ОХУ-ын Санкт-Петербург хотноо жин тус бүрийн чансаа өндөр 16 жудоч урилгаар оролцдог Дэлхийн шилдэг жудочдын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Манайханаас өнөөдөр 9-н тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын Алтан медаль зүүлээ. Тэрбээр ийнхүү "World Masters"-д завсаргүй 4 түрүүллээ. Аваргийн төлөө тэрбээр Японы Ёшида Цүкасатай барилдан нэмэлт цагт торгуулиар ялсан байна.
Мөн М.Уранцэцэг Бразилийн С.Кояамаг өчих мэхээр ялж хүрэл медаль, Д.Амартүвшин Бразилийн Эрик Такабатакег ялж хүрэл медалийн болзол хангалаа. Хүрэл медалийн төлөө 63 кг-д барилдсан Б.Мөнгөнчимэг, 73-д барилдсан Г.Одбаяр нар ялагдал хүлээсэн байна.