БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аас дараалал үүссэнтэй холбогдуулан арга хэмжээ авахаар боллоо


БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно." гэдгийг онцоллоо. 

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа. Тиймээс дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа аж.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • balt · [103.229.122.57] · 2018/10/13

    Hujaa nar mongolchuudiig daramlaad deerelhkehk argaa hiigeed bgaa yum bisn uu. Nileen ihk hund surtal gargaad bhk snig