fbpx Л.Дуурсах: Малаа буруу хөнгөлдөг учраас махан тарга авахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 4 секунд

Л.Дуурсах: Малаа буруу хөнгөлдөг учраас махан тарга авахгүй байна

МАЛЫГ ЗӨВ ХӨНГӨЛЖ, УУРАГЖУУЛСНААР МАХАН ТАРГА ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ

“Их тархи”, “Бага тархи” электрон толь бичгийн зохиогч Л.Дуурсахыг “Зочин” буландаа урилаа. “Эко боловсрол, эко хөгжил” төвийн тэргүүнээр ажиллаж буй тэрбээр хөдөө аж ахуйд түшиглэсэн хөгжлийн загвар боловсруулсан бөгөөд малын ашиг шимийг сайжруулах уламжлалт аргуудыг техник технологийн дэвшилтэй хослуулах нь үр дүнтэй байгааг онцоллоо.

-Таныг хөгжлийн суурь судалгаа хийсэн гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?
-Одоогоос 30-аад жилийн өмнө би Монгол улсыг яаж зөв хөгжүүлэх арга замыг олохоор ахмад үеийн докторуудад гэрээр нь шавь орж, судалгаагаа эхэлж байсан юм. Шилжилтийн үед бага зэрэг саарсан ч 1993 оноос хойш олон мундаг эрдэмтэдтэй хамтарч, судалгаагаа тасралтгүй хийлээ.

Монголчууд мэдэхгүй нийгэмд шилжиж орохдоо их алдсан.

Одоо ч тэр хэвээрээ л явж байна. Шинэ нийгэмд хэрхэн явах талаар суурь судалгаа аль ч салбарт байдаггүй. Тиймээс бид социализм болон ардчиллын аль альных нь сул талыг хаяж, давуу талд нь тулгуурлан судалгаа боловсруулсан юм.

-Та бүхний томъёолсноор манай улсын хөгжлийн суурь юу вэ?
-Монгол хүн, газар шороо, мал гурав л хөгжлийн суурь. Бид хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай байвал зөв хөгжинө. Харин уул уурхайг хэт дэлгэрүүлбэл 50-80 жилийн дараа Африк шиг элсэн цөл болох тооцоо гарсан.

Монгол бол өвөл, зуны агаарын температурын хэлбэл 80-100 градус, хавартаа хүн байтугай мал амьтан тогтохын аргагүй хүчтэй салхитай, энергийн алдагдал хамгийн ихтэй, хур тунадас, чигийн тэнцвэр муу, эрс тэс уур амьсгалтай. Таван хошуу мал энэ уур амьсгалд хэдэн сая жил амьдраад дасан зохицоод ирсэн. Таван хошуу малыг нүүдэлчид гаршуулахад багаар бодоход 100 мянган жил зарцуулсан шүү.

-100 мянган жил гэдгийг та түүхийн ямар эх сурвалжид үндэслэж байна вэ?
-Хадны сүг зураг, археологийн олдвороор баталгааждаг. Одоогоос 80-100 мянган жилийн тэртээ нүүдэлчид анхны малаа гаршуулсан байх магадлал өндөр байдаг юм. Үүнийг олон улсын эрдэмтэд баталсан.

Бүр өөрсдийнхөө ухамсар, сэтгэлгээнд тааруулан гаршуулсан гэж үздэг. Таван хошуу мал тус бүрийн далд ухамсарт нь тааруулан гаршуулж, хоорондоо ижил дасал болсон байдаг. Өөрөөр хэлбэл, мал, хүн хоёрын төв мэдрэлийн системийн мэдрэлийн эсүүд хоорондоо уулздаг болтол олон жил ажиллаж байж малаа гаршуулсан гэсэн үг. Үүнийг зүгээр дасгасан гэж тайлбарлах аргагүй.

-Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай энэ цаг үед тэгвэл хөдөө аж ахуйн салбарын хөгжил аль чигт зүглэх ёстой юм бол?
-Байгалийн зүй зохилдлогоор өдий хүрсэн тул бэлчээрийн мал аж ахуйгаа техник технологийн дэвшилтэй уялдуулж, инновац шингээх замаар хөгжих нь зөв. Үүнд хамгийн чухал нь бэлчээрийн зөв менежмент.

Алс бэлчээрт худаг ус гаргаснаар нэг газраа бөөгнөрөөд байгаа малчдыг зөв тараан байршуулж болно.

Ийм зөв зохион байгуулалттай явбал манайд 60 байтугай 100 хүртэлх сая толгой малын бэлчээрийн даац бий шүү дээ. Харин фермийн буюу эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж ердөө л найман хувь. Их хэмжээний хөрөнгө мөнгө хаявал 10 хувь байж болох юм.

-Салбарын мэргэжилтнүүд Монгол орны бэлчээрийн даац 25-30 сая толгой малд хүрэлцээтэй гэдэг. Таны тооцоо үүнээс 3-4 дахин их байна. Ийм зөрүүтэй байгаа шалтгаан юу вэ?
-Өнөөдөр нийт бэлчээрийн нөөцийн 40 хувийг л талхилж, үлдсэн 60 хувь эзгүйрээд байна. Ашиглаж чадахгүй байгаа энэ 60 хувьдаа малаа зөв тархаах тухай би яриад байгаа юм. Үүнээс гадна малыг одоогийнх шиг өглөөнөөс орой болтол бэлчээх ямар ч шаардлагагүй. Ялангуяа, хаврын улиралд. Өвс ургамлыг гүйцэд ургахаас нь өмнө мал сорлож идээд бэлчээрийн чанар алдагдаад байна.

Тиймээс өвс ногоо дөнгөж ургах үеэр малаа өдөрт дөрвөн цаг бэлчээж, үлдсэн найман цагт нь хашаад, уурагжуулах хэрэгтэй. Малд хамгийн их уураг өгч, махан тарга суулгадаг ургамал бол царгас. Хадлангийн өвсийг бод мал өдөрт 4-5 кг идэж байж цаддаг бол царгас нэг кг, бог малд 400 гр байхад л хангалттай. Тэгээд ч бэлчээрийн малын нэг давуу тал нь идэмхий биш. Идсэнээ биедээ хадгалж, шингээх чадвар сайтай.

-Бэлчээрийн хууль гаргах гээд олон жил дуншиж байна. Бэлчээрийн харилцааг хуульчлах нь зөв үү?
-Бэлчээр болон бэлчээрийн экологийг хуульчилж хамгаалах нь зөв. Гэхдээ яаж хуульчлах гэж байгааг би сайн мэдэхгүй байна. Бэлчээрийн даацад үнэлгээ хийж, түүнд нь тохируулан хуваарилах нь чухал. Малын тоо бэлчээрийн даацаас ихэдвэл алс бэлчээрт худаг ус гаргаж өгөөд айлуудаа нүүлгэх, эсвэл малынхаа тоо толгойг бууруулахыг шахах хэрэгтэй. Илүүг нь нядлаад, мөнгө болгоод банкинд хийсэн нь дээр.

Мөн миний өмнө хэлсэнчлэн малын бэлчээрт гаргах цагийг багасгаж, уурагжуулбал малын махан тарга 30-40 хувь нэмэгдэнэ. Зунаас бусад үед уурагжуулбал бүр 100 хувь нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, бэлчээрийн экологи ямар зүй тогтолтойг, юунаас хамаардгийг Засгийн газар, эрдэмтэд, төсөл хэрэгжүүлэгчид томъёолоогүй нь маш том алдаа. Бид 30 жил зарцуулж байж энэ зүй тогтлыг судалж тогтоосон.

Өнгөрсөн 60-70 жилд бэлчээрийн уурагт ургамлын агууламж 85-90 хувь багассан байна.

Ингэснээр бэлчээрийн ургамлын төрөл зүйл бөхөж, хөрсний үржил шим муудаж, цөлжилт эрчимжиж, малын ашиг шим багасаж, давжаа жижиг биетэй болсон байна. Нэгэнт ашиг шим нь буурсан тул хүмүүс малын тоо толгойн араас л хөөцөлдөж байгаа юм. Уурагт ургамал бол агаар дахь азотоор хооллож, хөрсөнд азотын бордоо шахдаг.

Үүгээр бусад ургамал хооллож ногоон бүрхэвч тогтдог. Гэтэл энэ зүй тогтол алдагдсанаас бэлчээр цөлжөөд байгаа юм. Тиймээс уурагт ургамлын үр үржүүлж, орчин үеийн хавах технологиор бэлчээрээ нөхөн сэргээх шаардлагатай байна. Үүнийг эрчимтэй хийвэл бэлчээр ойрын 20 жилд бүрэн сэргэж, 200 сая малд ч хүрэлцээтэй болно гэдгийг би амлаж чадна.

-Та бүхний судалгаа, шинжилгээнээс яг практикт нэвтэрсэн нь бий юу?
-Бид мал хөнгөлөх уламжлалт аргаа орчин үеийн технологитой хослуулсан. Энэ аргыг амьдралд нэвтрүүлбэл малын махан тарга эрс нэмэгдэнэ. Хүннү, Чингис хааны үеэс монголчууд эр малыг хөнгөлөхдөө үрийн хоолой, судсыг нь улайссан шөвгөөр хатгалж тасалдаг байсан юм. 

80 сая малаа зөв эргэлтэд оруулахад гурван сая хүн бүгд баян амьдарнаХэзээ ч үржлийн ажил хийж чадахгүй боловч хуйхнагт үлдсэн төмсөг нь уураг үйлдвэрлэж, тамир тэнхээ оруулах уураг үйлдвэрлэсэн хэвээр байна. Түүнээс биш одоогийнх шиг төмсгийг нь аваад, өөрсдөө чанаж иддэг байгаагүй. Энэ бол Манжийн үед орж ирсэн арга. Манжууд өөрсдөө хатдаа мануулах цэргийн төмсгийг авч тайган болгодог уламжлалтай байсан юм.

Төмсөгтэй мал өөх багатай, махан тарга сайтай байдаг. Бид уламжлалт аргаа цахилгаан соронзон гүйдэл болгож, орчин үеийн технологитой уясан хэрэг. Ингэж зөв хөнгөлсөн малыг царгасаар уурагжуулбал бүр том биетэй болж, 1000 малаас авах ашиг шимийг 500 малаас авдаг болно.

-Та бүхэн энэ бүхнээ салбарын яаманд танилцуулсан уу?
-Танилцуулаад 15, 16 жил болж байна. Харамсалтай нь, хөдөө аж ахуйн салбарыг хариуцдаг сайдууд хэзээ ч мэргэжлийн хүмүүс байдаггүй. Дандаа улстөрчид учраас энэ бүхнийг ойлгохыг хүсдэггүй биз. Толгой дохиж сонссон ч дэмждэггүй. Харин одоогийн Засгийн газарт бол танилцуулж амжаагүй байна. Ерөөсөө олон судалгаа, нээлтүүд амьдралд нэвтэрдэггүй шалтгаан нь УИХ, Засгийн газар төсөв мөнгө хуваарилдаггүйтэй л холбоотой.

-Хөдөө аж ахуйн орон байж өөрсдөө үнэтэй мах, сүү цагаан идээ хэрэглэдэг. Таны хувьд хөдөө аж ахуйн одоогийн бодлогод ямар үнэлгээ өгөх вэ?
-Сүүлийн 30 жил буруу явсан хөдөө аж ахуйн бодлого одоо ч буруу хэвээр байна. Зөв чигт нь залах цаг болсон. Монголчууд өөрсдөө хөдөө аж ахуйн түүхий эдээ гүн боловсруулдаггүй, бүгдийг нь урагшаа гаргадаг тул үнэтэй хэрэглэх нь аргагүй.

Бид Архангай аймгийн Цэнхэрмандалд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хөгжлийн загвар боловсруулсан.

Ийм парктай бол түүхий эдийн татан авалт, анхан шатны гүн боловсруулалт сайжирна. Одоогоор Монгол улс хөдөө аж ахуйн экспортоосоо 1-1.5 тэрбум ам.доллар олдог. Хэрэв анхан шатанд гүн боловсруулалт хийгээд гаргавал 8-9 тэрбум ам.доллар олох боломжтой.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв загвараар эдийн засгийн эргэлтэд оруулбал дэлхийд органик брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно. Дотоодын хэрэгцээгээ хямд нийлүүлж, зөрүүг нь экспортоосоо олж болно. 80 сая малаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахад л гурван сая хүн бүгд баян амьдарна.

-Танай төв бусад салбарт ч хөгжлийн загвар боловсруулсан юм байна. Тухайлбал, эко аялал жуулчлал гэдгийг хэрхэн загварчилсан бэ?
-Бид Монголын аялал жуулчлалыг одоо байгаагаас өөрөөр томъёолсон. 330 гаруй сумыг эко суурин болгож, бүгдэд нь бургас, царгас тариалж ногооруулна. Бүх суманд уламжлалаа хадгалсан гэр хэлбэртэй хувийн сууц барьж, жуулчдын тав тухыг хангасан орчин бүрдүүлнэ.

Сумаас суманд ая тухтай амарч, зугаалах боломж бүрдүүлсэн нүүдлийн аялал жуулчлалын хэлбэртэй болговол дэлхийн баячууд ч шил, шавар болсон олон давхар өндөр зочид буудлаас илүү манайд зорьж ирнэ шүү дээ. Сум бүр өөр өөрийн өвөрмөц байгалтай, хоол хүнстэй тул жуулчид энэ бүхнийг ая тухтай үзэх боломжтой болно.

-Одоогоор бид байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газраа л түшиглэж жуулчид татдаг. Үзэх юмгүй сумдад бол энэ хэрэгжих боломжгүй санагдаж байна?
-Байгальтай л бол үзэх юмгүй байна гэж байхгүй. Тухайлбал, би Австралийн шинжлэх ухааны хүрээлэнгийн урилгаар очиж, үүнийг амьдралд хэрхэн хэрэгждэгийг нь нүдээрээ үзсэн. Австралийн төв хэсэг бол тэр чигтээ элсэн цөл. Тэнд таны хэлдгээр үзэж харах зүйлгүй.

Гэхдээ л хамгийн үнэтэй, долоон одтой зочид буудал тэр элсэн цөлд бий.

Дубайн хэдэн сэргэлэн бацаан Австралийн элсэн цөлд нэг давхар шавар тагзууд бариад л жуулчид татаж байгаа юм. Шавар тагзанд оронгуут л энэ элс нь найрлагадаа ийм эрдэстэй, таны эрүүл мэндэд сайн, энэ буудал бол эко аргаар барьсан учраас таны биеийн бүх хор гадагшилна гэх мэтээр байгаа зүйлээ брэнджүүлж, инновацжуулж, нейромаркетинг хийж байна.

Орчин, хоол нь Араб үндэстнийх, тэгээд маш сайн үйлчилгээтэй, ерөөсөө тэр намхан шавар тагзан байшинд нэг өдөр Араб үлгэр шиг л өнгөрсөн. Тэр бүхнийг хараад би өөрийнхөө зөв байсныг ойлгосон.

-Аялал жуулчлалын энэ загварыг гадаадын хөрөнгө оруулалт татаад хэрэгжүүлье гэвэл одоогийн хууль эрх зүйн орчинд харшлах зүйл байгаа юу?
-Хууль эрх зүйн орчинд харшлах зүйл байхгүй. Гагцхүү төр бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжихээ хаачихаад байна. Дэд бүтцийг ч гэсэн хямд зардлаар шийдэх боломжтой болсон байна. Замыг заавал асфальтаар тавих хэрэггүй. Шороог дагтаршуулан нягтруулдаг технологи гарсан. Үүнийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлж, сум тодорхой хугацааны дараа уг зардлаа улсад буцаагаад төлөх замаар явж болно.

Сум аялал жуулчлал болон малын түүхий эдийн үйлдвэрлэлээрээ мөнгөтэй болчихно. Ийм л энгийн аргаар явна гэж харж байна. Хамгийн гол нь манайд яг үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулалт чөлөөтэй татах эрх зүйн орчин дутмаг байна. Ердөө 50 хувь л нээлттэй. Тэр нь Засгийн газраар дамжина.

Хувиараа орж ирсэн нь хэмжээ хязгаартай тул төслүүдээ санхүүжүүлж дийлэхгүй байна. Хөрөнгө оруулалтаа нээлттэй орхиод, Монголд хэдэн ажлын байр бий болгож, ашгийнх нь хэдэн хувийг үлдээхийг л заагаад өгөхөд хангалттай. Тэгвэл хувийн хэвшил дорхноо босоод ирнэ.

-Харин эко уул уурхай гэдгийг яаж томъёолсон бэ?
-Улс орон хэрэгцээгээ хангахын тулд стратегийн зорилгоор хэдхэн том уурхайгаа л ашиглах нь зөв юм. Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Дорнодын газрын тосны орд болон төмрийн хэдхэн уурхайгаа хариуцлагатай ашиглаж, орлого олох хэрэгтэй.

Байгаль экологийг сэргээх сан гэж байгуулаад уурхайгаас олсон ашгийнхаа тун багахан хэсгийг төвлөрүүлж, энэ хэдэн эрдэмтдээ ядартал нь ажиллуулж, Монголын тал хээр нутгийг ногооруулах хэрэгтэй. Уурхай орчмын сумдыг бүгдийг нь битүү ногоон төгөл болгож байж л ухаж төнхсөн байгалийн тэнцвэрийг хадгална. Энэ талаар бид олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээхээр ажиллаж байна.

-Таныг “Бяцхан тархи”, “Их тархи” толь бичгийн зохиогч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Та электрон толь бичгүүдээ яагаад хийхээ больсон юм бэ?
-Техник технологи хөгжих нь нэг талдаа сайхан боловч нөгөө талдаа сөрөг нөлөөтэй юм байна. Ухаалаг гар утас гарч, хүмүүс толь бичгийг апп байдлаар хэрэглэж байгаа учраас “Бяцхан тархи”, “Их тархи”-ийг худалдаж авахаа больсон. Тиймээс цаашид хөгжүүлэх шаардлагагүй юм байна гэж үзсэн.

Тэгээд ч сургалтын зориулалттай зүйлийг нэг удаадаа олон цагаар хэрэглэдэг тул цахилгаан соронзон долгион их цацруулдаг гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжид тохируулан хөгжүүллээ гэхэд эргээд хүний эрүүл мэндэд хор учруулна шүү дээ.

Засгийн газрын мэдээ 

Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр Гиннесийн номд бүртгэгджээ
Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр Гиннесийн номд бүртгэгджээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​