Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг таалал төгсжээ.
Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний өмгөөлөгч З.Хүрэлсүхээс тодруулахад "Ийм харамсалтай явдал болсон нь үнэн. Үүнээс илүү зүйл ярих боломж алга" хэмээсэн юм.
Хүүгээ цаг бусаар алдсан тэрээр хэргийг шуурхай шалгаж, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байгаасай хэмээн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд хандаж байсан билээ.
Талийгаач Р.Төмөрхуяг хэвлэлийн хурлын үеэр "Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Амьд байх хугацаандаа дөрвөн ачаа хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой дөрвөн сартай үлдлээ" хэмээж байсан юм.
Талийгаачийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.