fbpx Яармаг, Нисэхийн 160,000 айл өрх шинэ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖтай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 31 секунд

Яармаг, Нисэхийн 160,000 айл өрх шинэ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖтай боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан  лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр болон бусад удирдлагууд, алба хаагчид мөн Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайд Ахмед Яазал, “Эйч Эн Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Озтурк нар энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Тус төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд ажлын гүйцэтгэгчээр “Эйч Эн Си” ХХК нийт 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан бүтээн байгуулалтын ажил юм.

Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай барилга байгууламж юм.

Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2500-2800м3 бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрсэн.

Ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.    

Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой. Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй байх юм.

Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан.

Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах,  бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм.

Мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэх, хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.

	 		 ЗАГАС ТОЛГОЙНООСОО МУУДДАГ
ЗАГАС ТОЛГОЙНООСОО МУУДДАГ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​