“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна


Тус хуралд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Монгол дахь зөвлөлдөх санал асуулгын тухай” сэдвээр илтгэл тавилаа.

Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь Ази дахь засаглалын өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон иргэдийн оролцоо, ардчиллын шинэ хандлагын талаар туршлага солилцох боломжийг олгож байна.

Азийн улс орнууд зөвлөлдөх санал асуулгыг өөр өөрсдийн улс төрийн системд, төр засгийн янз бүрийн түвшинд, төрөл бүрийн асуудлын хүрээнд зохион байгуулж ирсэн. 
Азийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан улс орнууд сурсан зүйлс, явуулсан аргачлал, хүндрэл бэрхшээл зэрэг олон асуудлын хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж байна.

Монгол Улс нийт 3 удаагийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга, 2018 онд Налайх дүүргийн зөвлөлдөх санал асуулгыг Үндэсний статистикийн хороо мэргэжил, арга зүйгээр ханган амжилттай зохион байгуулж ажилласан.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [122.201.21.125] · 2018/10/12

    FRANTSIIN BUH BOLOVSROL NIIGEM NOMER NEG BOLJ BNA


  • зочин · [139.5.218.119] · 2018/10/11

    Бүх юмны уг үндэс, хөрс, язгуур, суурь нь ӨМЧ гэдгийг агуу их К.Маркс 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотолоод түүнийгээ “Базис” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлвэл байшингийн суурь буюу фундамент нь “Базис”. Энэ “Базис” дээр улс төрийн тогтолцоо, хууль, ёс суртахуун, улс төрийн намууд, хүмүүсийн хоорондын харилцаа сүндэрлэн босдог гэдгийг бас 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотлоод түүнийгээ “Надстройка” гэж нэрлэжээ. Тэгээд “Базис” буюу ӨМЧ төрийн мэдэлд байвал улс хөгжинө, харин базис буюу ӨМЧ хувьд шилжвэл улс орон сүйрнэ гэж дүгнэжээ. Монгол улс хөгжихгүй байгаагийн цаад учир нь улс төрийн тогтолцоо, хууль, улс төрчид, намуудад бус харин төр ӨМЧГҮЙ болоснд байгаа юм. Өмчгүй төр бол гуйлгачин. Өмчгүй төр бол мөн чанартаа төр биш. Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц нь улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) 100 хувьд төрд авах заалтыг Үндсэн хуульд оруулж ӨМЧИЙН их хувьсгал хийх явдал юм.