ТЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. ТЕГ-аас "ТЕГ нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн прокуророос албан зөвшөөрөл өгөөгүй учир хэргийн талаар илүү мэдээлж болохгүй" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлсэнээр уг иргэн нь БНХАУ-ын иргэн байжээ.