УИХ-ын дэд дарга Ерөнхийлөгчөөс хүлцэл өчив


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.

Тус албан бичигт: 

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан. 

Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсонд хүлцэл өчиж байна. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [202.179.25.149] · 2018/12/26

    Жанчхүүгийн даваанаас хойш Хятад шаахайн мөр битгий гарга гэсэн яасан бэ. Төрийн хойморьт нь 2 хужаа ээлжлэн суух боллоо. Чингис хаан төрийн түшээдэд 7 үеээрээ Монгол эх орны төлөө зүтгэсэн, 7 үеээрээ гэгээрснийг сонго гэж удмын тусгаар тогтнолыг зарласан байхад 7 байтугай 1 үе өнгөрөөд л ли, ми рүү орчихдог нөхдүүд УИХ-д 27 байна гэж иргэд ярьцагааж байна. Юу болоод байна вэ? Бид төрийн жолоог хэнд атгулчихсан байна вэ?


  • Иргэн · [103.26.195.137] · 2018/12/26

    Ийм хорчин гадны гар хөл бологсдоос болж олон олон зуунд хагаралдан зүдэрч яваа монголчууд биднийг нэгэн зүгт харуулж өгөөчээ бурхан, дээд тэнгэр минь..


  • Иргэн · [203.91.119.90] · 2018/12/25

    Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод хуралдаа суухгүй байна гэдэг бол төрийн эсрэг бүлэглэн үйлдсэн онц ноцтой хүнд гэмт хэрэгшдээ?!


  • Zochin · [64.119.16.232] · 2018/12/24

    Hvn hvnee hvndleh gedeg yum gevel yadahnaa oilgoh boluu ene aimaar zerlergshsen nohduud


  • МОНГОЛ · [150.129.143.54] · 2018/12/24

    ЭНЭ БОЛ ХҮЛЦЭЛ ӨЧИХ БИШ ХОВ БАЗАЖ ХОР ЦАЦАЖ ЯВАА ХЭЛБЭР. ХАРИН БҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨӨДӨӨС ЦОР ЦОР ХУЦАЖ БАЙСАНДАА УУЧЛАЛТ ГУЙГААЧЭЭ ГАМИНГИЙН СҮНСЭЭ.


  • bud · [192.82.65.172] · 2018/12/24

    эрхэм дэд даргаа Та санаачлаад бүх гишүүдийн халдашгүй эрхийг нь түр түдгэлзүүл Тэгээд АТГ захаас нь дуудаад 6О байна уу ЖДҮ байна уу Эрдэнэт үү Банк уу чөлөөтэй шалгах нөхцөлийг ханга Энэ шийдвэрийг Но-той гишүүд л гаргахаас татгалзана даа


  • Zz · [116.84.217.73] · 2018/12/24

    Bolovsroltoi hun iim l baidag huguu turiin 3 teneg n neg negniigee gushuud medleggui guumun getsuu e


  • болд · [103.212.116.63] · 2018/12/24

    дараагийн их хурлын дарга болох замаа засч байх шив дээ


  • Иргэн · [66.181.190.111] · 2018/12/24

    Дэд дарга соёлтойгоо, ЕС бүдүүлгээ харууллаа


  • Зочин · [139.5.218.57] · 2018/12/24

    Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!


  • зочин · [150.129.141.77] · 2018/12/24

    Сайн даа бичиг хүргүүлээгүй. Амиа л аргалж байна даа.


  • Иргэн · [203.91.119.90] · 2018/12/24

    Нэг ийм хаа хаанаа улс төрийн соёлтой байх хэрэгтэйшдээ?! Ерөнхийлөгч, УИХ-ын бүрэн эрхэд эрээ цээргүй халдаж, хуралдаа суухгүй байгаа гишүүд бол гэмт хэрэг үйлдэж байна гэж харагдлаа?!