Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх байхгүй


“Бурхан минь,биднийг дээрэмчдээс авраач” гэж нийтлэлч Баабар 2016 оны нэгдүгээр сарын 11-нд нэгэн нийтлэл бичиж байв. Тэрбээр нийгмийн даатгалын салбарын тухай хөндсөн өгүүлэл бичсэн бөгөөд  "... Монголд олон арван  мянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундарга. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий менежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!" хэмээн бичиж байв.Дараа нь   УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баабарыг шүүхэд өгч,тэр хоёрын хэрүүл дээд цэгтээ хүрч байсныг зарим хүн мартсан байж магадгүй юм. Харин баримтууд нь цагаан дээр хараар үлджээ.  

Баабар шүүхэд дуудагдсаныхаа дараа “Хулгайчийг зүгээр  “хулгайч” гэж хэлж болдоггүй,”эрхэм гишүүн хулгайч гуай” гэх ёстой юм болов уу гэж сошиалаараа бичиж байв.

Баабарын хэлснээр “Эрхэм гишүүн хулгайч” С.Эрдэнэ өнөөдөр Монголын парламентын хоёр дахь том намын даргын сонгуульт албыг хашиж байна. Баянголчуудын нэрлэдгээр “Эрдэнэ вантан” гэгдэх тэрбээр сүүлийн үед сөрөг хүчнийхээ улстөрийг хийж байгаа юм байлгүй, Засгийн газар луу баруун солгойгүй дайрдаг болов. Магадгүй худал үгийг мянга дахин давтахаар үнэн болдог гэсэн теоромоор Засгийн газрыг яаж ийгээд буруутгах үгээ мянгантаа бурж буй биз ээ. Уг нь сөрөг хүчин эрүүл буюу бодлогын шүүмжлэл өрнүүлж, тэрийг нь ард иргэд эргэцүүлэн бодож дүнгээ гаргадаг байх ёстой. Харамсалтай нь АН дахь “бодлогын” гэх утга агуулга Баабарын хэлдгээр “эрхэм гишүүн хулгайч” даргатайгаа булшлагдсан гэхэд болно. Учир нь С.Эрдэнийг намынхаа дарга болгосонд  гутарсан арай эрдэм боловсролтой гишүүд нь өнөөдөр тойргийн гадна гарч,мөр мөрөө чимээгүйхэн хөөж явна.

С.Эрдэнэ вантанд холбогдох нийгмийн даатгалын мөнгөний асуудлыг зөвхөн Баабар дэлгээгүй. Баабарын нийтлэлтэй холбогдуулан С.Эрдэнийг хуулийн байгууллагаас  шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан ч удалгүй чимээгүй болсон.Үүнээс бүр өмнө 2015 онд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан бол НХХ-ийн сайдаар Н.Номтойбаяр томилогдсоныхоо дараахан  уг хэргийг бараг батлагдсан гэх мэдээлэл цацаж,яаман дээрээ эдийн засгийн цагдаа нарыг ажиллуулж байгаа гэж байсан билээ.  

Харамсалтай нь улстөрчдийн хэрэг замхардаг жишгээр С.Эрдэнийн хэрэг өнөөдөр яригдахаа болиод байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй,дээр нь С.Эрдэнэ бол “УИХ-ын гишүүн-хулгайч” гэх имиж,ойлголт олны дунд баттай суусан гэдэг ойлгомжтой.Энэ бүхнээс С.Эрдэнэ өнөөдөр Засгийн газрыг шүүмжлэх ёстой юу гэсэн асуулт  хэний ч толгойд эргэлдэнэ.

Нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг завшсан,ерөөс нийгмийн даатгалын хөрөнгөөр гараа угаасан,уг санг дампууруулсан,за тэгээд “хүн алсан” гэх яриа,хардлага хүртэл түүнийг байнга л дагалдаж явдаг. Шударга ёс,хууль дүрэм сахина гэдэг ойлголт  С.Эрдэнэ гэх нэрнээс хол хөндий.

Шуудхан хэлэхэд  ард түмэнд шударга ёсны имижэээрээ  таалагдаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцно гээд ярих ёс зүйн эрх С.Эрдэнэд байхгүй. Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх үлдээгүй.  Баабарыг бурхнаас аврал гуйтал шударга бусын дүр болсон С.Эрдэнэд ер нь ямар ч эрх үлдээгүй л баймаар,хууль хэрэгждэг улсад бол...!

  Г.Дандар


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [146.185.158.24] · 2018/10/15

    Yostoi gaitai amitan, uls oron, ard irgedee bodno gej baihgui, huviin ambits ihtei, yaj songogdood b,g bainaa


  • гэнэт баяжсан · [150.129.140.173] · 2018/10/15

    БГД ийн хороонд сонгуулийн сурталчилгаа нах хийж байхад сонсож байсан. ТА өргөөгийн арын газруудыг яасан бэ гэж хүмүүс асууж л байсан. НАДАД хамаагүй гэсэн боловч өөрөө нилээн их хэмжээний газар тэнд авч сургууль хүртэл барьсан. САЯХАН найрамдалд орон сууц барьж зарсан. ТӨР бараадаж тэрбумтан бологч нарын нэг бол мөн


  • зочинЗочин · [103.26.193.200] · 2018/10/15

    МАН хэвлэлийн дарангуйлал бүрэн тогтоолоо. Г. Дандар мэт хөлсний нүд улаан мөнгө цагаан болсон хүмүүсээр их юм бичүүлж байна. Сөрөг хүчний дуу хоолойг анхааралтай сонсож хүдэтгэлтэй хандах ёстой. Түрэмхийлэл түрэмхийлэл дугуулдаг.


  • Зочин · [103.26.193.200] · 2018/10/15

    МАН хэвлэлийн дарангуйлал бүрэн тогтоолоо. Г. Дандар мэт хөлсний нүд улаан мөнгө цагаан болсон хүмүүсээр их юм бичүүлж байна. Сөрөг хүчний дуу хоолойг анхааралтай сонсож хүдэтгэлтэй хандах ёстой.


  • Луйварчин · [150.129.140.173] · 2018/10/14

    Зарим хүмүүс ам сайтай байдаг нь өөрийх нь төлөө ажилласан хүмүүст хаяалаг сайтай гэдэг юм байна лээ. Улс эх орондоон бол гай болсон амьтан


  • hi · [202.126.89.18] · 2018/10/14

    ДЦС-4: 17:00 цагийн үед ТГ-3-н тохируулгын системийн уурын хаалтны сальникаар үлээлт гарсан. Энэ үед Турбин цехийн туслах машинист Рагчаасүрэн нь нүүр болон цээжин хэсгээр түлэгдэв. Анхны тусламж үзүүлж, гэмтлийн эмнэлэгт хүргэж байна.


  • Зочин · [150.129.140.173] · 2018/10/14

    С.Эрдэнэ БГД-ын засаг дарга байхдаа дүүргийн газрыг авилга, танилдаа их зарсан хүн дээ. Нийгмийн Даатгалын дарга байхдаа хэрэггүй хуулиуд санаачилж, улсад ажилж, татвар төлж байгаагүй хүмүүс жил жавшиж тэтгэвэр ихээр тогтоолгосноос болоод одоо улсад ажилласан, ажиллаагүй бүгд адил тэтгэвэртэй болсон... Энэ жинхэн луйварчин


  • Haha tag unen · [94.110.232.31] · 2018/10/14

    Tag unen


  • зочин · [64.119.16.48] · 2018/10/13

    Эрдэнэ шударга ёс ярих нь хулгайч хулгайчийг бариарай гэдэгтэй яг адил.


  • Зочин · [64.119.22.237] · 2018/10/12

    Энэ алуурчин, хулгайч, дээрэмчинг Их хуралд Баянгол дүүргийнхэн сонгоод,нам нь сайдаар томилоод, гишүүд намын даргаар сонгодог нь үнэнхүү дампуурал. Зүүдэнд ормооргүй явдал. Энэ л монголчуудын олюны мөхөлийн илрэл.


  • зочин · [202.21.127.170] · 2018/10/12

    гуншин дутуу байн бас алуурчин


  • Zochin · [146.185.157.38] · 2018/10/12

    Hun aminii hereg hiij baisan hun sh dee


  • BATJARGAL B. UNDUR NASTAN HUD. · [66.181.185.198] · 2018/10/12

    uUNIIG BICHIGJ G.DANDAR TA UNENIIG BICHIJ BAINA GEDEGT UL ITGEJ BAINA DUU MINI . .. TA URD NI BICHIJ BAISAN ZUILIIG TSUGLUULJ BICHSEN BISH UU HU . BAABAR , ERDENE HOERIIN ASUUDAL BID NART OGT HAMAA BAIHGUI , TER SHUUHEEREE YVAAD BOLOH BAIH HU . INGEJ MAHI METIIN TOLGOIG ERGUULEH HEREG BAIHGUI HUU MINI .


  • Зочин · [66.181.185.158] · 2018/10/12

    dandaraa man-yn bugs dolooji busdyn gar khul bolji amidrakh tiim saykhan bayna uu?


  • sara · [103.212.119.73] · 2018/10/12

    c.bayar, Bayartsoht nariin derged harin ch um hiisen hun tootsoogoo ted nartaigaa hiichiheed naad asuudlaa shiid


  • Хүрэлхүү · [202.179.8.186] · 2018/10/12

    За баяр сайхан билэг баярцогт ,60тэрбум, энэ гээд л бүгд адилхан