fbpx Б.ЖАВЗМАА: ДЭГЛЭМИЙГ ӨӨРЧИЛЖ, ХҮҮГ МИНЬ АЮУЛД ОРУУЛАХ НЬ ГЭЖ АЙЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 16 секунд

Б.ЖАВЗМАА: ДЭГЛЭМИЙГ ӨӨРЧИЛЖ, ХҮҮГ МИНЬ АЮУЛД ОРУУЛАХ НЬ ГЭЖ АЙЖ БАЙНА

Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш 20 жил болж байна. ЦЕГ, ТЕГ хамтран 2016 оноос хэрэг илэрсэн хэмээн Орхон аймгийн иргэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 21-24 жилийн ял оноож, чанга дэглэмд эдлүүлэхээр Хорих 405 болон 407 дугаар ангид шилжүүлсэн юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржад, Ц.Амгаланбаатар нарын дэглэмийг бууруулж Хорих 409 дүгээр ангируу шилжүүлжээ.

Тэд үнэхээр энэ гэмт хэргийг үйлдсэн бол нийтийн хориход хорьж болох хөнгөн болон хөнгөвтөр зүйлчлэл бүхий хулгай, дээрмийн хэрэг биш юм. Төрийн зүтгэлтний амийг хөнөөсөн захиалгат аллага учраас онц ноцтой бөгөөд хүнд гэмт хэрэгт тооцогдож таарна. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх, ялангуяа захиалагчдыг илрүүлж ял шийтгэл оноох хүртэл гэрч болон гүйцэтгэгчдийг төрийн тусгай хамгаалалтад байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төр тэднийг иргэнийх нь хувьд, онц ноцтой хэргийн гүйцэтгэгч гэрчийн хувьд амь нас, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, хариуцах учиртай.

Хэдийгээр захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгч гэж зохиомол ял тулган барьж хорьсон гэх шүүмжлэл, эргэлзээ хардлага нийгэмд байдаг ч бодит байдалд ийм логик, дүр зураг харагддаг. Тэд аллагын гүйцэтгэгч байлаа ч гэсэн нөгөө талаас захиалагчтай нүүрэлдүүлэхэд гэрч болно. Гэтэл ЦЕГ, ТЕГ-аас аллагын захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байгаа атал “гүйцэтгэгч” гэх хоёр хүний дэглэмийг нь буруулж, нийтийн хориход шилжүүлснээр аюулгүй байдлыг нь хангаж байна уу. Тэдний амь нас эрдсэхгүй гэсэн баталгаа байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна.

Мөн уг хэргийн цорын ганц гэрч, С.Зориг агсны эхнэр Б.Булган хаана явна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангасан уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Хэргийн гүйцэтгэгч, гэрчийн амь насанд эрсдэл учирвал ард нь хэн нэгэн ял завших, ялаас мултрах нөхцөл байдал үүсч мэдэх юм.

Хорих ангийг яагаад өөрчлөх болсон, ямар учраас шилжүүлснийг тодруулахаар бид Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаатай холбогдсон юм. Тэрээр “Хорих ангийн дэглэмийг өөрчлөн гэнэт шилжүүлснийг гайхаж байна. Хүүгийн минь амь насанд халтай зүйл болох вий гэдэгт санаа зовж бас айж байгаа. Би жирийн нэг эх хүн. Хүүгийнхээ төлөө яваа ээж. Ард түмэн, төр, засаг минь туслаарай, хүүг минь амьд байлгахад анхаарлаа хандуулж өгөөч” хэмээн ярьж байна.

-Хүүг тань шилжүүлснийг та хэзээ мэдсэн бэ?

-Эргэлтийн хуваарь нь энэ сарын 24-нд байсан юм. Тэр өдөр гурван хүүхэд, нэг дүүг нь дагуулан Хорих 405 дугаар ангид очтол байгаагүй. Бидэнд “409 дүгээр анги руу шилжүүлсэн” гэснээс өөр юм хэлээгүй. Тэр анги нь Улаанбаатар хотын зүүн тал руу байдаг юм билээ. Явсаар байгаад очоод уулзсан. “Яагаад шилжүүлэв” гэж хүүгээсээ асуухад “Харгалзагч нар гэнэт толгой, хүзүүн дээрээс доош хүчтэй дарж, хар юмаар нүдийг минь боогоод машинд суулгаад авчирсан” гэсэн.

Өмнө нь хоригдож байсан Хорих 405 дугаар анги бол чанга дэглэмтэй, аюулгүй байдал талаас ч чанга байсан. Гэтэл одоо шилжүүлсэн Хорих 409 дүгээр анги нь хулгай, дээрэм, хүн амины гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хорьдог газар юм байна. Гэтэл хорих ангийг өөрчлөн зориуд тийм хүмүүс дотор зохион байгуулалттайгаар авчраад хийж байгаа нь хүүгийн минь амь насыг аюултай байдал руу аваачиж байгаа явдал гэсэн ойлголт төрлөө. Дээр нь аравдугаар сарын 2-ны өдөр ч дөхөж байна. Яаж ч бодсон хүүгийн минь амь насанд эрсдэл учирлаа. Иймд ард түмэн, төр засгаасаа хүүгийн минь амь насыг аюулгүй байлгахад анхаарч өгөөч гэж гуйя.

-Хорих 405 дугаар ангид ял эдэлж байхад нь ямар нэг дарамт, шахалт учирсан юм болов уу?

-409 дүгээр анги руу шилжүүлэхийн өмнө ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Баттөмөр нар очиж уулзахдаа хурууны хээг нь авсан гэнэ. Өмнө нь өчнөөн авсан байж дахин авдаг нь ямар учиртайг мэдэхгүй. Хүү маань “Би хэрэг хийгээгүй шүү. Тиймээс хурууны хээ өгөхөд татгалзах юмгүй” гэж хэлээд хурууныхаа хээг өгсөн байна лээ. Ер нь бол энэ хэрэг анхнаасаа зохиомол зүйл байсан гэдгийг бид өмнө нь зөндөө ярьсан. Хэвлэлийн хурал ч хийлгэж байсан. Захиалагчаа одоо болтол олоогүй атлаа гүйцэтгэгч гэж гурван хүнийг барьж хорьсон шүү дээ. Ц.Элбэгдоржийн гар хөл бологчид Монголын цагдаа, тагнуулын байгууллагад байгаа нөхцөлд ямар ч нууц бөгөөд аюултай асуудал үүсч болно шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч үүнд анхаараасай.

Зууны мэдээ
Т.Сайхан

CORPORTE SALES - Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт
CORPORTE SALES - Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​