fbpx Ерөнхий сайд та хариуцлагын “СЭЛМЭЭ” татварын салбарт эргүүлээч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 31 секунд

Ерөнхий сайд та хариуцлагын “СЭЛМЭЭ” татварын салбарт эргүүлээч

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал энэ өдрүүдэд гал дээр тос асгасан аятай л дүрэлзэж байна. Ерөнхий сайд одоогийн байдлаар эхний сайдад хариуцлагыг нь хүлээлгэхээ мэдэгдэж, ард түмэн дараагийнх нь хэн байх вэ хэмээн шударга ёсыг нэхэж сууна.

Анх сошиал сүлжээнд тавигдсан ЖДҮХС-гийн асуудлыг "өндөр"-ийг авахтай нь зэрэгцэж олны анхааралд орсон бас нэг асуудал яалтчгүй жижиг дундын том дуулианд бага зэрэг дарагдах маягтай болж байх шиг.

Тодруулбал, ард түмний татварыг ашиглаж өөрсдийнхөө ажлын үр дүнг тэрбум, тэрбумаар үнэлсэн тухай хэрэгт холбогдож байсан Д.Занданбат тэргүүтэй нөхдүүд өнөөдөр татварын албандаа дахин томилогдож дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй талаарх мэдээлэл юм. 2010-2013 оны хооронд Д.Занданбат тэргүүтэй, Д.Энхбат, Ч.Сүрэнхорлоо, Ц.Сайнбуян, Л.Нэргүй тэргүүтэй дүүргийн татварын хэлтсийн дарга нар төлөвлөгөө биелүүлсэн нэрийдлээр 200 саяас эхлээд 1 тэрбум хүртэл хэмжээний мөнгийг үр дүнгийн гэрээний урамшуулал хэмээн өөрсдөдөө хууль бусаар олгодог байсан нь олонд дэлгэгдэж жинхэнэ сенсаац тарьж байсан билээ.

Улмаар тухай үеийн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг урамшуулал нэрээр төрөөс тэрбумаар нь "хумсалсан" этгээдүүдтэй хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж ажлаас нь явуулж байсан юм. Аудитын газраас хүртэл хууль бусаар төсвийн мөнгийг өөрсдөдөө урамшуулал хэлбэрээр олон жил олгож ирсэн Д.Занданбатыг ажлаас нь чөлөөлж өөрсдөдөө олгосон мөнгийг нь өөрсдөөр нь эргүүлэн төлүүлж улсыг хохиролгүй болго гэдэг саналыг Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайд хүргүүлсэн байдаг юм.

Тэгвэл энэ засаг гарч ирснээр өнөөх татвараас мөнгө "саахад" гаргашсан нөхдүүдийг бүгдийг нь буцаан ажилд нь томилж, хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Д.Занданбатыг Татварын Ерөнхий газрын даргаар хүртэл томилон ажиллуулж байх юм. Тухайлбал, Л.Нэргүй гэгч ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Ц.Сайнбуян нь СБД-ын татварын хэлтсийн дарга, Д.Энхбат нь СХД-ын татварын хэлтсийн дарга, Ч.Сүрэнхорлоо СБД-ын татварын хэлтсийн дэд дарга гэх зэрэг зөөлөн сандлуудад тухлаад амжив. Өөрөөр хэлбэл, иргэдийг дарамталж татварыг урьдчилан төлүүлж тэр мөнгөө татварын дансанд байршуулснаар өөрсдийгөө төлөвлөгөө биелүүлсэн болгон харагдуулж улсын төсвийн мөнгийг хууль бусаар завшдаг дээрх бүлэг этгээдүүд "ажлаа" дахин эхлүүлсэн байх магадлалтай юм. Ер нь ёс зүйн болон эрүүгийн шинжтэй ийм ноцтой хэргийг өдүүлж явсан нөхдүүдэд яагаад Монголын төр татварын албаа дахин хариуцуулах болов.

Тэр ч байтугай Зам, тээврийн яамны сайдаар ажиллаж байсан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа "ЗТЯ-ны газрын даргаар төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна" хэмээн жиргэж суух вэ дээ. М.Зоригт сайдын хэлсэн хүн бол мэдээж Д.Занданбат юм.

/Татварын урамшуулал авсан мөнгөн дүн болон нэрс/

Ийм тодорхой хэрэг өдүүлж Монголын төрийг, татварын албыг уландаа гишгэж хуулийг гууль болгож явсан этгээд өнөөдөр яагаад өнөөх татварын албаа дахин удирдаад явж байна вэ. Энэ улс оронд хууль гэж байна уу. Ард түмнээс сонгогдсон нэг нь ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь "хумсалж" эхнэр хүүхдээ баярлуулдаг, ард нь суугаа нөхдүүд нь урамшуулал нэрээр татвар төлөгчдийн мөнгийг бас л тэрбумаар нь зувчуулдаг. Энэ хүмүүст ер нь ёс зүйн хэлтэрхий төдий ч зүйл үлдсэн үү. Алга дарам талх аваад идчихэж чадахгүй шахам байгаа ард түмнээ бодох сэтгэл байна уу гэж асуумаар.

Жижиг дундын дуулиан дэгдэж дарга болсон цагаасаа хойш дорвитой сугалаагүй хариуцлагын "сэлмээ" эргүүлж эхэлсэн Ерөнхий сайд та татварын албанд бугшаад буй дээрх муу муухай, эдээ бээр шиг бугшсан нөхдүүдэд хариуцлага тооцож Монголын төрийг авилгач, хулгайчуудаас салгах хэрэгтэй болоод байна. Та хэрэв чадахгүй бол энэ улс орон хөл толгойгүй болж, дампуурлын ирмэг рүүгээ улам л хурдтайгаар урагшлах болчхоод байна шүү.

 “Статистикийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Статистикийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​