Нийгэм / 2017/12/15 / 34

Хаана байна, тэр ардчилал С.Эрдэнэ,ээ



Манайхан л ардчилсан нийгмийг тайван замаар байгуулсан, бид ардчилсан улс оронд амьдарч байна гэх зэргээр хөөрдөг болохоос биш бид чинь зэрлэгдүү капиталист нийгэмд амьдардаг юм шүү дээ. “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид” гээд мэдэх мэдэхгүй нөхөд сүрхий өөрсдийгөө тунхаглана. Үхсэн хатсны ардчилал вэ. Өнөөдөр ардчиллын утга алдагдсан, үнэ цэнэ гэж хаана юу оршиж байдгийг ч анхдагч хэмээгчид нь мэдэхгүй. Өнөөдрийн энэ арчаагүй байдалд авчирсан хүмүүс бол ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид. Ардчилсан нийгэм байгуулсан, бид хөгжүүлнэ хэмээн 27 жил хөөрцөглөөд Монгол Улсыг ямар байдалд авчирсныг хараарай та нар.

Тийм байтал “Далайн горхины дээрэмчин” С.Эрдэнэ ардчиллын анхдагчдад байр өгч мөнгө тараах тухай хууль санаачилж байгааг юу гэж үзэх вэ. С.Эрдэнэ  мэтийн дээрэмчинд нийгэмд үүсээд байгаа байдал, эдийн засгийн хямрал ямар ч хамаагүй учраас ийнхүү сонгууль угтсан, АН-ын даргын байр сууриа хадгалж үлдэх гэсэн арчаагүй зүйл санаачилж суугаа байх даа. УИХ-д иргэдээ төлөөлж байгаа Төрийн түшээ хүн ийм хүнд цагт ингэж хийрхэж суугааг юу гэж ойлгох вэ. С.Эрдэнэ мэтийн анархизмын санаачилсан хууль арай ч өнөөдөртөө УИХ-ын босго даваад гарчихгүй байх. Хамгийн гол нь ийм хүнд цагт энэ мэтхэн хууль санаачилж суугаа нь дэндүү эмэгнэлтэй хэрэг.

Хэрвээ ийм хууль батлагдлаа гэхэд “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид”-ын тоо эрс өснө. Магадгүй ардчиллын салхи сэвэлзэж байхад  өлгийтэй байсан нөхөр “Би анхдагч” гээд явж байхыг үгүйсгэх аргагүй тийм үед бид амьдарч байна.

Х.Баатар

Шуурхай.мн 



  • зочин. · [49.0.218.130] · 2018/01/07

    тэр их үнэтэй амралтын газраа архинас гаргах эмчилгээний газар болговол ямар вэ? Эрдэнэ даргаа. Ямар олон эхнэр хүүхэд баярлах бол.


  • зочин · [49.0.218.130] · 2018/01/07

    та бүхний хийсэн ардчилал чинь өнөөдөр өөрийн чинь үеийн эрчүүдийг бараг л цөмийг гудамжинд гаргаад шуудай үүрүүлчихлээ. эд нартаа эхлээд сэтгэл гаргавал яасан юм бэ? Эд нар чинь цагтаа ажилтай цалинтай гэр оронтой үр хүүхэдтэй басйан юм шүү. Эд нарын асуудлыг шийдчихээд дараа тэр хараацайнуудаа өөд нь тат. адилхан үе насны хүн байж эд нарыг хараад сэтгэл чинь өвдөхгүй юм уу? эд нар чинь чиний яриад байгаа тэр жинхэнэ хараацайнууд чинь ш дээ. ядаж эд нарыг нийгмээс тусгаарлан эмчлэх хэрэгтэй байна. дараа нь ажил төрөлтэй болгомоор байна. Ингэвэл улс төрд орсны чинь болон эр хүний чинь мөс чанар танигдах байх. ядаж эднийг нийгмийн халамжинд хамруулаач.


  • зочин · [202.131.233.190] · 2017/12/18

    монгол улс сүүлийн 27 жил ардчилсан улс биш _ улсын бүх үйлдвэрээ дампууруулж хувааж идсэн_ард түмэн нь ядуурлын туйлд хүрсэн_ хот нь хүнээр дүүрч_ хорт утаагаар амьсгалж хүмүүс нь насгүй болсон_ийм л төрх харагдаж байна даа


  • Нямаа · [202.21.106.159] · 2017/12/18

    Эрдэнийнхээр ардчилал гэж Хүний амь хөнөөсөн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч /Элбэгдорж/ хийж, ШЕЗ-ийн дарга болж, Намын дарга, их хурлын гишүүн болохыг ойлгодог бололтой. Одоо алуурчдыг байраар шагная гэх нь дээ


  • Сүх · [59.153.112.128] · 2017/12/17

    Юуны чинь ардчилал вэ? ардчилал гэж юу байдаг юм С Эрдэнээ чи ардчиллаа гэж юу байдагийг мэдэх юм уу өөрөө та ардчилагчдын анхдагч уу та өөрөө орон байр мөнгө төгрөг авах гээд хууль өдөрсанаачилаа юу ардчилагчдын анхдагч гэж ямар ямар хүнүүд байна Би хүртэл 1989оны 12-р сарын 6-ны өдөр цуглаанд оролцож байсан би анхдагч уу ардчилагчийн анхдагч нарт мөнгөн шагнал орон байр олгон гээд хууль санаачлаад байгаад чинь гайхаж сууна арай ард түмэнд гэгээтэй амьдарал ахуйд нь тус дэм болох хууль санаачилаач худал үнэн нь мэдэгдэхгүй УЛСЫН БААТАР. ЧИНГЭСИЙН одонгоор шагнуулсан хүн байгаа байхаа Энэ анхдагчийн хуулиа татаж ав Эрдэнэ??? Улс мөнгөн нь ийлүүдээд байгаа бол 1921оны хувьсгалчидад-УЛСЫН БААТАР ЧИНГЭСИЙН одонгоо 1924оны Монгол улсын үндсэн хууль баталсан хүмүүст энэ шагналаа нөхөн олго 1990оны цуглаан чинь хувьсгал биш цуглаа шүү


  • Зочин · [202.9.42.140] · 2017/12/17

    АЛЬ 1990 ОНД АРДЧИЛАЛ УСТЧИХСАН ШҮҮ ДЭЭ. УХААРААЧ.


  • Сумын овгор · [59.153.114.172] · 2017/12/17

    Манайд ардчилал биш анархизм бий болжээ


  • Зочин · [202.179.11.10] · 2017/12/17

    АРДЧИЛАЛ БИШ АНАРХИЗМ БОЛООД УДАЖ БАЙГАА Ш ДЭЭ!!! ЭРДЭНЭ МЭТ ТОЛГОЙД БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ!


  • ujyh · [41.85.161.143] · 2017/12/17

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


  • Зочин · [66.181.179.112] · 2017/12/17


  • Zochin · [99.33.86.66] · 2017/12/17

    Tarhi ni ajillahaa bolchihoch


  • Зочин · [150.129.142.16] · 2017/12/16

    ZAAAA MUU HULSNII MAL MINE ANHDAGCHID TODORHOI ZAAA CHAM SHIG BUUUSNUUD MEDEHCHGUI


  • oogii · [103.212.117.210] · 2017/12/16

    bairnii xongil transhei guilagchdaar duuren gudamj talbai n sogtuuchuudaat xunii ajillaj amidralaa zalguulax anxdagch erxiig n ch xangaj chadaxgui allaga tallaga xuchirxiilel xemees xetersen ene niigmiig bui bolgoson xumuusiig yaltai be ter tusmaa osbor ue zaluusiin setgeliig xerxen boxir nyngaar xorduulsanii n yabch orshoomgui


  • Хэмээ · [66.181.191.90] · 2017/12/16

    Ардчиллын анхдагчид, партизанууд байсан уу гэвэл байсиймаа. Харин хөгжүүлэх төлөвшүүлэх хугацаанд нь МАХН одоогийн МАН-чууд төр засгийн толгойд гарч суучаад боломжийг нь хаачихсан юм. Дараа нь нам дамнасан бүлэглэл болж хувираад өнөөдрийн ийм байдалд хүргэчихвээ хөөрхий. Энд ард түмэн ч буруутай.Учир нь та нар сонголтоо зөв хийж чадаагүй, ЧАДДАГ Ч ҮГҮЙ


  • Зочин · [202.179.24.131] · 2017/12/16

    Эрдэнэ эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр дээрэмдсэн газрын үнээ тушаагаад сан байгуулж түүгээрээ тэр орон сууц, мөнгө төгрөгөө босгон биз. Ард түмнээс хуульчилсан дээрэм хийхээ татсан нь өлзийтэй:


  • Зочин · [202.9.43.35] · 2017/12/16

    Хуульчлагдсан хулгайч гэж БААБАР хэнийг хэлсэн билээ


  • би · [103.57.95.156] · 2017/12/16

    Ардчилалынханыг арай ч ингэж болохгүй болуу?тэдэн дунд чинь улсын баатар Л.Дандар,Л.Аюуш тэргүүтэй улс эх орныхоо төлөө цусаа урсгаж амь насаа зольж явсан баатаруудтай эн тэнцэх улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэн,1921 оны ардын хувьсгалын партизануудтай адил Партизанууд байгаа гээд бодохлоор арайч ингэж хэлэж болмооргүй юм биш үү?


  • АЛУУРЧИН ЭРДЭНЭ · [202.179.26.181] · 2017/12/16

    САЛДАНГИЙН ОДОНТУЯА ПИЗ!ДАГААС АСУУ.


  • сөнөж байгаа монгол · [182.160.37.153] · 2017/12/16

    зэрлэг феодализм байна шүү дээ.


  • иргэн Дож · [202.9.43.180] · 2017/12/16

    Ардчилсан хувьсгал хийсэн гээд байгаа партизанууд нь монголыг сөрүүлсэн шүү. Юун тусгай хангамж. Харин ичээд дуугай суувал барав. Зүгээр жам ёсоорой болсон үйл явц. Адчилал гэж дампуугийн замаар ороогүй бол монгол орон устах байсан уу? Гайгүй байлгүй. Өнөөдрийн монголын ард түмэн элгээрээ мөлхөж байгаагийн үр дүн нь эдгээр нөхдийн гай шүү. Харин ч тооцоо бодох ёстой. Өнөөдөр зөв змаар явсан улсууд ямар хөгжилд хүрсэнг байна. бид хаана явна.


  • Zochin · [210.94.141.44] · 2017/12/16

    Buh uymig hun ariun hodolmorooroo olj avah yostoi


  • зочин · [66.181.189.49] · 2017/12/16

    Монголчуудын дунд ардчилал үнэ цэнгүй нэр хүндгүй болсон.ардчиллыг сайн зүйл гэж хүлээж авахаас өнгөрсөн.монголчууд зүгээр л жам ёсоороо хөгжил дэвшилдрүү явна гэж бодож бгаа.ямар нэг зүйл сайн муу гэж бодож тооцоолох төсөөлөх хэрэггүй дээ


  • зочин · [66.181.189.49] · 2017/12/16

    Дэс дараалалтай хувичилал явуулах мал байр газар өмчилөлийн шударга хувьчилал явуулах бсан.энэ завсар маш их завхрал заль завших үйлдэл их орсон учир монголчууд ардчилал гэгч


  • зочин · [66.181.189.49] · 2017/12/16

    Буруу замаар оруулж будаа тээж буцахдаа монголчууд шороо тээжээ.энэ нийгмийг анх бий болгоход эмх цэгцтэй ээлж дараалалтай үйлпвэр үйлчилгээний газрыг дэс да


  • Зочин · [66.181.161.102] · 2017/12/16

    Энэ ардын нэр барьсан луйварчингуудыг яана даа


  • Ардчилал · [66.181.161.67] · 2017/12/16

    Ардчилал байхгүй хүний эрх үгүй бол ингэж бид нүүрээ нуугаад сэтгэгдэл нэрээр бусдыг доромжилж ганц өөрийнхөө өчүүхэн бодлыг баясгаж чадахгүй байсан ядуурал бас үүнтэй холбоотой


  • Иргэн · [59.153.113.213] · 2017/12/16

    Хятад ардчилал гэж хашгираагүй мөртлөө ганц коммунист намтай мөртлөө яаж хөгжиж болдгийг харуулж байна


  • zochin · [103.212.117.191] · 2017/12/15

    Ardchilal ig zuhej suuhaar tuuniig jinkhene utgaar ni hugjuulehiin esreg bsan kommunizmig uhshirtel barimtlagchdaa zuheh heregtei.Khunii erkh, erkh chuluug deedelsen hevlen niitleh, gadaad dotoodod zorchih, surah, ajillah, huviin umch, gazar. mal, bair. avtomashin, hudaldaa. naimaa ariljaa. zeel Tand ene bukhen neelttei bson.Sots, kom/zmin ued yamar erkh, yamar umchtei bsnaa sanah ni zuv bh.


  • ЗОЧИН · [27.123.212.142] · 2017/12/15

    Бид ардчилалыг дутуу хийсэн Манайхаас бусад оронд шилжилт хийхийн тулд КОММУНИСТ намаа татан буулгасан байдаг гэтэл манайд хэвээр үлдээсэн нь алдаа болсон Шилжилтийн дараа бүх үйлдвэр заводын дарга нар бүгд коммунист намын гишүүд байсан бөгөөд эцсийн эцэст тэд л хувьчилж авсаныг хүн болгон мэднэ Малчид малаа дарга нар байраа хувьчилж авсныг бас л хүн болгон мэднэ Ардчилалыг буруу замаар оруулж ӨӨрсдөө таргалсаныг Баяр Батболд мэтийн хүмүүсээр төлөөлүүлэн ойлгож болно


  • ЗОЧИН · [139.5.216.76] · 2017/12/15

    ЭРДЭНЭ ВАНГИЙН ХУШУУ ГЭЖ БГ-ДҮҮРГИЙГ ХЭЛЭЭД БНА УУ?


  • Элэнцэгийнх нь ардчилал · [139.5.216.136] · 2017/12/15

    Гадны "ногоон", түлхээсээр хийсэн, зөөврийн, дүр эсгэсэн ардчилал Монголд сайн гэхээсээ муу бүхийг авчирсан. Луйврын хулхи хувьчлал, хууль нь гууль болсон нийгэм, мөнгөний сонгууль, баян хоосны ялгаа, ажилгүйдэл, ядуурал, ёс суртахууны ялзрал, авилга-мафи, эдийн засгийн сүйрэл, хэдэн үеэрээ төлж барамгүй их өр, хар тамхи, гэмт хэрэг, янхандалт, ардчилал бус анархизм ... чирж ирсэн байхад элэнцэгийн ардчилал, алтан хараацай, анхдагч. Тэд 28 жилд хахатлаа идэж, хагартлаа баяжсан бус уу. Харин ард түмэн ядарч байна. Одоо Та нарт юу ч өгөхгүй, өгөх ч юм байхгүй!!!


  • зочин · [202.180.218.132] · 2017/12/15

    андуурагдсан,эндүүрсэн зүйл байгаа байх.байх ч ёстой.Хамгийн наад талын эрх нь доорх 2 ацын ингэж унгаж байгаа нь энэ ардчлалын эхний элемент юмдаа. Алдааг давтахгүй сургамж авч цааш явах нь бидний зорилт.


  • ЗОЧИН · [202.131.230.238] · 2017/12/15

    ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД


  • уншигч · [66.181.160.119] · 2017/12/15

    яг үнэн тэд юу хийсэн гэж байр мөнгөөр урамшуулах юм өнөөдрийн энэ луйвар хулгай нь тэдний авчирсан ардчилалын гай юм юун урамшуулал