fbpx "Чөтгөрийн тойрог" буюу шатахуун, өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үнэ гурвын урвуу хамаарал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 21 секунд

“Чөтгөрийн тойрог“ буюу шатахуун, өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үнэ гурвын урвуу хамаарал

Бензин шатахууны үнэ ирэх баасан гарагаас эхлэн литр тутамдаа 100 төгрөгөөр, энэ сарын эцэс гэхэд бүр 200 төгрөгөөр  буурах тухай эрх бүхий албан тушаалтнуудын мэдэгдэл  өчигдөр өглөөний сайн мэдээ байв. Энэ дунд  нүүрсний тээвэр хэвийн болох, валютын ханш буурах тухай мэдээлэл бас "хавчуулагдаж" явсан. Товчхондоо бензин шатахууны үнэ буурч, төгрөг чангарч, валютын ханш сулрах юм байна. Ингэснээр өдрөөр биш цагаар өсч байгаа өргөн хэрэглээний бараа  бүтээгдэхүүний үнэ тогтворжино, бүр бууна гэсэн хүлээлт иргэдийн дунд эргэж ирэх нь. Шударга байдал, шударга ёс хоёрыг ганцхан Төрийн ордонд байгаа нөхдөөс хүсэхийн сацуу хүн бүр амьдралдаа хэрэгжүүлж л явах ёстой байх. Тиймээс бизнес эрхлэгчид маань ч гэсэн аливаа асуудалд шударгаар хандах байх нь зүйтэй.

Монголчууд бензин шатахууны үнийн өсөлт, түүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, арай гэж зохицуулалт хийдэг төр, нэгэнт "тэнгэрт тулсан" дахиж хэзээ ч хямдардаггүй үнэ ханш гэсэн ямар ч уялдаа холбоо байхгүй "чөтгөрийн тойрогт" зах зээлд шилжсэн тэр цагаас хойш 20 гаруй жил дарлуулж амьдарлаа. Энэ тойрог бидний эдийн засгийг ерөнхийд нь "ангал" руу өдрөөс өдөрт чирсээр л байна. Зах зээлийн шударга байдал, шударга өрсөлдөөн гэж алга. Нэмсэн л бол нэмсэн гэхээ биш буцаагаад хямдрууллаа хэрэглэгчид маань хямд байх тусам илүү ихийг авна гэсэн ойлголт ч алга.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстойг сануулсан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хийх ёстой ажлаа хийлээ. Харин үүний араас бараа бүтээгдэхүүний үнэ зүй тогтлоороо хямдрах ёстой.

...Оросын жуулчид Ойрхи Дорнодын  нэг жижигхэн улсад автомашинаараа 7 хоног аялаад буцахдаа  хилээр орж ирэхдээ шатахуун авч байсан ойролцоох шатахууны түгээгүүрийн газраар дахин үйлчлүүлжээ. Тэгэхэд 7 хоногийн өмнөх үеэсээ  бензин ихэд хямдарсан байсныг гайхан лавлавал дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ буурсан гэж хариулжээ. Харин ОХУ-д ингэж түргэн шуурхай уян хатан зохицуулалт хийж чадах байсан уу хэмээн эргэлзсэн тухайгаа бичсэн байсан.

Бусдын жишиг ийм л байдаг аж. Харин хөөрхий бидний монголчууд ийм соёл хэвшилд огт суралцсангүй. Бензин шатахууны үнийн тухайд Монголд урвуу хамаарал байдаг гэдэг нь энэ л дээ.  Дэлхийн зах зээлд үнэ өслөө гэх сургаар дагаж хийссэн нефтийн үнэ эргээд буухын үед буцаад хямдардаггүй хачирхалтай хандлага зөвхөн Монголд байдаг. Тийм болохоор шатахууны үнийг дагаж өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэгдэхүүний үнэ мөн адил тэр өссөн  түвшиндээ хадгалагдаж цаашдын өсөлтийн суурь болгодог.  Яг л тоосго дээр дээрээс нь давхарлан өрж байгаа юм шиг өмнөх үнэ дээрээ суурилж өсдөг.

Зах зээл өөрийн жам ёсоороо үнийг тогтоодог гэж онолддог. Харин Монгол Улсад үнэ зөвхөн өгсөх тийшээ л явдаг ганцхан чиг зүгтэй байдаг нь гайхмаар. Зүй ёсоороо бол одоо бензиний үнийг дагаад ядахад таксины үнэ эхэлж буурах ёстой. Араас нь залгаад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ уруудах зүй тогтолтой. Харамсалтай нь ийм үнийн уян хатан маневар, ухамсар, соёл тогтож хэвшсэнгүй. Монголд инфляц өндөр байх нэг шалтгаан нь энэ.

АН-ыг засаглаж байх үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлдэг байсан бөгөөд энэ хүрээнд бензин шатахууны онцгой албан татварыг тэглэж байв. Гэтэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа  валютын ханшаас үл шалтгаалдаг махны үнэ өсчихдөг гайхалтай дүр төрх харагддаг байсан. Нефть импортлогчид хоорондоо үгсэн тохиролцож байгаад нэг өглөө  үнэ нэмчихдэг ийм л "дүрэмгүй тоглолт" дунд  ард иргэд маань амьдрахын төлөө сөрж сөхөрч явна.

Үнэ идэвхтэй нэмэгддэг шат дамжлага бол завсрын нийлүүлэгчид буюу ченжүүд. Тухайлбал мах хэрэглэгчийн гар дээр очихын тулд 5-6 гар дамждаг гэсэн судалгаа бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ “Ченжгүй Монгол”-ын төлөө ярьдаг хэлдэг байсан ч үр дүнд хүрээгүй юм даг.

Зах зээл гэсэн нэрийн дор үнийг чөлөөтэй дур зоргоор хаях нь манайх шиг  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн уламжлал суурьтай байсан, иргэдийн орлого доогуур түвшинтэй  улс оронд хэр зохимжтой, төгс төгөлдөр зохирч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Төрийн зохицуулалт тодорхой хэмжээнд үгүйлэгдэж байгаа нь үнэн зүйл.  

Бензин шатахууны үнэ бол суурь үнэ учраас бусад барааны үнийг хөөрөгдөг гэмтэй. Монгол улс хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор хангаж байгаа учраас валютын ханш  үнийн савлагааг хамгийн хүчтэй өдөөгч болдог.  Энэ мэт үнэ нэмэгдэх олон гольдрол нийлж нэгдээд улсын эдийн засагт гэхээсээ илүүтэй иргэдийн амьдралыг туйлдуулдаг хэвээр байна.  

Өм цөм хийж ашиг унагах гэсэн монгол сэтгэхүй үнийн хөөрөгдлийн ард бий. Хятад хүн 10 мо /Хятадын задгай мөнгө/ дээр ашиг хардаг бол Монгол ченжүүд 10 мянган төгрөгийн унацад хөөрч догдлоод байхгүй.  Ийм ялгаа бий.

Цалин тэтгэвэр нэмэх сургаар борлуулагч нар үнэ нэмдэг байсан бол одоо бүр зориуд зохион байгуулалттайгаар үнэ хөөрөгддөг болжээ.  

Тухайлбал, ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь Тавантолгойн ордоос БНХАУ-руу хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байсныг  Засгийн газрын сайд нар шатахуун импортлогч нартай уулзах үеэрээ сануулжээ.   

Хэрэглэгчдийн төлөө байгууллагын дуу хоолой өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна. Тэд энэ бүх үнийн хөөрөгдөл, үнэгүйдлийн хаана нь явна вэ. Монголд хэзээ үнийн уян хатан байдал  төлөвшиж тогтох вэ. Асуулт ар араасаа үргэлжилнэ.

М.Нэргүй

Улаанбаатарт 23-25 градус хүйтэн байна
Улаанбаатарт 23-25 градус хүйтэн байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​