц.Элбэгдоржийн “монгол” хувилбар болсон У.Хүрэлсүхэд энэ эдийн засгийн сүйрлийг ойлгох чадал алга шиг байна. Хөөрхий Ерөнхий сайд нь тасралтгүй 65 луухаанаа аргадаж байна, тэгэхгүй бол өөрийг нь өшиглөчихөд хэзээд бэлэн хойно аргагүй! Аргадах бүрт архи дээжилсээр “Ерөнхий сайд 10 насаа алдаж байна” гэж халагладаг МАН-ынхан 10 сар тэсэх хугацаа өгөхгүй төлөвтэй болж байх шиг байна даа!

Ерөнхий сайдынхаа энэ нөр их хөдөлмөрийн араас өдөр хоног аргацааж буй ЗГ-ын гишүүд нь насыг нь хороож олдсон мөнгөнөөсөө тэрбум тэрбумаар хулгайлж л байх шив. Бүр гол түшиг тулгуур болох ёстой Сангийн сайд нь аанай MCS-ийнхэнтэйгээ сүжирч 199 аравны ... тэрбумыг хулгайлахаас өөр юу ч бодохгүй л явааг бид харж л байна. Зүгээр л 200 тэрбум л байхгүй юу, идэх мөнгөндөө хүртэл Франц үнийн заль хэрэглээд, Оросоос үхээрийн ханиад ирнэ гэж айлгаад, өр төлсөн хуурамч цаас үзүүлээд байх тусам хүмүүс уурсаж байна. Өнөө “MCS” нь зуухаа шахаад яндангаа мартчихсан байсныг Ч.Хүрэлбаатар нь гүйцээж байна гэж хүмүүс шоолж байна. Гадаадынхан “Өр төлөв” гэсэн кирилл-монгол үгтэй тамга дараад байгаа аятай тэнэг суртал нэвтрүүлэгт итгэдэг ямар ч тэнэг байхгүй шүү дээ! Хийсэн ганц ажил нь гэнэ ээ... өр төлөөгүй, төлж чадах ч үгүй!

Яг үнэндээ ЗГ багш нарын цалинг жаахан нэмчихвэл араас нь эмч нар ороод ирнэ гэж сүнсээ гээчихсэн явсан юм, хавар молигодчихсон гэж бодож байсан юм чинь...

 

11 тэрбумын ДНБ-тэй түүнээсээ гурав дахин их өртэй Монгол Улсад хөгжлийн тухай ярих боломж үнэндээ байхгүй! Ахиад зээл авлаа гэхэд өгөх ч амьтан энэ ертөнцөд байхгүй. Ирсэн зээл тусламж нь эдийн засагтаа шингэдэггүй, гадагшаа урсаад гарчихдаг. Яг хоолны хурц хордлогод орсон хүн шиг. Тэр гадагшлуулдаг бөгсийг нь бөглөе гэхээр УИХ нь ээлжит бус хуралдаан хийхгүй боодог хөөгөөд алга болдог. Улстөрийн шалтгаанаар эсэргүүцдэг, даргынхаа ялагдлын хорслыг авахын тулд төрийн нөгөө нэг институцээс санаачилсан бүхнийг 60-уулаа нулимж, дэвсэлж, бөөлжиж бахаа хангадаг болсон. Ахиад 60 тэрбум хусчихсан гэхээс өөрийг бодохоо байсан.

ЗГ нь ажиллахгүй бол хэн нэг нь ажиллах ёстой атал ингэж л “нурааж ажилладаг” систем тогтсон байна. Үндсэндээ 1992 оны Үндсэн хуулийн тогтолцоо улс орныг сүйтгээд, одоо сүйрэл рүү нь түлхэж байна. Үндсэндээ улс орон яг 1990 оны байдал руугаа орчихлоо. Өр ба зээлийн харьцаа, эдийн засгийн бүтээмж, чадавхи “тэг” заачихлаа. Гадаад хүчин зүйлээс 100 хувь хараат эдийн засгийг тэтгэх урсгал үндсэндээ хаагдчихлаа. 1990 оных дэлхийн системийн сүйрлээс болж тасарсан бол энэ удаад энхрий хайрт МАНАН-гийн арчаагүйтлээс болж баларлаа. Одоо эрх баригчдаас юу ч хүлээх хэрэггүй болсон! 

Инээдтэй нь тухайн үеийн сүржин лозунг дэвшүүлдэг намын хурлуудын орчин үеийн хувилбар хуурамч уриатай хөрөнгө оруулагчдын чуулган л хийдэг болсон. Энэ бол ядарсан эдийн засгаас мөнгө хулуух бас нэгэн арга бөгөөд ямагт ЗГ-ийн ажлыг хийлгэхгүй байгаа, гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчин хяхдаг “тэнэг ард түмнийг” хараан зүхсэн дүгнэлтээр чуулганаа хаадаг болсон билээ.

Одоо энэ эдийн засгийг, энэ улс орныг нэг хүн, нэг нам, хэсэг олигарх өөд нь татахаас өнгөрсөн. БНХАУ-ын гадаад хэргийн сайд ирээд том жорлонг чинь янзалж өгнө гэсэн, АНУ 350 саяыг өгнө гэсэн... Хэзээ баригдах жорлон, хэзээ орж ирэх мөнгө юм, 2022 онд бол арай бодитой байх. Үнэндээ энэ бүхэн хууран мэхлэхэд хэрэгтэй болохоос бодит байдал огт биш шүү дээ! Энэ тогтолцоо байгаа цагт улам уруудна уу гэхээс өөд нар харахгүй болчихлоо. Ийм нэг тэнгэр нь хээр хаясан улс болчихоод байна.

Засгийн газар ажиллахгүй байна, зөвхөн өөрсдийн толгой дээрх аянгыг зайлуулах гэж гадаад руу гүйлдэж байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нь гурвуулаа давхиж очоод хэзээ ч юм ирэх 350-хан сая ам.доллар. Щааваас, бүгдээрээ түүнээс л зүүгдэж нэр төр олох гэж үхэлдэхийг харахаас ичиж үхэм... Үүгээр 30 тэрбумын өрийг дарах уу? Тэгээд бүгдээрээ бүр хэвлэлийн төлөөлөгчид нь, дагаж яваа сэтгүүлчид нь хүртэл Капитолын ордны өмнө сельфи хийж “Мөнгө олж ирлээ” гэж нийтийн сүлжээгээр хөөрцөглөж байх. Ердөө л “сельфины засаг” шүү дээ. 

Үнэндээ Төмөрсүхийн эрэлд явсаар нэг Хүрэлсүх олсон авч тэр сүх хэргээ гаргасангүй ээ. Ядаж л гадагш урсдаг мөнгөний амсарыг хаах юм байх гэтэл тэрийгээ ч хийсэнгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын зөрчил дээр л амиа аргацаасаар өдий хүрлээ шүү дээ. Өөрийгөө л бодсоноос улс орныг бол харж чадахгүй юм. Ер нь ч тэгээд өөр нэг их юм хүлээгээгүй, угаасаа хэмжээг нь мэдэж байсан, бүгдээрээ... 

Хамгийн наад зах нь 30 тэрбумын өрийн гуравны хоёр нь өнөө 30 гэрбүлийн өр. Түүнийг салгаад зааглаадах гэхээр л бүтэн жил таг болж болдог юм уу? Бүр цаадуулдаа дөнгөлүүлээд төлөөний хүмүүсээр нь ЗГ-аа бүрдүүлээд өөрөө удирдлагаа алдчихаад мотоцикль унаад явж болох уу?

Одоо найдлага алга боллоо, цаашид юу ч хийж чадахгүй. Саяын IV ДЦС-ын осол бол муу ёрын дохио, түүнээс өмнө зунжингаа өмхийгээр утсан... 

Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл болдог гэдэг. 1992 онд инээдтэй юм хийж, одоо харин эмгэнэл рүүгээ гулсаж байна! Одоо нэг бол ЗГ-аа сольж үзнэ, эсбөгөөс УИХ-ыг тарааж үзнэ. УИХ нь ЗГ-аа л түлхэх байх, тэгээд ч болов ядаж яндангаас өөрийг боддог Сангийн сайд, ядаж улс орноо нэг бүхэлд нь харчихдаг Ерөнхий сайд олдохгүй л дээ! Аягүй бол Хаянхирваа гэж ална аа...

 

А.Баатархуяг

Харумафүжи үзэсгэлэнгийн орлогоо бүтээн байгуулалтад зарцуулна
Харумафүжи үзэсгэлэнгийн орлогоо бүтээн байгуулалтад зарцуулна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​