САНГИЙН САЙД ТӨСВӨӨС “ШУУЛАА” ГЭЭД МАН-ЫНХАН УУРТАЙ БАЙНА


2020 оны сонгууль эхэлчихжээ. Ингэж яриад байсан нь ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд улам батлагдаж байна. 2019 оны төсөвт тойрогтоо гайгүй хэдэн төгрөг суулгуулчих гээд гишүүд чадлаараа үзэж байна. Угаасаа гишүүдийн хийдэг ажил нь энэ.

Гэхдээ энэ удаагийн ирэх оны төсвийн төсөл нэлээд асуудалтай байх шиг байна. Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зөвхөн Увс аймагт буюу өөрийнхөө тойрогт 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь илэрчээ. 51 тэрбум төгрөг шүү дээ. Бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм.

Сангийн сайдын энэ үйлдэлд УИХ-ын гишүүдийн уурыг хүргэж, уржигдар орой 17:00 цагт Бүлгийн хурлаа зарлахад хүрсэн юм. Хурал үдэш болтол үргэлжилж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатрын увайгүй үйлдэл болоод төсөвтэй холбоотой асуудлаар нэлээд маргалдсан байна.

Ялангуяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тойрогтоо нууцаар 51 тэрбум төгрөг хуваарилсанд гишүүд ихээхэн дургүйцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ихэд уурлаж “...Энэ төсөв бол улсын төсөв биш “хуссан” төсөв байна. Монгол Улсын төсөв биш гишүүдийн төсөв болсон байна. Төсвөөс хулгай хийж сонгуульд бэлдэж байна. Та нар ингэх гэж өмнөх Засгийн газрыг унагаасан байна” гээд хаалга саван гарч явсан байна.

Тэрээр өчигдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгт хандаж “... Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахин нэг хараарай. Сангийн сайд бусад аймагт 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэгт танай байгууллага хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай” гэж захина лээ.

Бусад гишүүнээс ч “...Манай тойрогт зам тавьсангүй”, “... Миний саналыг хасаад оруулчихсан байна”, “...Сангийн сайд итгэл эвдлээ”, “...Улсын төсвийг хэн нэгэн сайд өөрийн дураар, хувийн ашиг сонирхолдоо зориулж хувааридах ёсгүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Бас их маргалдсан байна.

Төсвийн ажлын хэсгийн ахлагч “...Сайн төсөв болсон. Бүх гишүүдэд хүртээмжтэй болсон. Гишүүд гомдоод байх явдалгүй” гэсэн ч гишүүдийн бухимдлыг дарж чадаагүй байна. Ер нь бол аудит гаргаж ирээгүй бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн 51 тэрбумаар 2020 оны сонгуулийн PR-ыг хийчихээд л додигор зогсож байх байсан бололтой.

Угтаа энэ бол Монгол төрийн түшээгээс гарч боломгүй араншин, бас үйлдэл. Ч.Хүрэлбаатар сайд ичих ёстой юм. Өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн дэмжлэг туслалцаагаар “өргүүлчихсэн”, эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа үзүүлэлт бий ч хэвийн хэмжээнд очиж чадаагүй байгаа.

Улсаа ийм байхад Сангийн сайд нь ирэх сонгуулиа, өөрийнхөө нэр хүнд, дахин сонгогдох боломжийн төлөө төсвийн мөнгийг “зоосон” нь хулгай хийсэнтэй ялгаагүй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарыг жилийн өмнө улсын сан хөмрөгийг харж хандаж, зөв зарцуул гэж Сангийн сайдаар томилсон. Гэтэл...

Ч.Хүрэлбаатар энэ үйлдлийнхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Энэ хүн Монголдтөрж, Монгол Улсын Сангийн сайд байгаа нь азтай юм. Ёс суртахуун ял зэм ярьж чаддаг улсад бол уучлалтаар тогтдоггүй гэдгийг сайд Ч.Хүрэлбаатарт сануулчихъя.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [66.181.185.246] · 2018/10/16

    nyalh huuhdiin amiar songogdoj garsan har huur baigaam daa


  • Бат · [202.9.43.18] · 2018/10/15

    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол улс төр гацлаа


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2018/10/15

    НААД ХУССАН ХҮРЭЛБААТАРАА ХУСААЧ, ЭСВЭЛ БҮГДЭД НЬ ИЖИЛ ХУВААРИЛЧИХААЧ ДЭЭ. ЕР НЬ МАН-ЫХАН ИНГЭДЭГ ШҮҮ ДЭЭ, ӨМНӨ НЬ ХАЯНХЯРВАА ГЭЭД БАЛАЙ ЮМ БАС ДАРХАНЫХАНД МӨНГӨ ТАРААГААД Л БАЙСАН, ЭНЭ БАЛАЙ ЮМНУУДЫГ 2020 ОНД СОНГОХГҮЙ ЭЭ, ГОРЬДСОН ГАРУУД 2020 ОНД ТА НАР СӨНӨНӨ ДӨӨ ГОЁ ГОЁ


  • Зочин · [202.70.41.102] · 2018/10/15

    УИХ баталахгүй л байна биздээ. Хүрэлбаатарын юун буруу байгаа боломжоо ашиглаад нутагтаа хэдэн төгрөг илүү л тавиа биз. УИХ хэлэлцээд л шийднэ биздээ


  • Зочин · [202.70.37.34] · 2018/10/14

    хотгор шанаганы уурхайг идсэн нөхөр арга байлгүй дээ


  • Zochin · [139.5.217.162] · 2018/10/13

    Hurelbaataraa ogtsoruulaachee.hariutslaga tootsoj bj ldaraagiin humuust surgamj bolno shuu.ene chini hulgailj bn gesen ug shuu dee.hariutslaga deg juram sahilga bat yarij devshuuleed bgaa erunkhii saidaa.naad saidaa ogtsoruulaachee.sangiin saidiig naad huldaichaas chini sain hiichih medleg bolovsroltoi hun tanai nam zunduu bn shuu dee.naad hulgaich durvuduu huuj yavuul busad ni surgamj bolno...


  • зочин · [139.5.216.85] · 2018/10/13

    Сангийн сайд хүрэлбаатарт биш, огт тоо мэдэхгүй Хүрэлсүхээс болж байгаа юм. Мэдлэггүй намын даргын тархийг эргүүлэх ухаан тоо мэддэг хүнд амархан шүү дээ.


  • zochin · [122.201.22.239] · 2018/10/12

    on garaad huuhdiin mongiig huuhed burtee ogoh yum bol uu


  • иргэд санал · [122.201.22.239] · 2018/10/12

    Худалдан авах ажиллагааны газрыг бие даасан тусад нь агентлаг болгож гаргах нь маш зөв. Төрийн өмчийн хороог татан буулгаад Сангийн яаманд нэг газар болгоод өгсөн нь зөв байсийн биш үү их л зардал хэмнээд болоод байсан биз дэ угаасаа ажил үүргийн давхардал нь ижил шүү дээ, төрийн өмчийн түрээсийн орлого, төрийн өмчийн бүртгэл, төрийн өмчийн хяналт шалгалт гээд Сангийн яамны газар дотор байж болмоор


  • иргэн · [66.181.160.85] · 2018/10/12

    Хүрэлбаатар,Бяанмөнх,нямдорж гэсэн новшнуудаас Увсынхан салах хэрэгтэй Увсын ард түмний нэр хүндийг уландаа гишгэж байна


  • Болорчулуун · [66.181.187.232] · 2018/10/12

    Энэ хэдэн дөрвөдүүд одоо яаж давраад байгааннн бэ нэгийгээ хуульзүйн сайдаар тавьчихаад нөгөөгөө сангийн яамны сайдаар томилчоод улсын төсвөөс дур зоргоороо шааж байна бас нэг нь байгаль орчны яамыг самарч байна 54 тэрбумаар янданд шүүлтүүр тавьхын гэнэээ Эрүүл хүн мөн үүүү Муу хазгай хэлтэй новшнууд


  • Зочин · [103.57.92.114] · 2018/10/12

    Энэ ялзарсан төмс шиг амьтныг орой дээрээ залсан увсынхан хөөрхийлөлтөй бас өрөвдөлтөй юм. Увсынхан бүүрэлхүү, нутгархаг, хуурмаг ааштай, засдаг заниай гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ энэ улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй болох цаг ирэх байлгүй дээ.


  • zochin · [203.91.119.147] · 2018/10/12

    Инээдтэй юм. Жалга довны үзэл гаргаал байх юм.