Нийгэм / 2017/12/14 / 29

Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр



Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг авлигын хэргээр баривчлан хорьсон хэрэг өнөөдрийн дуулиан болж байна. Хэвлэлүүд Б.Нарантуяаг хорьж цагдсан, авлига авсан хэм хэмжээний тухайд л таамаг дэвшүүлж байгаагаас цаад учрыг нь сайн ухахгүй байна. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргаар очих болж, тус төвийн даргаар ажиллаж байгаа Б.Нарантуяаг зайлуулах баримт факт цуглуулсан нь ийм байдалд хүргэсэн аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад удаагүй ч зарим агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга нарыг халах сэлгэх ажиллагаа явагдсаар байна. Тодотгож хэлбэл, УИХ, МАН-ын Их, Бага хуралдаанд түүнийг дэмжсэн нөхдүүд томилгоондоо яарч байгаа нь янз бүрийн хэлбэрээр илэрч байна.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүүгээр оролдоод яаж ч чадсангүй, түр амасхийлээ. Уг нь Б.Нарантуяагийн авсан гэх авлига нь эмч нарын эмчлэх эрхийн лицензээ гардсан хүмүүсийн талархал төдий зүйлс болохыг зарим эх сурвалж хэлж буй. Хувийн чанартай талархал нь ийнхүү Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар санаархаж байгаа Д.Сарангэрэлийн гэх нөхрийн хараанаас мултарч чадаагүй бололтой. Энэхүү хувийн чанартай мэдээллийг дотроос нь баримтжуулан гаргаж өгсөн гэх бүсгүйн тухай ч албан бус эх сурвалж дурдаж байна. Үүнд холбогдох далд мэдээллийг одоохондоо нууцалж байгаа ч цаг нь ирэхээр гаргаж дэлгэнэ гэдгээ ч хэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжсэн олон хүний гуйлт бий, түүнчлэн Д.Сарангэрэлийг сайдын суудалд дэмжсэн нөхдийн цуваа ч тасрахгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдыг шахаанд оруулсан нэг нөхөр Б.Нарантуяагийн тухай баримт факт гарган хөөцөлдөж яваагаас хол зайлахгүй биз ээ.

Мэдээллийн хэрэгслээс харахад Б.Нарантуяа нь Анагаахын их сургууль төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэжээ. Ямартай ч Б.Нарантуяа энэ хэргийг нэг тийш болгохын тулд ажлаа өгч таарна. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдын хүн шууд томилогдох нь тодорхой болж байна. Ийнхүү Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргын суудалд санаархагч нь суудалдаа суусан хойно Б.Нарантуяагийн хэргийг үндэслэлгүй хэмээн хааж орхих магадлалыг ч эх сурвалж хэлсэн. Байдал ийм л байна. Хоёрдугаар ээлжинд хоолондоо орох гэсэн МАН-ын оочёр дугаар ийнүү нэгнээ намнаж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөөсөө албан тушаалд улайрагчид хэн нэгний эрх ашгийг хөндөх нь бүү хэл зохиомол хэрэг ч үүсгэж чаддаг шүү дээ.

Тэгээд ч Б.Нарантуяа нь Архангай аймгаас сонгогдсон залуу гишүүний нэр нөлөөгөөр тус төвийн дарга болсон бөгөөд 33, 32-ын бүлэг дундын зодооны золиос ч болж байхыг үгүйсгэх арга алга.

Х.Баатар

Шуурхай.мн 



  • ZOCHIN · [112.72.11.101] · 2017/12/15

    UGAASAA NAAD LITSENZ GEDEG YUMAAR CHIN OLON HUN BAYAJIJ , CHADVARGUI EMCH NARAAR MONGOL DUURCH B.GAA N TODORHOI.


  • би · [202.179.26.214] · 2017/12/15

    Ерөөсөө завхарсан төр. Энэ авгай ч авч л байгаа.Цаад авгай ч өөрийн хүнээ томилох л гэж байгаа ойлгомжтой.


  • Сонгогч · [202.179.26.214] · 2017/12/15

    Ерөөсөө завхарсан төр. Энэ авгай ч авч л байгаа.Цаад авгай ч өөрийн хүнээ томилох л гэж байгаа ойлгомжтой.


  • Тод · [103.26.195.214] · 2017/12/15

    Х.Баатар чи хэний өмнөөс юу гэж бичээд байгаагаа мэдэж байна уу? Зүгээр үүрэг биелүүлэхдээ ву хийж байгаагаа ухаарч байх хэрэгтэй шүү.


  • зочин · [202.131.227.82] · 2017/12/15

    эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч хүн тавих бус жинхэнэ мэргэжлийн чадварлаг, туршлага бүхий эмч хүнийг тавих байсан юм. Мэргэжлийн хүн биш тул юу ч хийхэв дээ.


  • rrrr5 · [119.40.103.188] · 2017/12/15

    eruul mendiin salbart shinechlel khiikh kheregtei //eruul mendiin yam,emnelegiin darg nar gej avligaar tomilogdson ,tender tusuv mungu zavchdag,,.khumuusiig uurchlukh kheregtei ,.said


  • Зочин · [66.181.178.160] · 2017/12/15

    Нарантуяаг өмөөрөх гэж ядав аа.Дээд дунд шатны дарга нар бүгд авилгачид.Авилга авдаггүй тийм тэнэг дарга байдаггүй юм.


  • уугий · [202.9.40.52] · 2017/12/15

    сэтгүүлч байх нь хамаагүй ажлаа зөв хийнэ гэж эмч хүний хувьд найдаж байгаа харин том эмнэлгүүдэд олон жил болсон захирал орлогч нараа өөрчлөх шаардлагатай дарамтанд байна шүү


  • харин · [112.72.15.66] · 2017/12/15

    лиценз авсан гээд бэлэг төдий зүйл өгөөд байхдаа яахавдээ лицензийг эмч нар мэргэжлийн сургалтанд сууж багц цаг бүрдүүлж эсвэл маш их уншиж шалгуулж байж авдагийн ингэж зовж авчихаад юунд нь талархаж бэлэг төдий зүйл өгөх билээ бэлэг өгдөг хүмүүс лицензээ авч чадахгүй юм уншдаггүй шалгалт өгч чаддаггүй унадаг хүмүүс л байж таараа тэгэхээр бэлэг төдий зүйлүү эсвэл их хэмжээний мөнгө буюу авилга уу гэдэг нь ойлгомжтой ш тээ кккккк


  • Zochin · [59.153.112.152] · 2017/12/14

    Naad zavhai huuhen chin ugaasaa avilgach harin enees Tom avilgach Usuhbayriin duu Batbayr gej huchin hulgai avilgaar garshsan nohor mergejliin uul uurhain hheltsiin darga bdag.avarga avgai duu 2ooroo avilga avhuulah gej iim ajild oruulsan gene le


  • Зочин · [150.129.142.157] · 2017/12/14

    ENE Odoo yun soliotoi yum bicheed bainaa


  • Tr ylas oron iim baidaggyi yum! · [148.60.92.223] · 2017/12/14

    Mongol toriin togloomiin ene saltgaan chini hezee ch eerchilegdej eedlehgyi ee!!Ta nar sinechlegdehees naas sain tor ylas bolohgyi!byyr sinechlegden tes eereer toriin baigyylalt bolon alban tomilgoogoon hiih yum bol?zasrahgyi ee!


  • zochin · [202.21.115.35] · 2017/12/14

    Usuhbayar avarga neree bodoj iim Medee albaar bichuulj humuusin tarhi ugaaj bga biz dee .Ugaasaa ehner n Abilga ch l yum bna Uguush umhsen bna shu de


  • Zochin · [66.181.177.131] · 2017/12/14

    JInhene avilgal egch lizenz avdag gej duulsan shuu,


  • ЗОЧИН · [66.181.187.205] · 2017/12/14

    Хэцүү хорвоо гэж энэ цаг үеийг л хэлэх байхдаа ажил хийж болдоггүй яаж амьдрах болж байнаа аваргын эхнэр Сарангэрэлийг яасан байхнав угаасаа энэ сэтгүүлчийг зайлуул мэргэжлийн хүмүүс зөндөө байхад энэ чадлаа юу


  • zochin · [202.21.115.35] · 2017/12/14

    Oboo bosgoogui bol Shaazgai haanas suuh be de. Avilga avsan ternig n meddeg boloodl Uguush atvuj taaraa shte .Uggushind unaj l bna shu de


  • Иргэн · [202.21.118.138] · 2017/12/14

    Өсөхбаяр аварга эхнэрээ яах гэж тийм хэл амтай ажилд оруулдаг юм бэ. Угаасаа наад газар чинь авлигын сүлжээний газар гээд дуулдаад байдаг ш дээ. Жирийн нэгний эхнэр байсан бол ч одоо хэцүүдэж байгаа даа. Хэл амнаас хол ажил хийлгээ аваргаа. Хайран нэр төр. Сайхан л гэр бүл гэж харагддаг, бөхчүүд нээрээ хэнэггүй шүү


  • Зочин · [119.40.98.162] · 2017/12/14

    avarga ni darga avgai ni darga baih yostoi yu avilga avsan bol huulid ochno biz de neree shoroond hutgasan hun yamar nuureeree ene baiguullgad uldeh ve de zugeer l zailsan ni deer


  • иргэн · [119.40.103.34] · 2017/12/14

    хаанаас авсан мэдээлэл вэ, баталгаатай юм л бичээрэй сэтгүүлчээ


  • Зочин · [103.206.195.166] · 2017/12/14

    Уг нь Б.Нарантуяагийн авсан гэх авлига нь эмч нарын эмчлэх эрхийн лицензээ гардсан хүмүүсийн талархал төдий зүйлс гэнүү юу гэж ойлгох вэ. Аваргын эхнэр учраас Авлигад хамаарахгүй гэж ойлгох юм болов уу


  • Mongol · [77.176.231.114] · 2017/12/14

    Avargiin ehner hunees avilga avaad baih amidraltai hun mun uu? Avsan bol uneheer teneg baina. Helmegdsen bol huurhii baina da.


  • иргэн · [103.229.123.217] · 2017/12/14

    Блайгаа бусад руу чихэх гэсэн оролдлого байна даа.Зүгээр ажилаа хийж байгаа Сарангэрэлээр оролдоод яах нь вэ


  • zochin · [103.229.121.253] · 2017/12/14

    Mongo avsan n unen bol bolohgui l yum hiijde.


  • bodol · [124.158.110.101] · 2017/12/14

    mongo idsen uusan huniig shiitgeheer shiitelee gene shiitgehgui bhr hamtragch gene mongol orondoo ajil amidrah denduu gunigtai bhiin


  • зочин л гэе · [27.123.214.109] · 2017/12/14

    Хахууль авдаг гэж олон хүн бичсэн байналээ! Бас нэг арьсаа хамгаалах арга зохиоцгоочихож л дээ! Содхүү ч ялгаагүй, ер нь хэрэг хүлээдэггүй жишигийг МАНАН тогтоочихож байгаа шүү дээ!


  • Ok · [27.123.214.105] · 2017/12/14

    Avsan ni unen l yum bna sh dee. Tangarag urgusun TAX bj baga geltgui avah hereggui


  • ээ яанаа · [119.40.103.34] · 2017/12/14

    арай ч дээ, тэр л дутаж гэнэ


  • Зочин · [103.26.194.215] · 2017/12/14

    Munkbatiin gai


  • dsada · [202.72.244.221] · 2017/12/14

    hm zavharsan yum ene saihan avrgiin buyniig edleed muruuruuu yavj bhgui