Хэдхэн хоногийн өмнө дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрсэн талаараа мэдээлсэн. Ард түмнээ хүртэл хоёр хагаралдуулж байсандаа хүлцэл өчсөн юм.
Тэгвэл бөхчүүдийн зөвшилцөл Монгол бөхийн өргөөг нээхэд түлхэц болохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, Л.Чинбат тэргүүтэй хүмүүс тэдний хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Бөхийн холбоотой маргаантай байгаа тал буюу Л.Чинбат тэргүүтэй хүмүүсээс татгалзсан хариу илгээсэн бөгөөд тэд Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй.
Тиймээс татгалзаж байна гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогдсон тухай эх сурвалж хэлж байна. Тиймээс бөхийн өргөөг нээх асуудал тодорхойгүй хугацаагаар дахин хойшлох болжээ.