Эдийн засаг / 2018/11/29 / 1

Голомт банк Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банктай “НЭГ БҮС, НЭГ ЗАМ” санаачилгын хүрээнд хамтран ажиллах ерөнхий гэрээ байгууллаа



2018 оны 10 сарын 25-ны өдөр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд БНХАУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн банкны (ICBC банк) Олон улсын банкны газрын дэд захирал ноён Ван Күнь болон бусад холбогдох удирдлагуудтай Бээжин хотод уулзалт хийж “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллах ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа. 

“Нэг бүс, нэг зам” нь БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпиний санаачилсан Төв Ази болон Өмнөд Азийн нутаг дэвсгэрээр дамжин Евро бүсийг БНХАУ-тай холбох, зам дагуух улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилго бүхий хөгжлийн төлөвлөгөө юм. ICBC банк нь уг санаачилгад хамтрах банк, санхүүгийн байгууллагуудыг өргөжүүлж, хил дамнасан санхүүгийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулдаг бөгөөд одоогоор 50 гаруй байгууллага нэгдээд байна.

Голомт банк уг гэрээг байгуулснаар Монгол-Хятад хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин, санхүүжилт, ханшийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.   

Голомт банк



  • zochin · [66.181.188.93] · 2018/11/29

    golomt bahk yabaahdaa xytadiinx bolox zam ni neegdej bgam bna daa, ene erguunuud xytadaas uur ulstai geree xiij bolno shdee yagaad xashirdaggui malnuud bee