“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ


Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль болон сонсгол харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгт нийт 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа тоо судалгаа бий. Эдгээр тусгай сургууль, цэцэрлэгийн орчинг жишиг байдлаар тохижуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил сан”-гаас шат дараатай ажлуудыг хийж эхэлжээ. 
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү ажлыг дэмжиж үйлдвэрийн газрын хэмжээнд хандивын аян өрнүүлснээр нийт 3,237,000 төгрөгийн хандив цугларсныг тус үйлдвэрийн газрын Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд “Дөрвөн бэрх хөгжил сан”-гийн тэргүүн, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүд гардуулан өглөө. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, тэдэнд сурах, зорчих таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор дээрх сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчныг сайжруулах энэхүү санаачлагыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хамт олон ийнхүү дэмжиж, сэтгэлийн хандив өргөлөө. 
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө энэхүү аянд нэгдэхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас уриалж байна. 


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай


Энэ мэдээ таалагдаж байвал: