Шатахууны үнэ яагаад өсөв


Монголын нийгмийн амьдрал өдөр бүр нэг шинэ сенсацаар өрнөж байна. Шинэ долоо хоногийн эхний өдрийн хамгийн шуугиант мэдээ гэвэл шатахууны үнийн өсөлт боллоо. Өнөө өглөөнөөс хэрэглэгчдийг гайхшруулсан явдал гэвэл унтаад босохын хооронд нэмэгдсэн энэ үнэ.   

УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр АН-ын дарга С.Эрдэнэ “Урьд шөнө шатахууны үнэ 60 төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн мэдээлэв.  Зарим эх сурвалжийн мэдээлснээр АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгджээ.  Угаас амралтын өдрүүд иргэдийн хувьд улам л эрсдэлтэй болоод байна. Яагаад гэвэл яг ийм үеийг тааруулж иргэдийн эсрэг шийдвэр гаргадаг моод Монголд дэлгэрээд буй. Яг л дагуулж тонгорно гэдэг шиг сэрэмж алдах тэрийг үеийг нь тааруулдаг.

Шатахууны үнийн өсөлт бол монголчуудын хувьд “хадны мангаа” л гэсэн үг. Үнийн шуурга чухамдаа үүнийг дагаж дэгддэг болохоор их эмзэг, өлгийтэй бяцхан үрсээс эхлээд өтөл буурал хүртэлх толгойтой бүхний тогоо руу өнгийж, халаасыг тэмтэрдэг.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүчилж хүрэхгүй байгаа юм уу, эсвэл хүсэхгүй байгаа ажлын нэг нь энэ бензин шатахууны үнийн өсөлт болов. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүчилж хүрэхгүй байгаа юм уу, эсвэл хүсэхгүй байгаа ажлын нэг нь энэ бензин шатахууны үнийн өсөлт болов.

Он гарснаас хойш 4-5 удаа их бага хэмжээгээр нэмэгдсэн байх. ШТС тойрсон бухимдал тэрүүхэн тэндээ тэгсхийгээд мартагддаг. Эрхтэн дархтнууд нь болохоор үнэ өсөх үндэслэлгүй гэсэн хэнд ч хамааралгүй хариултаар иргэдийнхээ амыг тагласхийгээд өнгөрдөг. Зүгээр л мартагнуулах, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлах нь нэмэгдээд байгаа үнийг саармагжуулж цайруулах сайн арга нь болсон.

Товчхондоо наад царай нь ард түмнийхээ талд мэт боловч цаад санаа нь шатахуун импортлогч цөөхөн хэдэн монопол компанидаа тал алдахгүй байх далдхан бодол л бий. 

Одоогийн байдлаар "Петровис" компанийн харъяа шатахуун түгээх станц АИ-92-ыг 1885 төгрөгөөр, АИ-95 шатахууныг 2215 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Магнай трейд" АИ-92-ыг 1910 төгрөгөөр, АИ-95-ыг 2150 төгрөгөөр, Шунхлай АИ-92 -ыг 1895, АИ-95 шатахууныг  2220 төгрөгөөр тус, тус худалдаалж байна.

Шатахууны үнийн энэ удаагийн өсөлт  импортлогчдын  зүгээс харин бэлээхэн хариулттай байна.  Тэр нь валютын ханшийн өсөлт гэнэ.  

Уг нь манай импортлогчид ОХУ-ын “Росьнефть”-тэй  урт хугацааны тогтвортой байдлын гэрээтэй гэж ярьдаг.  Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 50 ам доллараас уруудаж байсан  хэдэн жилийн өмнө Монголын бензин үатахууны үнэ үнэмлэхүй өндөр түвшинд хэвээр байсан шалтгаанаа тэд ингэж тайлбарлаж байсан билээ. Үнэхээр тийм тогтвортой байдлын гэрээтэй  юм  үнэ өссөн, буурсан аль ч үед үнийн хэлбэлзэл гарахгүй байх ёстой биш бил үү.

Харин одоо байдал өөр болж нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Ирэх онд баррель нефть 100 ам доллараас давж магадгүй гэсэн таамаг бий.  Тэгэхээр цаашид шатахууны үнэ өсөх магадлал бий. Энэ сураг таамаг Монголд шатахууны үнэ нэмэгдэх бэлээхэн  шалтаг болно. 

Гэхдээ хамгийн гол нь бодитой, сургаар бус  нөхцөл байдал, улс орон, хэрэглэгчдийнхээ онцлогтой уялдсан үнэ байх ёстой биш гэж үү.

Аливаа Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг.  2016 оны сонгуулийн дараа Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шатахууны онцгой татварыг тэглэж, нэг ёсондоо тэдэнд “75-аар  бууж өгнө” гэгч болсон биш бил үү.

Гэтэл   чимээгүй үнийн нэмэгдэл үргэлжилсээр л байна.  Энэ асуудлаар Засгийн газарт  хүргүүлсэн шаардлага ч бас байгаа санагдана.

Угаас эдийн засаг нь сул дорой, иргэд нь ядуу. Дээр нь үнийн хөөрөгдлөөр дамжсан ядуурал тэлж тэлэх нөхцөл улам бүр бүрдсээр байгаа юм биш үү.

М.Нэргүй 

Zaluu.com

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.167.194] · 2018/10/09

    Далчиганасан мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг удаа дараалан зохицуулж чадаагүйгээс болж он гарснаас хойш нийтдээ 4 удаа үнэ нь нэмэгдлээ. Тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 10.000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Энэ эргүү балай ШХАБ гэж ямар байгууллага болохыг ч мэдэхгүй байж бас Монгол улсын тусгаар тогтнолыг зарах санаатай адгийн ховш байна!!! Далчиганасан мантуу дүүгийнхээ гуйлт, оркуудын бөөс жанхууд худалдагдсан байна, энэ эргүү махан толгой!!! Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү эргүү махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Энэ 2 эргүү махан толгойг яаралтай огцруул Хүрэлсүх ээ!!!