Улстөр / 2018/12/17 / 23

Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?



“...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “... МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ.

Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу? Arslan.mn

Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм.

Ер нь бол юм болгоны ард л Т. Бадамжунай гэдэг нэр явдаг болсон.

Тэгвэл мань эр арваад хоногийн өмнө Замын-Үүдийн боомтоор гарсан байна. Тэрбээр ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давжээ. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна.

Уг нь бол Т.Бадамжунай шиг “том гар”хилийн дээс алхаж, гадаад руу явахаар бол хулдийн онгоцоороо нисэхээс наагуур л юм болох учиртай. Ингэж Замын-Үүдээр, тэгээд бас “69”-д сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллагад түүнийг хил давсан талаарх мэдээ баримт ирсэн байж таарна.

Хэрэв Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд, хар машины ард ачигдаад гэртээ биш 461 дүгээр анги руу очих байжээ. Тиймээс Замын-Үүдээр нууцаар гарч явсан байгаа юм.

Ингэх хоёр ч шалтгаан бий болж, хуулийнхан түүнийг “анхаараад” эхэлчихсэн байжээ.

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай холбоотой нэгэн том асуудал гараад ирсэн байна.

2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдож эхэлсэн байна.

ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв.

Үүнээс гадна Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна.

Ийм хоёр том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас зугтаж эхэллээ.

 
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин Б.Дамдин-Очир 


  • Зочин · [202.21.120.170] · 2019/01/06

    ер нь ингээд гараад зугатаадаг жишиг байдаг юм гэсэн ...


  • Зочин · [202.72.245.220] · 2018/12/18

    Авчирч хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, хаашаа явах бэ дээ


  • иргэн · [202.179.25.243] · 2018/12/18

    Энэ хүмүүс ингээд зугтаана гэж хэзээч байхгүй.Илүү том илүү аюултай алхам хийх тэр цаг үеийг хүлээж төлөвлөж байгаа.Өшөө олон олон Бадамжунаанууд цаана чинь байгаа шүү.


  • эрка · [202.179.25.243] · 2018/12/18

    Юугаарч хамаагүй Монголоос гарч л байвал сайн юм бишүү буцааж оруулахгүй бол бүр сайн юу ч өгч гаргаж болохгүй данс гүйлгээг хаах хэрэгтэй.Хоосон хулгайч хаашаач явсан бидэнд ямар хамаатай юм


  • галсан · [66.181.186.244] · 2018/12/18

    энэ лав худлаа байх.эд нар чинь монголыг захирдаг асар том мафийн гол удирдагчид биз дээ цагдаа шүүхийг эд л захирдаг биз дээ


  • Зочин · [202.9.45.80] · 2018/12/18

    Интерполоор зарлахад л хятадууд хамгийн түрүүнд л гав зүүгээд өгнө. Иймд тэр урагшаа гарсан нь худлаа.


  • 1111 · [202.131.243.186] · 2018/12/18

    Тээр жил Энэбиш гуайн хэлсэн үг байдаг энэ Бадамжунай гэдэг хотын хотын тээврийн газрын нөхрийг албан тушаал ахиулж болохгүй нөхөр юмдаг шүү!!! гэж дараагийн дарга нартаа хэлсэн гэдэг. Гэтэл дарга нь Ми. Энхболд байж таарсан


  • ? · [112.72.12.9] · 2018/12/17

    Чухамхүү Бадамжунай, Багабаньд,Элбэгдорж, Дорлигжав,Бат-Үүл,Баатарбилэг Сайханбилэг,Баяр, с нарт гав зүүгээд ард түмний 9 эрүү тулгаж байцаах ёстой доо


  • Зочин · [202.72.245.207] · 2018/12/17

    Тэнэг юм ийм юмыг даваргаж байдаг


  • h · [202.21.102.226] · 2018/12/17

    mangas junai shuude


  • Зочин · [202.179.31.82] · 2018/12/17

    Арай үгүй байлгүй дээ. Зугтлаа гээд хаа хүрэх юм. Энэ бөмбөрцөгөөс хаа зайлах юм. Баригдаж л таараа. Харин луйварын мөнгөөр сансарт л гарахгүй бол шүү


  • Иргэн · [202.179.25.70] · 2018/12/17

    Ухаантай л хуйх юм даа. Ял үүрэх нь гарцаагүй боллоо гэдгийг мэдрээд л зугтаж байна. Ер нь монголынхоо төрийг бусниулж ард түмний хөрөнгөөр тоглосон луйварчид эхний ээлжинд энэ аргаар тэмцэхээс өөр арга байхгүй болсон. Гэлээч та нарыг интерполоор эрэн сурважилаад бариад л ирэх болно. Хэсэгтээ /бурхан гэнээ буг болчихгүй бол хойт төрөл гэж байдаг бол шүү дээ/ амар тайван байх нэг арга чинь


  • Зочин · [202.9.42.163] · 2018/12/17

    МИ БАЙХАД БАДАМЖОНХУЙ БАРИГДАНА ГЭЖ ГОНЖИГ БАЙЛГҮЙ? АТГ ШҮҮХ ПРОКУРОР БАДАМ АХЫН ӨВӨРТ БҮГД БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАХ ЮМ?????


  • Батаа · [103.9.90.131] · 2018/12/17

    Маш олон жил Монголын улс төр, эдийн засгийг самууруулсан хүн дээ,


  • зочин · [202.21.127.170] · 2018/12/17

    зэвүүн муу новшийн хулгайчийг хаа байгаа газраас нь олж авчраад ял сонсго


  • tsetsegee · [103.229.121.53] · 2018/12/17

    ene bol idemhii natri M.Enhboldin gol hun yum chin barigdahgui l yavaad bgaa bhgui yu daa


  • Зочин · [202.179.25.98] · 2018/12/17

    Энэ олон мөнгө завшсан хэрэг гарч байхад эдгээр сангуудыг жил бүр шалгадаг Үндэсний аудитын газар юу хийж байсан нь анхаарал татсан асуудал


  • gongor · [43.242.242.189] · 2018/12/17

    ene hun yu hiisin boloo hudla tsuuraad bhin alva hashij bsimu


  • muhul · [66.181.171.26] · 2018/12/17

    lalariig buud


  • Зочин · [122.201.31.100] · 2018/12/17

    IIMERHUU HULGAICHUUD L MANAN GEJ MAFIIG BAIGUULCHAAD ODOO SUUDLAASAA OGTSROHGUI GEED ZUURALDAAD BAINA DAA


  • Zochin · [59.153.112.23] · 2018/12/17

    INTERPOLD MEDEGDEED BARIVCHLUULAACH, MONGOLOOR TOGLOSON MI GIIN BULGIIN TOLGOILOGCH SHUU


  • Vohtt · [64.119.24.29] · 2018/12/17

    Баригдахгүй дээ. Ми хамгаална. АТГ зэрэг нь яаж ч чадахгүй


  • Бат · [202.9.42.114] · 2018/12/17

    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо