fbpx АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 27 секунд

АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ

АШУҮИС-ийн Захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө дугаарт урьж байна.

Сайн байна уу? Танай сургууль их сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болохоор зорьж эхнийхээ барилгуудыг хүлээн авч байна. Хэдэн сургууль шинэ байранд орох гэж байна?

Монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсох ариун үйлстнүүдийг бэлтгэх, ард түмнээ  эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн төрийн өмчийн ууган сургууль болох АШУҮИС өнөөдөр цар хүрээгээ өргөжүүлж, 8 бүрэлдэхүүний сургуулиас Анагаах Ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг барьж дуусаад ашиглалтанд авч, хоёр сургууль маань нүүх бэлтгэлээ хийж байна. МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулийг кампусаар хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд АШУҮИС шат дараалан олон бүтээн байгуулалтыг цаашид хийнэ. Энэ бүтээн байгуулалтын эхлэл нь өнөөдөр хүлээж авч байгаа хоёр сургуулийн хичээлийн байр юм. Он гараад Монгол Японы сургалтын эмнэлгийн барилгыг  8-р сарын сүүлээр хүлээж авах байсныг  6 сараар нааш нь татан 2-р сарын 20-нд ашиглалтад хүлээж авахаар Япон тал болон бид шамдан ажиллаж байна. Мөн ирэх онд 1200 оюутны дотуур байр, хичээлийн С, D блок буюу Сувилахуйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Эм зүйн сургуулиудын байрыг ашиглалтанд оруулах, спорт комплекс, номын сан, соёл урлагийн төвийн байрны зургийн ажлыг эхлүүлж, барих төсөв хөрөнгийн асуудлыг шийдэх мөн багш ажилчдын 250 айлын орон сууцны асуудал, Эрдмийн суургуулийн байр гээд хийж бүтээх зүйл манай хамт олонд асар их байна.  

Уламжлалт, Анаагах ухааны сургуулиуд тусдаа гарснаар ямар давуу талууд үсэх вэ?

МАУОУС, АУС-ийн шинэ байр ашиглалтад орсноор оюутан залуусын сурах орчин, багш нарын ажиллах тав тухтай байдал хамаагүй сайжирна. Эмч мэргэжилтнийг бэлтгэх сургалтын орчин гадаад улс орнуудын жишигт ойртож, эмнэлэгт суурилсан эмнэлзүйн дадлага ур чадвар эзэмшүүлэх сургалтын тогтолцоог жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд Монгол улсад 1942 оноос хүний их эмч мэргэжилтэн бэлтгэж ирсэн Анагаах ухааны сургууль, 1993 оноос эрүүл мэндийн салбарт анх удаа уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Монгол анагаах ухааны олон улсын сургууль өөрөөр хэлбэл эмнэлэгт суурилсан сургалт явуулдаг эмнэлзүйн хоёр чухал сургууль шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Онол болон дадлагын хичээлийг нэг дор хийх боломж бүрдэж байгаа нь асар их цагийг хэмнэж илүү үр бүтээлтэй байдал үүснэ. Манай сургуулийн багш нар хос мэргэжилтэй хүмүүс буюу “эмч багш” нар тийм учир бүгд багшийн ажлаа хийхээс гадна эмчийн ажлаа хийдэг. Удахгүй Монгол-Японы сургалтын эмнэлэг маань ашиглалтад орохоор илүү таатай нөхцөл бүрдэж Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бүрдүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах боломж бүрдэнэ. Иймд хоёр сургуулийн маань гүйцэтгэх үүрэг хамгийн их юм. Энэ хичээлийн байранд цаашид гурван мянга гаруй оюутнууд эрдэм ном үзэн, Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлэгээр жилд 110 гаруй мянган хүмүүс  үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийгэх юм. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж хамгийн гол нь анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч бөгөөд, шинэлэг юм. Бид ур чадварын төвүүдээ олон улсын стандарт, жишгийн дагуу байгуулж эхлээд байна.

Хичээлийн шинэ байрыг зургаадугаар сарын нэгэн гэхэд, Монгол- Японы сургалтын эмнэлэгийг есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулна гэж түрүүчийн захирал мэдээлж байсан, яагаад ийм хойшилсон юм?

Тийм мэдээлэл харин яагаад хийж байсныг би байтугай манай сургуулийн багш нар сайн ойлгохгүй байгаа. Би долдугаар сарын гучинд ажлаа аваад наймдугаар сарын тавны өдөр БСШУС-ын сайдын хамт барилгын талбай дээр ирж барилгын явцтай танилцахад Монгол-Японы сургалтын эмнэлгийн гадаад засал 82 хувьтай дотоод засал 54 хувьтай 2019 оны наймдугаар сарын сүүл   гэхэд ашиглалтад оруулахыг бодож байна гэсэн байдалтай байж байсан. Өнөөдрийн ашиглалтад орж байгаа хичээлийн барилгын ажил зогссон, гэрээгээр ажил гүйцэтгэж байсан компаниуд нь бараг тарсан, дампуурсан байдалтай, дотоод засвар огт хийгдээгүй, гаднах будаг нь энд тэндээ эхнээсээ хуурч унасан байдал биднийг угтсан. Харин ч манай хамт олон сүүлийн гурван сар өдөр, шөнөгүй ажиллаж, сүүлийн сар бараг тэнд хонож байгаад өдий зэрэгтэй болгож улсын коммист хүлээлгэн өгсөн. Явц дундаа засаж, янзлах ажлууд их байгаа. Хэрэв бид тэгж шамдаагүй, намар, өвлийг өнгөрөөсөн бол энэ барилга бараг балгас болоход энүүхэнд байсан. Төв сургууль дээр оюутнууд багтахгүй, анги танхим хүрэлцэхгүй, гэрэл гэгээгүй, эрүүл ахуйн нөхцлийг хангахгүй орчинд, подвалд хүртэл хичээл орж байна. МАУОУС-ийг зургаан сард шинэ байранд орно гээд нүүлгээд ирсэн, эмнэлэгийг нь татан буулгачихсан хүнд нөхцлүүд бий болсон байсан. Монгол-Японы сургалтын эмнэлэгийн хувьд бид ЖАЙКА болон Япон талын гүйцэтгэгч компаниудтай гурван удаагийн уулзалтыг хийж, шинэчилсэн ажлын төлөвлөгөөг гаргаж зургаан сараар наашлуулж чадсан. Бодит байдал ийм л байсан. Бүгд гэрчилнэ.

Цогцолбор шинэ сургууль ашиглалтад орсноор танай сургуулийн хувьд нэгэн түүх шинээр бичигдэж буй хэрэг. Төв болон бүрэлдэхүүн сургуулиуд анх ашиглалтад орж байсан он цагийн түүхээр яриагаа үрэгэлжлүүлье?

Тэгье, түүхийг сөхөөд үзэх юм бол 1940 оны 12 дугаар сарын 06-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл Их сургууль байгуулах тухай тогтоол гаргаж, тэр тогтоолын дагуу 1942 онд Монгол Улсын Их сургууль гурван факультеттэйгээр үүсэн байгуулагдаж, тэр тулгын 3 чулууны нэг нь Хүн Эмнэлгийн Факультет буюу Монгол Улсын үндэсний ууган их сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн суурь тавигдаж байсан түүхтэй. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 76 жил оршин тогтнохдоо Улсын университет, хүн эмнэлгийн факультет, Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон хөгжиж ирсэн. 1974 онд 1300 оюутны хичээлийн суудал бүхий одоогийн төв байр баригдаж байсан юм билээ. Түүнээс хойш 1986 онд Сувилахуйн сургууль, 2011 онд Нүүр ам судлалын сургууль, 2014 онд Эм зүйн сургуулиуд тусдаа гарч өөрийн байртай болж байсан. Өнөөдөр Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль маань мөн түүхэнд тэмдэглэгдэж өөрийн байртай болж байнадаа. Гэтэл бид одоо төв сургууль дээр долоо дахин нэмэгдсэн оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэгвэл төв сургууль дээрээс чинь хоёр сургууль нүүчихээр  ачаалал нэлээн багасах юм байна. Төв сургууль дээр ямар сургууль үлдэж байгаа вэ? Түрүүчийн захирал хуучин байрнуудаа улсад хандивлана гэсэн юм ярьж байсан?

Үгүй байлгүйдээ, улсын өмчийг улсад хандивлана гэж юу байхав дээ. Би түрүүн ямар ачаалалтай, яаж хичээлийн байр, талбай хүрэлцэхгүй оюутны тоо даруй долоо дахин нэмэгдсэн байхад 1300 оюутан хичээллэх хүчин чадалтайгаар дөчин дөрвөн жилийн өмнө баригдсан  байранд өдий болтол үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Бид дэлхийн жишигт хүрсэн судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байна. Бүх юм стандарттай байдаг. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ, хичээлээс гадна үйл ажиллагаа явуулах, захиргаа, номын сан, соёлын төв, спорт заал, лаборатори, судлагаа шинжилгээ хийх өрөө, лекц, хурлын тэнхим гээд бүгд тодорхой хэмжээ стандарттай байдаг. Мөн тухайн сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хөтөлбөр цар хүрээнээс хамаараад янз бүр байна. Ийм байхад юун хандив. Жишээ нь эмч сувилагчийн харьцаа олон улсад 1:3 байдаг байхад манайд 1:1 байна. ЭМЯ-ны бодлого ядаж 1:2 хүргэх зорилго тавьж байгаа үед  одоогийн сувилагчийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна гээд ганцхан сургууль дээр л аваад үзэхэд ийм байгаа юм чинь хичээлийн талбай хүрэлцэхгүй байгаа болохоос илүү гарсан юм огт байхгүй биз.

Төв сургууль дээр Биоанагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндмйн сургууль үлдэнэ. Гэхдэ Бои анагаах, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнуудаас гадна бусад сургуулиудын нэгээс хоёрдугаар курсын бүх оюутнууд бүгд төв байран дээр хичээллэдэг.

За танай хамт олны цаашдын их бүтээн байгуултад амжилт хүсье.

Маш их баярлалаа. Ерөөл бат орших болтугай.

УБТЗ-ын 6000 ажилтан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдлээ
УБТЗ-ын 6000 ажилтан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдлээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​