“МАГНАЙ ТРЕЙД” ДОРНОДООС ХӨӨГДӨВ


Шатахууны зах зээлийн томоохон магнат "Магнай трейд" ХХК компанийн хайгуулийн анги газрын тосны 17 дугаар талбайгаас хөөгджээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын "Цагаан хэрэм" хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан хэдий ч нутгийн ард иргэд, "Босоо Хөх Монгол" бүлгэмийн Дорнод салбарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Тус компанийн хайгуулын талбай нийтдээ найман сумын хамарсан томоохон стратегийн орд бүхий талбай юм. Тусгай зөвшөөрөл хэрхэн яаж авсан нь мэдэгдэхгүйгээр үл барам нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй нэг л өдөр Хэрлэн голын ай сав, сумын төвийнх нь хажууд том техник хэрэгсэл зоож нутгийн ард иргэдийг басамжилсан уг компанид хэн гэдэг албан тушаалтан эрх мэдэл өгсөн нь мэдэгдэхгүй байгаа аж.

Ямартай ч аймгийн төвийн салхин дээр 20 км зайд хайгуул хийхээр иржээ.

Одоогоор сумын Засаг даргын зүгээр кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Баттай эх сурвалжийн мэдээгээр бол уг компанийн хайгуулын лиценз 2018 оны 12 дугаар сард дуусах аж.

Дорнод аймгийн Матад Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй "Пётро Дачин Тамсаг" хэмээх БНХАУ-ын төрийн өмчит компани Монголын түүхий нефтийг хорин жил зөөж дэлхийд хосгүй Мэнэн Тамсагийн талыг там мэт болгосныг нүдээр харж буй Дорнодчууд ахин газрын тосны хайгуул олборлолтыг нийтээрээ эсэргүүцэж байгаа юм.

Дашрамд дурдахад Чойбалсан сум нефтийн асар баян нөөцтэй 17,18 дугаар талбайнуудтай юм. 18 дугаар талбай мөн л Хэрлэн голын ай савд багтдаг. Хайгуулын лицензийг нь Хятадын "Эм Пи Ай" гэх компани эзэмшдэг юм.

Эх сурвалж: Olloo.mn 


 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [203.91.115.37] · 2018/10/13

    Magnai Treidiig mun ch ih harluulj baina daa. Ene zohion baiguulalttai bhoo. Ard ni neg hugiin mongol bgaa biz. Bitgii shantraarai uragshaa


  • shurhai · [203.91.115.37] · 2018/10/13

    DEMJIJ BAINA URAGSHAA. YAGAAD UURSDUU BOLOHGUI GEJ.....


  • Зочин · [203.91.115.37] · 2018/10/13

    Их л онцгүй юм болж байна даа, Хятадууд хариэ ч инээд нь хүрч байгаа даа. Бид нар л юм байна гэж, Эд нар өөрсдийнхөө кампанийг явуулахгүй нь ашгүй гэж, Харин эсрэгээрээ дэмжээд ажлыг нь хийлгэх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй, Дорнодчууд ухаантай байгаарай


  • Dornod · [203.91.115.37] · 2018/10/13

    Demjeed uguu Dornochuudaa uhaantai baitsgaa. Tanaid dandaa l hujaa kompani bgaa biz dee


  • Zochin · [203.91.115.37] · 2018/10/13

    Mongolchuud dandaa negniigee harluulah yum ajil hiih geheer


  • Zochin · [203.91.115.37] · 2018/10/13

    Ajil ni uraghstai bol ajiliin bair aimag sumd heregtei l baimaar yum. Heleg ug alga daa


  • Зочин · [203.91.115.37] · 2018/10/13

    Үндэсний компаниа дэмжээд ажлыг нь хийлгээчээ яасан дүүрцэн газар вэ, Ядаж л буцах эзэнтэй буух хаягтай баймаар юм


  • Зочин · [220.248.63.44] · 2018/10/13

    За больж үз. Би дорнодын хүн байна. Тамсагийн талийг там мэт болгосон ч гэх шиг. Газрын тосны компани угаасаа л газар ухах нь ойлгомжтой. Өөрсдөө нефтээ гаргаж чадахгүй бол яах гэж анхнаасаа зөвшөөрөл олгосон юм?! Харин ч Петро-Дачин Тамсаг компанийн ачаар дорнодын болон бусад аймгаас ирж тус аймагт ажиллаж байнгаа олон мянган хүн ажил төрөлтэй, ар гэрээ тэжээгээд амар жимэр амьдарцгааж байна.


  • зочин · [64.119.22.237] · 2018/10/12

    Дорнодчууд зөв шийдсэн бна. Бүү шантар. Ус ч байхгүй, ухсан нүхтэйл үлдэх үү, ургамал цэцэг нь найгсан унагаган байгальтайгаа байх уу.


  • Анандбазар · [66.181.187.232] · 2018/10/12

    энэ чинь одоо яасан дүүрцэн газар вэ, Захирал нь хүүтэйгээ мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаа биздээ, муу сайн шуналын дэвүүүд


  • zocchin · [202.179.26.141] · 2018/10/12

    zuv shunaliin dev buzaruudiig