fbpx Утаа нийслэлийнхний амьдралын 0.7 жилийг “залгиж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 53 секунд

Утаа нийслэлийнхний амьдралын 0.7 жилийг “залгиж” байна

УГААРТАЙ АГААР УЛААНБААТАРААС ЭРГЭН ТОЙРОНД 50 КМ ТЭЛЧИХЭЭД БАЙНА

Жилийн бүхэл бүтэн долоон сард хорт утаагаар амьсгалж буй нийслэлчүүдийн дундаж наслалт 0.7 жилээр багасаж байна. Энэ тооцоог Чикагогийн их сургуулийн эрдэмтэд гаргасан  байна. Агаарын чанарын амьдралын индексийг дэлхийн хэмжээнд тооцсон тус үзүүлэлтээр сүүлийн 16 жилд нийслэлчүүдийн дундаж наслалт агаарын бохирдлын улмаас тогтмол багасаж буй аж.

2001 онд нүдэнд үл үзэгдэгч PM 2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10.8 хувиар их байхад дундаж наслалт 0.3 жилээр хорогдож байжээ. Харин 2016 онд энэ хугацаа 0.7 жил болж нэмэгдсэн байна. 

Өчнөөн тэрбум төгрөгөөр утаатай “тэмцэх” тусам нийслэлийн иргэдийн амьдрал ийнхүү улам хорогдсон байх юм.

Энүүхэндээ гэж хэлэхэд, энэ судалгааг үзээд туйлын их баярласныг яана. Яг урьд орой нь гэртээ харих замд таван алхмын цаадах харагдахгүй, амны хаалттай ч хоолой хорсож, амьсгаа давчдаж, бухимдлаа арай ядан барьж байсныг ч хэлэх үү, ахиухан олз авласан анчин шиг л хөөрөв. 

Яагаад гэвэл, одоо албан тушаалтнуудын “Одоогоор агаарын бохирдлоос болж хүн нас барсан гэдгийг яг таг тогтоогоогүй байгаа” гэдэг зөвхөн өөрсдийн хар толгойг бодсон бас дэндүү басамжилсан тайлбарын эсрэг дэлгээд үзүүлчих баримттай болсон учраас. 

Чикагогийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнд олборлох түлшний утаа бол хүний насыг богиносгож буй хамгийн том шалтгаан гэдэгт санал нэгджээ.

Тодорхой хэлбэл, үл үзэгдэгч тоосонцор нь хүнийг тамхидалт, ХДХВ, зам тээврийн осол зэргээс ч илүү үхэлд хүргэж байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://aqli.epic.uchicago.edu... цахим хуудсаар орж үзэж болно. Энэ бол манай эрх баригчид ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг илтгэх хангалттай үзүүлэлт юм. 

Даанч бид дэндүү хүлцэнгүй байсаар эрх баригчдыг хэтэрхий давраачихаж ээ. Утааг буруулахад дорвитой арга хэмжээ аваач гэж хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд жагсаж үзлээ, хөр цасны жаварт хүйтэн цемент дээр хүртэл хэвтэж үзлээ. Гэвч төрийн ордон дүнсийдгээрээ дүнсийж, төрийн түшээд гэдийдгээрээ гэдийсэн хэвээр. 

Одоо ч гэсэн утаагаа багасгаж чадсан сайн туршлагуудыг хэвлэл мэдээллийнхэн уйгагүй сурталчилсаар байгаа.

Хоёр жилийн өмнө сайд дарга нар “Утааг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал”, харин жилийн өмнө “Хандлагаа өөрчилье” гээд л нэг их сүржигнэж билээ.

Хариуд нь иргэд чадах ядахаараа утаа уугиулахаа багасгаж, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувь хувьдаа эрвийх дэрвийхээрээ л санаачилга өрнүүлсэн.

Харамсалтай нь, одоо амь амиа бодохоос өөр аргагүй болж. Өнгөрсөн хоёр жилд эрх баригчид уриалж уриалчихаад өөрсдөө таг чиг болох нь тэр. Энэ гээд нэрлэчих ажил, тэр гээд заачих үр дүн даанч алга.

• 2001 онд нүдэнд үл үзэгдэгч PM 2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10.8 хувиар их байхад дундаж наслалт 0.3 жилээр хорогдож байжээ.
• Ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзсэн.
• Өчнөөн тэрбум төгрөгөөр утаатай “тэмцэх” тусам нийслэлийн иргэдийн амьдрал улам хорогдсон байх юм.

Ингээд хэлэхээр өөдөөс өнөөх баахан уулзалт хэлэлцүүлэг, үндэсний хөтөлбөр, утаагүй зуух, шахмал түлшээ ярих байх л даа. Гэхдээ уучлаарай, утаатай суурин, угаартай агаар чинь Улаанбаатараас эргэн тойронд 50 км хүртэл тэлчихээд байна.

Танил маань тун саяхан “Амралтын өдрөөр утаанаас хол, агаарт гаръя гээд төв аймаг хүртэл явсан ч утаанаас гарч чадалгүй буцаад ирсэн” хэмээсэн. Урьд нь нийслэлээс зүүн тийш Хонхор хүрээд л агаар тунгалаг сайхан харагддаг байсан бол одоо Налайх өнгөрөөд ч үзэгдэх орчин хязгаалагдмал, утаа суунаглах нь энүүхэнд боллоо. 

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд өдөр шөнөгүй эмнэлэг бараадаж, “Сурагчдын амралтаар цэвэр агаарт өвлийн байшин түрээслүүлнэ”, “Хүүхдийн хүчилтөрөгчийн аппарат зарна” гэх зарууд хаа сайгүй л үзэгдэх болов.

Арга ядахдаа “Бага насны хүүхэдтэй бол хүүхдээ аваад зугтаа. Хөдөө хамаатан садантай нь хөдөөдөө, байхгүй нь Зуслан, Дархан, Эрдэнэт, Хайнань Тайвань өөр хаашаа байдаг юм байшин түрээслээд зугт. Сар бүр эм, эмчилгээнд зарж буй мөнгө, санхүү, сэтгэл, мэдрэлээ гамна, хайрла” гэх зэрэг “зөвлөгөө” хаа газрын ярианы уур амьсгалд зонхилж байна.

Өнөөгийн эрх баригчид, шийдвэр гаргагчид утааны асуудлыг шийдэж чадахгүй.

Утааг бууруулна гэдэг нь худлаа амлалт. Эдийн засаг 17 хувь хүртэл өссөн хамгийн мөнгөтэй жилүүдэд ч энэ зовлонгоосоо салж чадаагүй байж одоо улсаараа өрөнд орсон, төсвийн алдагдалтай, хамаг зардлаа тануулсан байхад эрх баригчдад итгээд хэрэггүй ээ. Эрх баригчдад үхлийн энэ хөндийг задлах сонирхол, чадамж бас сэтгэл байхгүй. 

Энэ онд утааг бууруулах бодлогын ажлууд угаасаа хэрэгжихээс өнгөрсөн. Найдвар тавьж байсан гэр хорооллын дэд төвүүдийн явц удаан, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт ч саад ихтэй байна. Ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзсэн ч бодит байдал дээр өнгөрсөн жилийнхээс гавьсан зүйл алга.

Харин үүний оронд даатгалын хураамжаасаа эрсдэлт бүлгийн хүн амын эмчилгээ, сувилгааны зардлыг хөнгөлүүлж, эцэг эхчүүд ч өөрсдөө нөхөн олговор шаардвал утаа багасахыг харж сууснаас илүү үр дүнтэй. Хугацаа ч хожих биз. Ерөөсөө л амь амиа бод.

С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​