fbpx Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманий боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 58 секунд

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманий боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 24-26-ны өдөр ОХУ-ын Москва хот болон Таманий боомтод ажлын айлчлал хийж байна. Айлчллын эхний өдөр салбарын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины туслах И.Е.Левитин, ОХУ-ын ҮХЯ, Роснефть ТӨУҮГ-ын удирдлагуудтай уулзалт хийв.

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж Оросоос Хятадруу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах, эдийн засгийн коридор байгуулах, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг ирэх онд хамт тэмдэглэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. 

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазрын энэ удаагийн айлчлал Дорнын эдийн засгийн форумаар хоёр орны төрийн тэргүүний хэлэлцэж шийдвэрлэсэн ажлын биелэлтийг эрчимжүүлж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ОХУ-ын Роснефть ТӨҮГ-ын Ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзаж Монгол Улсад нефть хайгуулын хамтарсан судалгаа хийх, боловсруулах үйлдвэр барих, Монголын нутгаар хийн хоолой дамжуулах боломжийг газар дээр нь очиж судлах, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг олон асуудлаар өргөн цар хүрээг хамран санал солилцсон юм. Мөн Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангах ажлыг Роснефть компани хариуцахаар урьдчилан тохиролцлоо. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Манай улсын хувьд шатахуун, түлш стратегийн чухал бүтээгдэхүүн. Тиймээс уг бүтээгдэхүүний нөөц хангамжийг зохих түвшинд байлгаж, гаалийн баталгаат агуулах нэмэж барих шаардлага тулгарч байна. Түүнчлэн ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой байлгахад дорвитой арга хэмжээ авах боломжийг эрэлхийлж байна.Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт- Импортын банкны санхүүжилтаар барьж байгуулахаар болсон. Роснефть компани нефть хайгуул, боловсруулах салбарт маш том туршлагатай. Энэ сарын сүүлээр тус компаний үйлдвэрлэл хариуцсан орлогч дарга А.А.Романов тэргүүтэй мэргэжилтнүүд манай улсад барих нефть боловсруулах үйлдвэрийн талбай, байгалийн хий дамжуулах хоолой явах зарим газрууд болон олборлолт хийж буй Дачин Тамсагийн 19, 21 дүгээр талбайд очиж ажиллахаар боллоо” хэмээн онцлов.

Таван- Толгойн нүүрсний бүлэг ордыг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгох ажлыг эхлүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах хэмжээнд аваачих ажил амжилттай хэргэжиж байгаа тухай салбарын сайд ярихдаа “ОХУ-ын Отэко компани Таван-Толгойд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг Хар тэнгис дахь Таманий боомт дээр буулгаж цаашаа гуравдагч зах зээл рүү гаргах хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Таван- Толгой жилд 25 сая тонн нүүрс Таманий боомтоор гаргахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд 25-ний өдөр Таманий боомтын бүтээн байгуулалт нөхцөл байдалтай танилцаж, Отэко компаний захирал М.Литвактай уулзалт хийх юм.  Отек компани манайхтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Бидэнд их боломж бий. Тэр тусмаа ОХУ-тай уул уурхай, үйлдвэр, худалдааны чиглэлийн хамтын ажиллгааны бодлогоо өөрчилж, хийх гэж буй ажлынхаа цар хүрээг зөв харж, шуурхай, ажил хэрэгч хандаж түншүүдийнхээ итгэлийг дааж ажилласнаар бид улсынхаа хөгжлийг шинэ шатанд гаргаж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болж, олз омог дүүрэн эх орондоо буцах нь” хэмээлээ.

Дашрамд дурдахад ирэх 2019 онд тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд манай хоёр орны төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч буй. Тэмдэглэлт ойг тохиолдуулан Роснефть компани ойн арга хэмжээ болон Халх гол сумын шинэ сум төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон байна.

Л.Нандинцэцэг

Эх сурвалж: Монцамэ агентлаг

"Галзуурсан" үнийг төрөөс барих цаг болжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​