Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубын тамирчин Г.Угалзцэцэгийг Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат тамирчин цолоор шагналаа.
Шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.