fbpx Агаарын зам ашигт малтмалаас дутахгүй орлого авчирдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 44 секунд

Агаарын зам ашигт малтмалаас дутахгүй орлого авчирдаг

​ТӨСВИЙГ ЧИГЛЭХ НАВИГАЦИЙН ОРЛОГО СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ДӨРӨВ ДАХИН ӨСЧЭЭ​

Агаарын зай Монгол Улсын төсөвт газрын тосныхтой дүйх, алтныхаас хоёр дахин их орлого авчирдаг гэвэл та итгэх үү. Биднийг зэс, нүүрсний ханшаа харсаар суух зуур Монголын хөх тэнгэрт цагаан зам татуулдаг агаарын тээврийн орлого улсын төсвийг олон тэрбумаар ундаалсаар ирлээ.

Энэ оны эцэс гэхэд дамжин өнгөрөх агаарын тээврээс улсын төсөвт төвлөрөх мөнгө 170 орчим тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Энэ нь өмнөх оныхоос 20 тэрбум төгрөгөөр өндөр дүн аж. Ер нь бидний тэр бүр анзаардаггүй навигацийн орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж буй бөгөөд төсвийг чиглэх мөнгө сүүлийн зургаан жилд дөрөв дахин өсчээ.

Далайд гарцгүй нь Монгол Улсын тээврийн зардал өсөх, худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадвараас чангаадаг.

Гэхдээ тив холбосон, газарзүйн ашигтай байршлаараа бид агаарын орон зайгаас чамлахааргүй орлого олсоор байна. Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дайрч өнгөрсөн дотоодын болон олон улсын агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зогсолт зэрэг таван төрлийн үйлчилгээнээс навигацийн орлогоо бүрдүүлдэг.

Сүүлийн жилүүдэд манай агаарын замыг дайрах далавчит хөлгийн тоо тогтмол өсчээ. Бидний дээгүүр цагт дунджаар 11-14 нислэг өнгөрдөг байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисдэг. Эдгээр нь навигацийн үйлчилгээнээс олох орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг юм.

Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100 мянган нислэг дайран өнгөрчээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд дамжин өнгөрсөн нислэгийн тоо 100 мянгад хүрч байсан бол энэ онд бараг сарын өмнө ийм үр дүн үзүүллээ. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайрч буй нислэгийн тоо жилийн өмнөхөөс ойролцоогоор 10 мянгаар нэмэгдсэнийг иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ.

Дамжин өнгөрөх тээврийн дийлэнх нь БНХАУ-аас Европыг, барууны орнуудаас урд хөршийг чиглэсэн нислэг байдаг. Эдгээр нислэгийн эхний бөгөөд эцсийн зогсоол нь Хятад Улс. Үүнээс гадна БНСУ-ын зарим агаарын тээврийн компани Европыг чиглэсэн нислэгээ Монголоор дайруулж байна. Энэ нь ч навигацийн орлого нэмэгдэхэд нөлөөлснийг албаны хүн мэдээлсэн юм. Үүгээр зогсохгүй арлын орны онгоцуудыг ч агаарын замдаа татахаар ажиллаж буй.

Манай улс PBN буюу үзүүлэлтэд суурилсан навигаци бүхий агаарын зам нэвтрүүлэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сард агаарын замаа шинэчилсэн. ингэснээр нислэгийн компаниуд илүү шулуун шугамаар нисэх боломжтой болов.

• Ирэх онд Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулснаар агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр төлөвлөж байна.
• Навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
• Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисэж байна. 

Энэ хэрээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносож, манай навигацийн орлого буурч болзошгүй байна. Гэхдээ иргэний нисэхийн ерөнхий газар гадаадын авиа компаниудын агаарын хөлгийн хөөрөлтийн хүндийн жингээс хамааруулан, төлбөр авахаар болсон нь навигацийн орлогоо нэмэгдүүлэх боломж юм.

Түүнчлэн урд хөршийн дотоодын нислэгүүдийг манай өмнөд хэсгээр дайруулах боломж бий. Тухайлбал, Манжуураас өрөмчийг чиглэсэн онгоц хятадыг тойрон нисдэг. Энэ нь дотоодын нислэг хэдий ч өргөн уудам өмнөд хөршийг эмжин ниссээр урт, удаан зам туулдаг байна. Харин үүнийг богиносгохоор Монголын өмнөд нутгийг дайрвал цаг болоод зам хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Нэг нислэгийн хугацаа дунджаар 30 минутаар богиносно гэсэн тойм тооцоог ч хятадын тал хийжээ.

Ирэх онд хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулж, агаарын тээврийг либералчилснаар Монгол улсын агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр албаныхан төлөвлөж байна. Ингэснээр навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Монгол бол Евразийг холбосон хамгийн дөт гарц. Үүнийгээ орлогын үүд болгож, зам ашиглуулсныхаа хариуд нь илүү “ногоон” халааслах боломж байсаар. Дамжин өнгөрөх тээвэр, ялангуяа, агаарын транзит үйлчилгээ нь олон тулгуурт эдийн засгийг бий болгоход түлхэц үзүүлэх төдийгүй аялал жуулчлал, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болохоор байна. Өөрөөр хэлбэл, Монголын агаарын тээвэр, агаарын зам биднийг ирээдүйд тэжээх бас нэг гарц болохоор байна. 

“АСЕМ”-ЫН ТАЙЛАНГААС АЙСНЫ УЧИР - 1
“АСЕМ”-ЫН ТАЙЛАНГААС АЙСНЫ УЧИР - 1
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​