fbpx Н.Баярсайхан: Зарим аймгийн Засаг дарга уул уурхайн компаниудтай хууль бус гэрээ байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 27 секунд

Н.Баярсайхан: Зарим аймгийн Засаг дарга уул уурхайн компаниудтай хууль бус гэрээ байгуулж байна

“Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхантай уул уурхайн салбарт байгуулагдсан хууль бус гэрээний талаар ярилцлаа.

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд эрдэс баялгийн салбарт байгуулагдсан, байгуулахаар яригдаж буй гэрээг ил болгож байна. Гэрээг ил болгох нь тухайн орон нутаг болон иргэдэд ямар ашигтай юм бэ?

-Талууд буюу орон нутгийн засаг захиргаа, тухайн орон нутгийн иргэн болон компанийн аль алинд нь ашигтай. Тэр дундаа иргэнд ямар ашигтай вэ гэхээр жишээлбэл, “Жавхлант орд” компанитай нутгийн удирдлагууд ямар нөхцөлөөр гэрээ байгуулав. Гэрээгээр талууд ямар үүрэг хүлээсэн бэ. Нутгийн иргэд, орон нутагт ямар үр өгөөж өгөх заалт тусгасан байна гэдгийг харах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.

Цаашлаад гэрээ байгуулах явц болон гэрээ байгуулснаас хойш гэрээнд тусгасан заалтаа хэрэгжүүлсэн үү. Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллаж байна уу гэдгийг хянах боломжтой юм. Нөгөөтэйгүүр жишээлбэл, “Терра энержи" болон “Жавхлант орд” компанитай байгуулсан гэрээг харьцуулах боломжийг олгоно. Ингэхээр хэр шударга гэрээ байгуулж чадсан эсэхийг хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, их ашигтай ажилладаг компани бага ашиг олдог компаниас өгөөж тааруу гэрээ байгуулсан бол шударга бус гэрээ болж таарна биз дээ.

Харьцуулалт хийх боломжтой үед хэнтэй хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдах учир талууд хариуцлагатай гэрээ байгуулахыг бодно. Дараагийн асуудал нь эрдэс баялгийн салбарт байгуулагдаж байгаа гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд хамаардаг. Энэ утгаараа гэрээ байгуулахаасаа өмнө орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх ёстой. Өмнө нь “Ямар гэрээ байгуулсан юм бэ. Бидэнд ямар ашигтай заалт орсон бэ” гэж байгуулсан гэрээний араас хөөцөлдөж үздэг байсан бол одоо бол байгуулагдах гэж байгаа гэрээнд хяналт тавьдаг болсон. “Гэрээнд ийм заалт тусгасан. Нутгийн ард иргэдэд ийм ашигтай. Таалагдаж байна уу. Таалагдахгүй бол яаж өөрчлөх вэ” гэдэг байдлаар иргэдийн саналыг заавал авах ёстой гэж хуульд тусгаж өгсөн нь давуу тал олгож байгаа. 

-Араас нь хөөцөлддөг байсан үе ард хоцорсон байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол маш том боломж. Иргэд үүнийг ашиглаж, хяналтаа сайжруулах ёстой. Түүнчлэн гэрээний дагуу бүтээн байгуулалт хийгддэг. Тэгвэл энэ бүтээн байгуулалтыг гэрээнд тусгасан ажлын хүрээнд хийж байна уу. Эсвэл нийгмийн хариуцлагын хүрээнд хуулийн дагуу хийж буй ажил эсэхийг харах боломжтой. Гэх мэтчилэн боломж олгож байгаагаар давуу талтай.

-Иргэдийн оролцоо хэр байна вэ?

-Оролцооны хувьд маш сайн байгаа. Практикаас харахад нэгэнт байгуулагдсан гэрээний араас хөөцөлдөх биш харин гэрээ байгуулах үед иргэдийн оролцоо сайн байдаг юм билээ. Байгуулагдсан гэрээний хувьд эко систем, эсвэл иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учирсан үед гэрээний гүйцэтгэлд хяналт тавих байдлаар ханддаг.

-Одоогоор хэдэн гэрээ ил тод болсон юм бэ?

-Би Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажилласан. Сумын хувьд дөрвөн гэрээ ил болсон. Гэрээ байгуулах бүх үйл явцад иргэд оролцсон. Аймгийн хувьд олон гэрээ байгуулагдсан. Хэдэн гэрээ ил болсныг сайн мэдэхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь байгуулахаас өмнө биш харин гарын үсэг зурж, баталгаажсаны дараа иргэдэд нээлттэй, ил тод болдог учраас оролцоо тавих боломж хязгаарлагдмал байгаа. 

-Тэгэхээр ил болгох ёстой гэрээ бий гэсэн үг үү?

-Байлгүй яах вэ. Стратегийн ордтой аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулах эрхтэй. Ингэхдээ сум, аймаг, компани гэсэн гурвалсан гэрээ байгуулах ёстой.

-Зарим аймгууд сонсох ажиллагаа явуулалгүйгээр гэрээ байгуулах асуудал гардаг юм билээ?

-Ийм асуудал олон бий. Уг нь аймгийн Засаг дарга гэрээ байгуулахдаа заавал сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ процессыг ихэвчлэн орхигдуулдаг.

-Ингэж байгуулсан гэрээ хууль бусад тооцогдоно биз дээ?

-Захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус гэрээнд тооцогдоно. Аймгаас гэрээ байгуулахдаа сумын иргэдэд тулгардаг асуудлыг тэр бүр тусгаж өгдөггүй. Зөвхөн хандив, хөрөнгө босгох гэрээ байгуулдаг. Гэрээний зорилго, агуулга өөр болж таарч байгаа биз. Тиймээс аймагтай гэрээ байгуулах бол заавал сонсох ажиллагаа явуулах замаар ил тод болгох шаардлага бий.

-Илт хууль бусаар байгуулсан гэрээг нэрлэх боломж бий юү?

-Боломжтой. Жишээлбэл, Дорноговь аймгийн Засаг дарга уул уурхайн компаниудтай гэрээ байгуулахдаа “Дорноговь хөгжил сан” төрийн бус байгууллага байгуулсан. Стратегийн болон стратегийн бус бүх компанитай гэрээ байгуулахдаа иргэдийг оролцуулаагүй. Хэлэлцүүлэг хийгээгүй гэрээ нь Захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус гэрээнд тооцогдоно. Нөгөөтэйгүүр, хууль бус гэрээ учраас хаалттай гэрээ гэсэн үг. Мөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулсан бол захиргааны хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлтэй. Ингэхээр Дорноговь аймгийн удирдлагуудын байгуулсан 20-иод төрлийн гэрээ бүгд хууль бус. Энэ утгаараа Захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл бүрдсэн гэж хэлж болно.

-Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай гэрээ байгуулахдаа сан байгуулж, хөрөнгө төвлөрүүлсэн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Засгийн газрын тусгай сангийн хуулиар тухайн орон нутаг нь тусдаа данс эзэмшихийг хориглодог. Тиймээс төрийн бус байгууллага байгуулж, данс нээж, хөрөнгө төвлөрүүлсэн гэсэн үг.

-Хөрөнгийн захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг уу?

-Өнгөцхөн харвал мөнгө төвлөрүүлсэн компаниудын сан гэж харагдахаар. Гэтэл цаанаа бол аймгийн Засаг даргын захиалгаар гүйцэтгэл хийдэг. Шууд илт байдлаар хөрөнгө зарцуулж болохгүй шүү дээ. Тиймээс хууль бус гэрээ гэж хэлээд байгаа юм.

-Ингэх нь ямар сөрөг үр дагавартай юм бэ?

-Ийм гэрээ байгуулахаар тухайн компани нийгмийн өмнө хүлээсэн үүргийг нь сулруулах эрсдэлтэй. Мөнгө өгсөн юм чинь дураараа ажиллаж болно гэсэн санаа биз дээ. Энэ муу жишиг газар авсан. Бүр Төв аймгийн Заамар суманд хүртэл ийм гэрээ байгуулагдсан. Өмнөговь аймагт гэхэд сан байгуулж, жил бүр 50 мянган ам.доллар төвлөрүүлдэг. Төсвийн бус хөрөнгө төвлөрүүлж, захиран зарцуулсныгаа сайн жишиг гэж үзсэн. Үүнийг нь эхлээд бусад аймгууд хэрэгжүүлсэн бол одоо сумдууд дагаж эхэллээ. Ингэхээр нийгмээрээ зөвшөөрч авлига авч байна гэсэн үг.

-АТГ-аас орон нутагт ажиллахдаа уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээг шалгаж үзээгүй юм байх даа?

-Шалгахыг хүсээгүй байх.

-Хэрвээ хуульд нийцээгүй байдлаар сан байгуулж, хөрөнгө босгож, захиран зарцуулсан бол дахиад нэг сангийн хэрэг сөхөгдөх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. 300 сая төгрөг өгсөн компани хүртэл байна.

Дөрвөн жилийн өмнөх дөрвөн сая долларын гүйлгээг Д.Дорлигжавт өгсөн авлига байсныг Т.Ганболд гэрчиллээ
Дөрвөн жилийн өмнөх дөрвөн сая долларын гүйлгээг Д.Дорлигжавт өгсөн авлига байсныг Т.Ганболд гэрчиллээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​