"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дурсамж ном бичихээр төлөвлөжээ. Түүний ном бага нас болон урлагт хэрхэн дурлаж байсан үеийнх нь дурсамжаар эхэлж,"Номин талст" хамтлаг хэрхэн үүсч байгуулагдсан талаар үргэлжлэх юм байна. Мөн Монголын рок попын төлөөллүүд хамтлагтай холбоотой гэгээн дурсамжийг дэлгэх аж. Үүнээс гадна Т.Дэлгэрмөрөн шинэхэн уран бүтээлдээ орсноо дуулгалаа. Тэрээр энэ удаа хайрт охиндоо зориулж, аавын тухай дуугаар бэлэг барихаар зэхжээ.
Ч.Тулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин