Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо


-КОНОР МАКРЕГОРЫГ ХАБИБ НУРМАГОМЕДОВ ЯЛСАН ТЭМЦЭЭН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛААР ӨНДӨРЛӨВ-

ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдлээ. Ирландын “Сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирсэн ч тулааны дөрөвдүгээр үед боолтод орж ялагдал хүлээсэн. Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болсон юм.

Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан боловч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Улмаар рингний дотор болон гадна үймээн үүссэн. Үймээний үеэр нэгэн үзэгч ринг рүү нэвтэрч Конор МакГрегорыг цохисон хэрэг ч гарсан байна. Ийнхүү өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо.

Шүүгч тэмцээн өндөрлөснийг зарламагц Нурмагомедов дэвжээний хашлагыг давж, Макгрегорын багийн гишүүн, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Диллон Дэнис рүү довтолжээ. Цагдаа нар тэднийг салгаж, аюулгүй болгосон байна. Үүний дараа Нурмагомедовын талын зарим хүн дэвжээ рүү нэвтэрч Макгрегорын биед халдсан аж. Цагдаа нарын хамгаалалтын дор Оросын тамирчныг танхимаас гарахад Макгрегорын дэмжигчид түүн рүү ундааны сав зэрэг эд зүйлсээр нүүлгэжээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: