fbpx Тажикистан БНХАУ-ын хөрөнгө оруулалтын өмнө сөхөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 57 секунд

Тажикистан БНХАУ-ын хөрөнгө оруулалтын өмнө сөхөрлөө

1990-ээд оны эхээр ЗХУ задран унаж, бүрэлдэхүүнд байсан улс орнууд бүгд тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж авсан.

 Хэдийгээр тусгаар тогтнолоо олж авсан ч эдгээр орон улс төр, эдийн засгийн хувьд цоо шинэ нөхцөл байдалтай тулгарсан гэхэд болно. Ялангуяа эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдал нь энэ бүс нутгийн хөгжилд нэлээд саад тээг болж байсан юм. ОХУ нь төв Азийн орнуудыг 90-ээд оноос хойш анхаарлын гадна үлдээсэн.

Харин Кремлийг залгуулаад Бээжин 90-ээд оноос хойш энэ бүс нутагт явуулах улс төр, эдийн засгийн бодлогоо өргөжүүлэх болсон билээ. Тус улсын төв Азид явуулах бодлого сүүлийн жилүүдэд эрчимтэй хүрээгээ тэлж, газар авах болсон. Ялангуяа батлан хамгаалах чиглэлээр багагүй ажил амжуулсан. Төв Ази нь өөрөө исламын идэвхтэй бүс нутгийн тоонд ордог. БНХАУ-ын исламын шашинт үндэстэн оршин суудаг Шинжааны бүс нутагтай ергөн зурвасаар хиллэдэг. Тийм ч учраас исламын хэт тулгуурт үзлийг дэвэргэхээс болгоомжилдог юм. Ерөнхийдөө төв Азийн улс орнууд дарангуйллын системтэй өөрөөр хэлбэл нэг хүний удирдлагад байгаа.

Түүнчлэн Азийн орнууд Хятадын хувьд эдийн засгийн ирээдүйтэй түшиц газар. Хятад Улс төв Азийн орнуудыг байгалийн болон эрчим хүчнийхээ түшиц нөөц, бараа эргэлтийн асар том орон зай болон олон улсын тээврийн замыг холбож өгөх шинэ хувилбар хэмээн тооцож байгаа юм. Энэ нь эртний уламжлалт “Торгоны зам” сүлжээ бүхий Евроазийг холбосон төмөр зам, автомашин, агаарын тээврийн нэгдсэн сүлжээ зэргээр илрээд буй. Ийм ч учраас Бээжингийн зүгээс бүс нутагтаа баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлогыг дээрх онцлог хандлагадаа зохицуулан улам эрчимжүүлж байгаа юм.

Энэ чиглэлээр Хятадын талаас хоёр хэлбэрээр төв Азийн орнуудад хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдүгээрт, Хятад болон төв Азийн орнуудын хооронд шууд байгуулагдаж байгаа гэрээнүүдээр баталгаажин хийгдэж байгаа бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулалт, зээл, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр очиж байгаа юм. Хоёрдугаарт, олон улсын байгууллагын шугамаар дамжин орж байгаа хөрөнгө оруулалт болж байна. Тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн орнуудыг хамарсан байгууллагын санхүүгийн бүтцээр дамжуулан багагүй хөрөнгө оруулалтыг Хятадын талаас төв Ази руу “цутгасаар” байгаа билээ.

Ялангуяа Каспийн тэнгисийн эрэг хавийн байгалийн их баялгийн нөөцийг оросуудаас ерсен ашиглах гэсэн бодлого эрчимтэй явагдаж байна. 1990-ээд оны эцэс гэхэд Хятадын зүгээс төв Азийн орнуудад оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараас хэтрэхгүй байсан бөгөөд зөвхөн нефть, хийн салбарт оруулах төдийгөөр хязгаарлаж байсан. Тэгвэл энэ цаг үеэс хойш арван жил өнгөрөхөд Хятадын тус бүс нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ шууд л 30 дахин өссөн байдаг.

Тэр дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэс эхэлж өнөөг хүртэлх хугацаанд Төв Азийн бүс нутагт санхүүжилтийн гол эх булаг нь болсоор ирсэн Орос, АНУ, Европын орнууд дотоодын төсөв санхүүгийн асуудлуудаасаа болж нөлөөллөө багасгасан нь Хятадад орон зайг нь эзлэх том боломж олгосон юм. Хятадын зүгээс төв Азийн улс орнуудад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээн их. Тэр тусмаа Хятадаас Тажикистаныг чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж буй.

Тажикистаны хувьд Хятадын зүгээс тус улс руу чиглэсэн харилцаандаа илүү геополитикийн шинжтэй сонирхлоор хандаж байгаа. Хятад Улс багагүй зээлийн туслалцааг тус улсад үзүүлснээр Тажикистаныг өөрийн түүхий эдийн суурь нөөц, бараа хангалтын зах зээл болгон хувиргаж байгаа тухай гадаадын ажиглагчид онцолж байгаа юм. Хятадын зүгээс энэ улсад өөрийн сонирхол, нөлөөллийг бэхжүүлэхэд нь Тажикистаны эдийн засаг нийгмийн хямрал, нөхцөл байдал болон эрчим хүч, хүнсний хангалтын хомсдол “ивээс” болсоор байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.

Өнөөгийн байдлаар Хятад Улс Тажикистаны гол донор орон болчхоод байгаа бөгөөд хэдийнээ нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус улсад өгчхөөд байгаа. Эдгээр хөрөнгө нь Тажикистанд зам гүүр барих тэргүүтэй дэд бүтцийн салбарт түлхүү зарцуулагдаж байгаа юм. Энэ эрчимтэй санхүүгийн тусламжийн нөлөөгөөр Хятад Улс Тажикистаны нийт гадаад өрийн 40 хувийг дангаараа барьж байна. Энэ бүх санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд Бээжин Тажикистанд алт болон уран, мөн газрын ховор металлыг олборлох эрхийг өвөртөлчхөөд байна. Мөн тус хоёр орны хооронд маргаан тариад байсан нэг мянган ам.километр газар нутгийг Хятадын талд найр тавин өгөхөд хүргэсэн.

Энэ шийдвэр Казахстан, Киргизстанд гарч байсантай адил хариу үйлдлийг харуулж, нийгэмд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Ялангуяа БНХАУ-ын харьяанд орохоор болсон Горно-Бадахшанскийн хязгаарын оршин суугчид энэ шийдвэр гаргах эрхийг тухайн орон нутагт егөхийг шаардсан юм. Энэ асуудал шийдэгдэлгүй явсаар 2011 онд, парламентад сөрөг хүчний нам хоёрхон суудалтай үлдсэн үед шийдэгдсэн. Сөрөг хүчний нэг “төлөөлөл Саидумар Хусайни “Хэзээ ч Хятадынх байгаагүй газар нутгийг шилжүүлэх гэж байгаа учраас олон нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж олонтоо яриад тусыг эс олсон. Тэр тусмаа Горно Бадахшаны иргэдээс хэн ч юу ч асуусангүй.

Тажикистан Улсын гадаад өр 2.3 тэрбум ам.доллар болсон. Үүний 52 хувь нь буюу 1.2 хувь нь БНХАУ-д төлөх өр. Ингээд л Тажикстан Улс газар нутгаа зээлийн төлбөрт өгч эхэлсэн хэрэг. Гэхдээ хятадууд газар нутгийг нь шууд хураагаад авчихсан зүйл байхгүй. Харин хятадын фермерүүд үржил шимтэй газраас олон жилийн хугацаатай түрээслэх зарчмаар асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өдөр ирэх тусам Тажикистан Улсад хятадын иргэд болон цэргүүд олноор нүүн ирсээр байгаа. Мөн геологийн салбарт идэвхтэй ажиллаж, хайгуулын томоохон ажлыг хятадууд хийж байгаа гэх мэдээлэл байна.

Үүнээс улбаалан гаднын томоохон сайтуудад “Тажикистан Улс Хятадын хөрөнгө оруулалтын өмнө сөхөрлөө" гэж бичиж эхэллээ. Хятад Улсын хөрөнгө оруулалтгүйгээр энэ улсын нэг ч төсөл хэрэгжихгүй, урагш ахихгүй болсон байна. Хятад Улс хөрөнгө оруулахаас гадна, ажилчид ч гэсэн оруулдаг болжээ. Үүнээс болоод Тажикстан Улсын иргэд ч дайжиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тус улсын 1.2 сая иргэн ОХУ-д цагаачлан амьдарч байгаа аж. Харин Тажикистанд амьдрах хятад цагаачдын тоо 2017 оны байдлаар 150 мянгад хүрчээ. Түүнчлэн БНХАУ-тай харилцах харилцаа нь гүнзгийрэх тусам Тажикистанд хятад хэл моодонд орох болов. 

Оюутнууд нь хятад хэл сонгон судалж, эцэг эхчүүд үр хүүхдэдээ хятад хэл сургахыг чухалчлах болжээ. Их дээд сургуулиудад хятад хэл сонгон суралцагч оюутны тоо сүүлийн 20 жилд 10 дахин өсжээ. БНХАУ тэтгэлэгтэй суралцах боломжийг тажик оюутнуудад олгосноор Бээжин, Урувчи хотод суралцах тажик оюутнуудын тоо мөн эрчимтэй нэмэгдэх болсон байна. Хятад хэл судалж буй оюутнуудын тоо ийнхүү өссөн нь эх оронд нь үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орно гэсэн горьдлогоос үүдэлтэй.

Тажикистан, БНХАУ харилцаагаа өргөжүүлсэн эхний жилүүдэд хятад хэлний орчуулагчдын цалин дунджаас хамаагүй өндөр байлаа. Хожим харилцаа тогтворжсоны дараа харин энэ ялгаа алга болсон гэнэ. Өдгөө Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй хятад хэлний орчуулагчдын цалин англи хэлний орчуулагчийнхтай ижил буюу 400-800 ам.доллар болжээ. Тогтворжсон гэдэг нь “шоок” л арилсан болохоос хоёр улсын харилцаа жилээс жилд өргөжин тэлсээр буй. Тухайлбал, 2015 онд 260 сая ам.доллар оруулж, 2014 оны үзүүлэлтээ 160 хувиар өсгөсөн нь гаднын бусад хөрөнгө оруулагчдыг ардаа орхисон байна.

Ерөнхийдөө төв Азийн орнууд БНХАУ-тай эдийн засгийн хувьд хэдийгээр нягт харилцаатай, эдийн засгийн өсөлт нь сайн харагдаж байгаа ч цаашдаа аюулгүй байдал тусгаар тогтнолд нь аюул учирч болзошгүй гэдгийг ажиглагчид анхааруулсаар буй. Эдийн засаг улс төрийн хувьд хэт нэг гүрний хараат байх мөн дээрээс нь  төлж дийлэхгүй их өрийн дарамтад орох нь эргээд геополитикийн хувьд томоохон асуудал юм.

Бээжингийн толгойлж буй “ШХАБ" бол тэр чигээрээ Хятадын эсрэг хямрал гаргаж болзошгүй улс орнуудыг номхотгох гэсэн үзэл гэж зарим ажиглагч үздэг. Төв Азийн исламын тэрс үзэлтнүүдийг Хятад Улс дангаараа дарж чадахгүй бөгөөд зөвхөн төв Азийн улс орнуудын дарангуйллын төгс системээр тогтоон барих юм. Энэ нь эдийн засаг улс төртэй нягт холбоотойн илрэл болно.

МОНГОЛ БОЛ МӨНГӨ УГААХАД ТААТАЙ УЛС
МОНГОЛ БОЛ МӨНГӨ УГААХАД ТААТАЙ УЛС
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​