С.Жавхлан: Хэлээ хазаад суугаад байгаа Ерөнхий сайдтай байгаад хэрэг алга


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул чөлөөлөх шийдвэр гаргав.

Гишүүдийг үг хэлэх үеэр С.Жавхлан гишүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Тэрбээр "Ойрын хугацаанд болсон үйл явдлыг тоочъё. Гадны тагнуулын онгоц Монголд ирлээ, галт тэрэг замаасаа гарсан том осол гарлаа, төрийн албан хаагчид нэгнийгээ хөнөөлөө.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг. Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдах ёстой байна. Ойрын үед ер нь хуралдсан юм уу. Миний бие энэ талаар олж сонссонгүй. 

Энэ болгоныг харчихаад дуугүй өнгөрөөд баймааргүй байна. Хэлээ хазаад суугаад байгаа Ерөнхий сайдтай байгаад хэрэг алга. Аймшигтай нийгэм бүтээчихээд Ерөнхийлөгч гээд сууж байх хэрэг алга. Та гурав гурвуулаа нийлээд хурлаа хийгээч. Улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байдад эндээс ийм зээл авлаа, тэрний гарыг барилаа гээд явах юм. 

Тэрнээс гадна энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсэж, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо. 

Маш их хугацаа өнгөрлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтээ би одоо албажуулж өгнө. Та гурав найр наадмаа дуусгаад орон овоохойдоо ирж, түмэн олноо тайвшруулаач гэж шаардмаар байна” гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [73.200.190.195] · 2018/10/13

    Javhlan neg heseg uhsen yum shig chimeegui bolson tee.Yasan be tarvagadorj daramtalsnuu ?helchih tegehuu...Yag yu gej amiig ching hamhisan be?


  • Зочин · [103.57.92.48] · 2018/10/09

    Javhlan zov helj er ni ard tumen hoorondoo uralzahaar toriin 3 onderlog nge hamt suuj asuudal zovlongoo ard tumendee neelttei helekh tsag bolson .Bid darin deer suuj bui chudenznii shataj bui mod shig sanagdakh jum daa


  • зочин · [203.91.118.247] · 2018/10/09

    Жавхлан минь ээ, одоо ном унш, сайн боловсрох л хэрэгтэй байна даа, Цээжний бангаар УИХ-ын гишүүн хүн ярьж болохгүй, Иргэдийг төлөөлж суугаа хүн өргөн мэдлэгтэй, сайн мэдээлэлтэй, судалгаатай ярьж сурах хэрэгтэй шүүүүү,,,Энэ доор бичиж суугаа хүмүүсээ харчих ямар ч бодлогогүй ийм хүм


  • Зочин · [66.181.160.126] · 2018/10/08

    Жавхланг дэмжиж байна. МАНАН бүлэглэл одоо сөнөх нь тодорхой


  • Монгол хүн · [103.57.93.242] · 2018/10/08

    Жавхланг дэмжиж бна.Сонгууль дөхөөд ирэхээр гурван том маань шоучин болсон.Энэ 3ийг огцоруулах ажлыг дэмжиж бна.


  • гийчин · [202.55.191.194] · 2018/10/08

    жавхлан гишүүн үнэнийг хэлсэний төлөө түүнийг шүүмжилж сул үг яриад яах вэ. цаана чинь эх орноо худалдаж ,төсөв хулгайлж,, эх орныг хужаагаад дүүргэж, баялгаа гадагш зөөж, бид гишгэх газаргүй болох дөхөөд байна. Эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө санаа зовох цаг ирсэн


  • гийчин · [202.55.191.194] · 2018/10/08

    төрийн 3 өндөрлөг хэн нь хэнээ хэлэлтгүй ялзарсан олигархи луйварчид. энэ 3-г өөрчлөх хэрэгтэй. Баттулга байнга худал уриалга гаргаж уран цэцэн донгодож уран хөхөө эбэ-ийн араас орлоо. ард түмэн эх орноо хайхрах хүнгүй мөнгөний араас үхэн шунаж төсөв хулгайлж эх орноо зарж баяжиж байна. багануур хужаа дүүрэг боллоо. дорнодын тал хятадын мэдэлд орж эх орны баялгийг гадныхан дураар ухаж зөөж байна. Ард түмэн босох хэрэгтэй. арчаагүй новшнуудыг хүчээр буулгахаас өөр замгүй боллоо


  • Үл мэдэгч · [64.119.26.155] · 2018/10/07

    Урлагийнхан өөрсдийгөө: -Уяхан дуутай, турьхан бөгстэй, сулхан өвөртэй гэж тодорхойлдсон байдаг. Ийм хүмүүс хаана тохирох бол ... ? УИХ-д уу!


  • Зочин · [66.181.183.28] · 2018/10/06

    Урлагийн хүн.нийгэмд байр суурь байхгүй гэж үнэн юм


  • Зочин · [202.179.31.16] · 2018/10/06

    Ovoo do. Er hurga


  • E · [73.36.250.117] · 2018/10/06


  • Лут · [202.9.42.227] · 2018/10/05

    Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэж эв түнжингүй байдлыг хэлдэг биздээ. Энэ гурав үнэхээр нэгдэж нэг ч ажил хийсэнгүй. Тэр60 тэрбум гэж Ерөнхийлөгч нь ярих юм. Энхболд нь гүрийгээд суучих юм. Намын дарга Хүрэлсүх намын ам барих гэж тэр тушаалыг булаан авсан юм шиг таг дуугүй. Энэ гурав нэг л биш ээ.


  • зочин · [66.181.160.81] · 2018/10/05

    төрийн түшээ хүний үнэр ч алга энэ хүнд


  • sonor · [202.9.43.52] · 2018/10/05

    javhlan zuv heljee gehdee chi duugaa duuldag shig ene hun durtai yumaa uzeg l dee end MAN jenkogoor yu ch hiilgehgui helsen bolgoniig ni demjihgui bgaag medej l bmaar yum


  • Зочин · [202.126.89.224] · 2018/10/05

    Зөв л хэлсэн байна.


  • Зочин · [203.91.112.198] · 2018/10/05

    за жавлаан чи битгий худлаа шоуд хэрэгтэй юман дээр ер дуугарахгүй гөлөг царайлчихаад ерөнхий худлаа хуцадгаа боль чи тиймэл сүрхий юм бол эрднэтийн 49 51 хувь зоригийн хэрэг дубай мэт дээр дуугараач наа чинь үндсэн хуулийг үндэсээр нь муутгахгээд зогсож байна балай минь


  • Зочин · [202.179.31.91] · 2018/10/05

    Голын олоод хэлчихсэн байна. Овоо доо


  • zorigoo · [43.228.131.40] · 2018/10/05

    yaaaaaag gol iin oloj hellee. My Man


  • Зочин · [43.228.131.40] · 2018/10/05

    zow heljee


  • Зочин · [65.49.68.195] · 2018/10/05

    unen unen


  • Зочин · [202.70.41.102] · 2018/10/05

    Зөв одоо нэг ам нь ангааж эхлэх нь дээ аан


  • Зочин · [202.9.42.164] · 2018/10/05

    Унэн л юм хэлсэн бна ш дээ манай еренхийлегч бол бемберцгийн хаана жудогийн тэмцээн болж бна тэнд л сууж харагддаг ш дээ


  • Зочин · [103.57.94.71] · 2018/10/05

    Уйлагнаад, МАН-аа дэмжээд, хоёр нүүр гаргаад , шинэ 200-уугаа чимээгүй унаад, шинэ байрандаа эр эм нь мэдэгдэхгүй амьдарч суухгүй худлаа хуцаад яахын энэ дөрвөд


  • Зочин · [202.120.234.221] · 2018/10/04

    Энэ оркуудын төлөөлөлийг дэмжиж байгаа бол өөрийгөө жинхэнэ орк гээд ойлгочих, боловсролгүй үхэр монгол минь


  • Зочин · [66.181.177.118] · 2018/10/04

    үнэн үг хэлжээ.


  • иргэн · [66.181.167.54] · 2018/10/04

    Харин энэ гишүүн чинь үнэни олоод хэлчихлээ.Төрийн 3 өндөрлөг гурвуулаа огцрох хэрэгтэй.Ерөнхийлөгч энэ болсон үйлдэлд 1-ч үг ган хийгээгүй.ЕСайд бас уучлалт гуйгаагүй.Хийсэн ажил нь сайд дарга нараа л халсан.Хөдөө гадаадгүйл шоу хөөцөлдөхөөс өөр юу хийв Баттулга Хүрэлсүх 2.Энэ огцорвол болно.Тууштай тэмц Дэмжих хүн олон байна.