УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Хуралдааны эцэст санал хураалт явуулсан боловч 29:29 гэсэн харьцаатай саналын тоо тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явуулав.
Ингээд 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа