fbpx Л.Энхболдын популизм ИТХ-ын дарга Х.Сугирт халдварлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 32 секунд

Л.Энхболдын популизм ИТХ-ын дарга Х.Сугирт халдварлажээ

Сүүлийн үед “поп” нэрээрээ олонд танигдах оролдлого хийж эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын Өмнөговь аймаг дахь төлөөлөл гэж болох тус аймгийн Иргэдийн хурлын дарга Х.Сугир хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Төлөөлөл гэсний учир нь Х.Сугир Л.Энхболдын Төрийн ордонд популизм хийдэг гүтгэлгийн шинжтэй жижүүрийн хэдэн үгсийг хэвлэл мэдээллээр тоть шиг давтан хүргэхийг оролдсон хэрэг. Тиймдээ ч бусдын үгийг давтан дайх гэсэн оролдлого нь сэтгүүлчдийн ундууцлыг баахан төрүүлээд авав.

Учрыг тодотговол, “Тавантолгой транс” компанид хаягласан хэвлэлийн хурал зарлаж “байж болзошгүй”, “тийм зүйл ажиглагдаж байна” хэмээн учир битүүлэг зүйл ярьж олныг алмайруулахдаа шүүх хяналтын байгууллагаас эцэслэн шийдээгүй зүйлийг “хийсэн” мэтээр нийтэд зарлан ээлжит гүтгэлгээ хийв. Тэрбээр урьд өмнө хүн гүтгэсэн хэргээр шүүхийн хаалга татаж байсан учраас ийнхүү “ээлжит” хэмээн онцолсон хэрэг.

Жишээ нь, “Тавантолгой транс” компани нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 390 мянган тонн нүүрс хулгайлсан мэтээр тайлбар хийсэн ч шүүхээр эцэслэн тогтоогоогүй юм. Энэ тухайд Төрийн өмчит, Орон нутгийн өмчит хоёр компанийн хооронд маргаан дэгдсэн ч эцэстээ хэн нь хэнийхээ талбай руу орсон нь ч бүрхэг болсон тул чимээ намдаасан зүйл юм. Тэгээд ч шүүхээс өнөөдөр дээрх хоёр компанийн аль алийг нь буруутгаж, бас зөвтгөөгүй л байна. Монгол Улс өөрийн гэсэн хууль дүрэмтэй, шүүх засаглалтай учраас Л.Энхболд, Х.Сугир нараас арай дээр бодитой мэдээллийг түмэн олонд өгч таарна.   

Тиймээс сэтгүүлчид Х.Сугир даргаас “та шүүхээр эцэслэн тогтоогүй байхад ийм зүйл ярьж байгаа нь ААН, хувь хүний нэр хүндэд халдсан хэрэг биш үү” гэхэд тэрбээр “Засгийн газар, холбогдох агентлаг газруудаас дүгнэлт гаргаад цагдаагийн байгууллагад шалга гэсэн үүрэг өгсөн юм билээ, тиймээс би болзошгүй гэж ярьж байна” хэмээн булзааруулан гүтгэлгээ цааш үргэлжүүлсэн.

Ингэхдээ “Тавантолгой транс” компанийн удирдлагууд Орон нутгийн өмчит Таван толгойн мөнгөнөөс хувийн банкинд байршуулж 10 гаруй хувийн хүү авдаг хэмээв. Энэ мэтчилэн Х.Сугир 16 зүйл бүхий гүтгэлгийн шинжтэй зүйлийг дурдсанд нь нэг ч баримт байсангүй. Эцсийн байдлаар баримт нэхэхээр “Засгийн газар, агентлаг газрын дүгнэлт гарсан учраас би шүүх хүчний байгууллагад сануулах үүднээс ийнхүү хэвлэлийн хурал зарласан” гэж будилах нь Л.Энхболдын захиалгаар ингэж ч явах гэж дээ гэсэн сэтгэгдлийг хэнд ч төрүүлэхээр. Хувь эзэмшдэг хэн ч гэсэн өөрийн хувьд оногдох мөнгөө хаанахын ч, аль ч банкинд байршуулах нь хувь хүний сонголт гэдгийг Иргэдийн хурлын дарга маань даанч мэдсэнгүй.

Х.Сугирын энэ мэт гүтгэлгийн шинжтэй баримтгүй мэдээллүүдийг харж байхад орд газар дахь бусдын эзэмшил хувь руу илүү харсан, өмнөговьчуудыг Төрд төлөөлж буй Л.Энхболдын захиалгаар гэж болохоор мэдээлэл тарааж байгаад хамаг учир оршино. Нөгөө талаар “Тавантолгой транс” компанид хувь эзэмшдэг Д.Бат-Эрдэнийн эсрэг турхирсан улс төрийн шинжтэй, айсуй 2020 оны сонгууль баримжаалан өрсөлдөгчөө “намнах” гэсэн оролдлого зэрэг нуугдаж байх талтай харагдана.

Уг нь Монгол Улс өөрөө Л.Энхболдыг, Х.Сугирыг оролцуулахгүйгээр хууль хяналтын байгууллагатай бүрэн улс шүү дээ. Үнэхээр алдагдсан нүүрс байгаа бол тэд гаргаад ирнэ. Үнэхээр буруутай бол бурууг нь, зөв бол зөвийг нь тогтоогоод өгдөг эрх мэдэл бүхий байгууллагатай улс орон шүү дээ.

А.Болд

Шуурхай.мн 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​