Улстөр / 2018/11/30 / 9

Хэн нь ялах вэ?



Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг  11 сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Уг бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан байв.
Үүний өмнөхөн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулж, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах хүсэлтээ НИТХ-д хүргүүлсэн байсан юм.
 
Үүнээс хойш УИХ дахь У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хурал удирдах эрхгүй, учир нь өөрөө уг саналд гарын үсэг зурсан учир сонирхлын зөрчил үүснэ хэмээж байв. Тэгвэл өчигдөр УИХ-ын Ёс Зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт мөн ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед оролцох нь зөв эсэхийг Ёс Зүйн дэд хорооны хурлаар шийдэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Гэсэн ч УИХ дахь У.Хүрэлсүхийн талын гишүүд Ёс зүйн дэд хорооны хуралд, М.Энхболдын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын үйл ажиллагаа бүтэн нэг өдөр гацав.
Мөн үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэхийг шийдүүлэхээр Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлсэн юм.
Өнөөдөр хуулийн хугацаа болж буй тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй.
Ямар шийд гарахаас МАН дотор өрнөж буй М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь ялах вэ? гэдэг хандлага харагдах учиртай.
 
Ч.Явуухүү Sonin.mn


  • Ард · [202.72.245.122] · 2018/12/10

    Одоо мафи-олигархи МАНАН сүлжээ ялахуу эсвэл ард түмэн ялахуу гэсэн үхэх сэхэхийн төлөө тэмцэл явагдаж байна. Ард түмнийг төлөөлж байгаа Батзандан, Оюунэрдэнэ, Аюурсайхан, Болд нарыг бүх хүчээрээ ард түмэн дэмжсэн цагт л Монгол ялна. Тэдгээр залуусаа МАНАН-гийн уяаны нохдоос бид хамгаалах ёстой


  • irgen · [202.70.34.115] · 2018/11/30

    ENHBOLDIIG ZAILUULJ BJ ATG-IIN DARGA ENHJARGALIIG SOLIH BOLOMJ UUSNE... ТЭГСЭН ЦАГТ ОФФШОРЫН МӨНГИЙГ ХУУ ОРУУЛЖ ИРЖ ӨРГҮЙ БОЛЦГООНО ОО....................


  • Зочин · [202.72.245.220] · 2018/11/30

    ЯМАР Ч ТОХИОЛДОЛД М. ЭНХБОЛД ЯВАХ ЁСТОЙ, ЭНЭ ХҮНЭЭС БОЛЖ АРД ОЛОН БИД ЯДАРЧ БАЙНА.


  • Зочин · [203.91.118.180] · 2018/11/30

    наа 2р чинь 2лаа худлаа идэж уугаад ард иргэдээ бодохгүй


  • Зочин · [203.91.118.180] · 2018/11/30

    зайлаа


  • Зочин · [66.181.177.98] · 2018/11/30

    HURELSUHIIN YALALT TSEVERLEGEENII EHLEL UNUUDUR TAVIGDAH UCHIRTAI


  • Zochin · [103.9.88.242] · 2018/11/30

    http://StartWeeklyJob.com/?userid=138871


  • saraa · [202.21.114.139] · 2018/11/30

    Enhbold zailaachee hulgaich


  • tuya · [66.181.179.116] · 2018/11/30

    Enhbold ogtsrooch ard tumend yamar gaviya baiguulchaad alban tushaaltaigaa zuuraldaad bgaa gahai ve