fbpx Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР ТОГТООХ НЬ ДАЛАЙД СЭЛҮҮРГҮЙ ГАРАХТАЙ ИЖИЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 9 секунд

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР ТОГТООХ НЬ ДАЛАЙД СЭЛҮҮРГҮЙ ГАРАХТАЙ ИЖИЛ

Бид зээлийн хүү өндөр байна гэж ам уралдан ярих дуртай ч хадгаламжийн хүү өндөр талаар дурсдаггүй. Хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү буурах учиртай. Гэхдээ ямар нөхцөлд хүү буурах вэ? Хүү нь тухайн зах зээлийн мөнгөний үнэ юм. Энэ үнэ зах зээлийнхээ төлөв байдлаас шалтгаалан тогтдог. Тухайлбал эдийн засаг ямар байгаагаас шалтгаалж зээлийн хүү болон хадгаламжийн хүү тогтдог гэсэн үг. Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын зээлийн хүү өндөр байгааг шүүмжилж зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэрэв хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж хүүгийн түвшинг одоо байгаагийнхаас ч дордуулж болох үр дагавартай юм. Зээлийн хүүг хүчээр тогтоох нь хэр зохимжтой талаар бид эдийн засагч Ж.Дэлгэрсайхан багшаас тодрууллаа.

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Сүүлийн 2-3 жилд банк, санхүүгийн салбарт  тооцоо судалгаагүй, улс төрийн өнцгөөс харсан   хандлага их гарах болсон. Үүний нэг жишээ нь зээлийн хүүгийн хэмжээ юм. Иргэдийн дунд  зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан нь банкууд гэсэн ойлголт бий. Гэхдээ зээлийн хүүг банк дангаар шууд тогтоох ямар ч боломжгүй гэдгийг мэдэх хэсэг ч байна. Нийгэмд ийм хоёр талт ойлголт үүссэн.

Банк, санхүүгийн салбараар тооцоо судалгаагүй хийрхсэн байдлаар тоглож болохгүй. Энэ салбарын асуудлыг бодлогын түвшинд шийдэх гэж байгаа бол гүн гүнзгий судалгаатай, Монгол улсын эдийн засгийн орчинд хүү яагаад өндөр байгааг тодорхойлсон, түүний шалтгааныг олсон тодорхой хариулттай байж асуудлыг ярих ёстой.

Гэтэл зээлийн хүү өндөр гэж ярьж байгаа хүмүүсийн хувьд зүгээр л банкны хүү өндөр байна гэдэг ганц зүйлийг хэлж байгаа болохоос хүү гэдэг зүйл ямар онолтой, ямар зарчмаар өөрчлөгддөг болох Монголд яг ямар шалтгаанаар өндөр байгааг ярихгүй байна. Банк, ер нь аль ч салбарын хувьд ийм байдлаар асуудалд хандаж болохгүй.

Тэгвэл энэ хуулийн төсөл нарийн тооцоо, судалгаагүй гэсэн үг үү?

Улсын Их Хурлаас 2015 онд Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэлийг тодорхой гаргах, олон нийтийн, түүний дотор мэргэжлийн оролцогчдын оролцоог хангах, төсөлд тавигдах шаардлагыг тодорхой тусгасан. Гэтэл өргөн баригдсан төслийн агуулга, чанарт ийм зүйл харагдахгүй байна. Хуулийн төсөл хуулийн шаардлагыг нарийн, тодорхой, үндэслэлттэй хангасны дараа олон нийтээр хэлэлцэгдэх учиртай.

Дэлхийн улс орнуудад зээлийн хүүг хуулиар хүчээр тогтоосон жишиг байдаг уу? Байдаг бол үр дүн нь хэрхэн гарсан бэ?

Миний хувьд хүүг хүчээр тогтоох боломжгүй гэж үздэг. Бусад орнуудад тогтоож байсан жишиг байсан ч дэлхийн банкнаас нэгтгэн гаргасан судалгааны үр дүн нь хүүг хүчээр тогтоох нь сайн арга хэрэгсэл биш, ингэх нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг.

Асуудлыг олон талаас нь ярилцсан ч шийдэлд хүрч чадахгүй байна. Яах ёстой вэ? 

Энэ асуудлыг ярилцаад шийдсэн гэж би хувьдаа үзэж байна. Одоогийн УИХ, Эдийн засгийн байнгын хороо энэ тал дээр зөв байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны зүгээс Хүү гэдэг нь үндэсний цогц асуудал юм байна, бодлогын цогц асуудал юм байна гэж үзээд хүүг тогтворжуулах, хүүг бууруулах ажлын хэсгүүдийг удаа дараа байгуулсан. Тэр ч бүү хэл “Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги”-ийг мэргэжлийн хүмүүс, Монголбанк ч гаргаж тавьсан, тодорхой түвшинд бодлого, баримт бичиг болоод хэрэгжиж байгаа гэж ойлгосон. 

Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал хүүгийн түвшин эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой болох нь дахин батлагдсан. Хүүгийн түвшин сүүлийн жил гаруйн хугацаанд нэлээд өндөр хувиар буюу 2 орчим хувиар буурсан. Хадгаламжийн хүүгийн түвшин мөн буурлаа. Онолын хувьд ч, Монгол улсын  нөхцөл байдлын судалгаанаас харахад ч Хүү бол улс төр, нийгэм, эдийн засгийн бодит шалтгаантай холбоотой. Ялангуяа улс төрийн хүчин зүйл, тогтворгүй байдлаас хамаарч байна. Бид өнөөг хүртэл эдийн засгаа солонгоруулж, эдийн засгийн тогтвортой, зөв бүтцийг бий болгож чадаагүйгээс Монгол улсын эдийн засаг эрсдэлтэйд тооцогддог. Мөн сүүлийн 20 гаруй жил үндэсний эдийн засаг, нийгэм, иргэдийн амьжиргааг дээш нь татаж чадаагүйгээс мөнгөний хомсдол бүх түвшинд байгаа, төсвийг харахад ч тэр, маш их мөнгө хөрөнгөтэй болчихсон тогтворжсон томоохон компаниуд ч ховор байна, иргэдийн амьжиргааны орлого ч бага байгаа юм.

Маш олон хүчин зүйлээс зээлийн хүү шалтгаалж байгаа гэдгийг бид бодитой судлах нь зүйтэй. Миний хувьд үндэсний цогц стратегийн хүрээнд эдийн засгаа сайжруулах замаар хүүг бууруулах нь зөв гэж үзэж байна.

Зээлийн хүүг хүчээр тогтоохыг  иргэд дэмжиж байна. Үнэхээр зээлийн хүүгээр дамжуулж банк мөнгө хүүлээд байна уу?

Банкны хүүг мөнгө хүүлэлтээс салгаж ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь зарим захууд дээр байгаа өдрийн, хоногийн зээл, иргэдийг төлбөрийн чадвартай эсэхээс үл хамаарч төлбөрийн дарамтанд оруулж болзошгүй байдлаар зах зээлийн бодит нөхцөл байдлаас өөр хүүг иргэдэд тулгахыг ойлгодог. Өнөөдрийн банк, санхүүгийн салбарын хүү бол Монгол улсын тогтворгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа, мөнгө хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаатай холбоотой, эрсдэл өндөр байгаа учир хүү өндөр тогтоод байна. Хүү өндөр байгаагийн үндсэн шалтгаан нь банк санхүүгийн систем биш, тодорхой хамааралтай байж болох ч гол асуудал нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн асуудал байгаа юм. Үүнийг зохицуулах ёстой субъект нь УИХ. Их Хурал бодлогын түвшинд, үе үеийн Засгийн Газрууд эдийн засгийг сайжруулсан тохиолдолд хүү буурна. Энэ нь сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлаас харагдлаа. Монгол улсын зээлийн хүүгийн түвшинг ажиглаад үзвэл 2012 онд хамгийн доод түвшинд байсан. Тэр үед зээлийн хүүгийн дундаж түвшин 15 орчим хувь болж чадсан нь эдийн засаг сайн байсантай холбоотой. Түүнээс хойш өссөөр 2016 оны төгсгөл 2017 оны эхээр 20 гаран хувьд хүрсэн. Харин 2017 онд эдийн засаг сайжирч 2018 онд сайжирсан байдал үргэлжилсний улмаас өнөөдөр хүүгийн дундаж түвшин 18 хувь болж буцаад буурсан. Иймээс бид хүүгийн түвшин өндөр байгаа шалтгаанаа зөв олж харж, тал бүрийн оролцоог хангаж байж хамтдаа хүүг буулгах асуудлыг хөндөх нь зүйтэй.

Банк, санхүүгийн систем дэх хүү бурвал мөнгөний эргэлт, эдийн засгийн төлөв сайжрах ёстой гэхдээ хүү нь санхүүгийн системээс хамаардаггүй нөгөө талд байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдлаас хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүг бууруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаа ч хүүг хүчээр бууруулах нь сөрөг үр дагавартай гэж үзэж байна. 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Нээрээ л эдийн засгийн бүтэц нь эрүүл бус, хөгжиж буй зах зээлд хүү өндөр байх нь түгээмэл байдгийг манай улстай эдийн засгийн нөхцөл байдал ойролцоо, байгалийн баялагтай   улсуудаас харж болно. Жишээ нь Киргиз улсын зээлийн дундаж хүү 20 хувь, Аргентин улсынх 24 хувь, Казахстаных хөгжил арай илүү учир 14 хувь байна. Харин манайд 18 хувь байгаа юм. Тэгэхээр бид эдийн засгийн суурь шалтгаанаа эмчилж байж хүү бууруулах тухай ярих нь зөв гэдгийг судалгааны дүн харуулж байна. 

 

Эх сурвалж: http://eagle.mn/r/52293

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГСӨН ГЭВ
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГСӨН ГЭВ
 
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​