Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хавар эхлүүлнэ


Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг үнэлэх ажил үргэлжилж байгаа талаар өнөөдөр БХБ-ын сайд Х.Баделхан дуулгалаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон уг төслийн ерөнхий гүйцэтгэгчийн тендерт тус улсаас хоёр консорциум, нэг компани оролцжээ. Тендерийн үнэлгээний хороог холбогдох яамдын болон мэргэжилтнүүдийн төлөөллийг багтаасан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд үнэлгээг энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. 

Харин үнэлгээг хийж дууссаны дараа Мянганы сорилтын корпорацын багт таницуулж зөвлөгөө авах ажээ. МСК-аас Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой стандартын шаардлага хангасан байх учраас тэр. “Мянганы сорилтын корпорацад ямар технологиор барихаар болсон талаараа танилцуулж, зөвлөгөө авснаар эцсийн дүн гарна. Энэ долоо хоногт дүгнээд ирэх 2-3 дугаар сард цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ” хэмээн Х.Баделхан сайд хэллээ.

Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд Хятадын тал 95 хувийг гаргах юм. Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барьж, 2020 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх боломжтой болно. ТЦБ-ийн лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоотой байгаа юм. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бат · [202.9.43.210] · 2018/12/09

    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо


  • Amaraa · [66.181.167.53] · 2018/12/07

    зүүн бүсийнхэн хэцүүхэн ус хэрэглэх нь дээ


  • Зочин · [64.119.20.110] · 2018/12/07

    Myanganu soriliin san enend yamar ch hamaagui. Uuruu zeel avchaad guitsetgegchee shalgaruulj chadhgui bol uursdiin l buruu Zasgiin gazraa.


  • Иргэн · [66.181.182.145] · 2018/12/06

    Цэвэрлэх байгууламжийг 250 саяар хийх компани олоод ирсэн чинь Алтанхуяг Ерөнхий сайд зөвшөөрөөгүй шүү?!?!?!