fbpx Салхитын ордын эргэн тойронд: Хөрөнгө оруулагч “Эмч Ян” хүний бус малын эмч байсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 6 секунд

Салхитын ордын эргэн тойронд: Хөрөнгө оруулагч “Эмч Ян” хүний бус малын эмч байсан уу

Сүүлийн хэд хоногийн хамгийн “салхитай” мэдээлэл гэвэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордны лицензийг тусгай ажиллагаа  явуулж, тус газрын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан явдал  болов. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийн  нэг жишээ энэ л дээ.  Цуцалсан  шалтгаан тодорхой, татвараа төлөөгүй, хууль зөрчсөн, түүнчлэн мөнөөх 220К хотхоны  “жирийн” нэг айлаас олдсон  1.3 сая ам доллар/3.2 тэрбум төгрөг/-ын цаад   учиг энэ Салхитын мөнгөний ордтой холбогдсон гэхчлэн  олон учир шалтгаан байсан.

Энэ мөнгийг хадгалж байсан айл нь анх энэ ордын эзэмшигч байгаад Хятададуудад зарсан уяач Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү Г.Жаргалан гэгчийнх  байв. Энэ хэрэг ядлын дараа Ш.Мөнгөншагай  ярилцлагадаа “"1,3 сая ам доллар манай хүргэн дүүгийн гэрээс олдсон. Нэг их мөнгө биш. 1,3 сая доллартай хүн зөндөө л байгаа” гэж дурдсан байдаг.  Хамгийн анхаарал татах нь мөнгөний их багадаа биш харин  энэ мөнгийг хууль  хүчний байгууллагынхныг авлигадахаар хадгалж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ ордын лицензийг зарснаар Ян , Ван хэмээх хоёр хятадын маргаан эхэлсэн байдаг. Харин Ян нь  бол хөрөнгө оруулагч бол нөгөөх Ван нь  "Жи Пи Эф” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад халагдсан нэгэн  гэх.

Харин энд нэг сонирхолтой ч гэмээр аль эсвэл анхаарал татах зүйл байгаа юм. Салхитын мөнгөний орд  дээр маргалдагч БНХАУ-ын иргэн  Ян гэгч  хэн болохыг  тодруулсан нэгэн мэдээлэл   байгаа юм. Тэнд дурдснаар бол энэ Ян гэгч  Монгол улсад олон жил ажиллаж амьдарсан, бүр олны танил нэгэн гэжээ.

Салхитын ордын дуулиан эхэлсэн даруйд “Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Мин хил даван зугатаж, харин  Жин Жиа Миний дотны найз гэгдэх Монгол дахь хувийн эмнэлгийн эзэн Яан Жин Гуан тус компанийн үйл ажиллагааг хариуцаж байгаа ажээ.

 Тодруулбал,  Ян хэмээн нэрлэгдээд байгаа хүн нь манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд нэр хүндтэйд тооцогддог уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэгч нь бололтой. Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа өндөр зиндааны улс төрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ.

Тийм болохоор Ян Жин Гуан гэх БНХАУ-ын иргэнийг "Эмч Ян” гэдгээр нь олон хүн таньдаг ажээ. Тухайн мэдээлэлд  дурдснаар  түүний бизнесийн холбоотон "Салхитын мөнгөний ордыг зарсан” гэгдэх Ш.Мөнгөншагай Zarig.mn  сайтад өгсөн ярилцлагадаа “Ян гэдэг хүнийг сайн мэднэ. Тэр бол хүний эмч биш малын эмч хүн. Хүнд малын тунгаар эм тариа хэрэглээд огцом сайжрахаар сайн эмч гээд байгаа юм. Нэг ёсондоо хориотой эмчилгээ хийдэг” хэмээн мэдэгджээ.  Яан Жин Гуан нь авлигын хэргээр ял сонсож байжээ.

Хэрэв түүний энэ мэдээлэл үнэн бол мөнөөх  сайн эмч хэмээн өргөмжлөгдөж байсан  монголчуудын мэдэх “Ян эмч” маань хүний бус малын эмч болж таарах гээд байгаа юм.  

Ийм л нэг эх адаг нь тодорхойгүй асуудал Салхитын эргэн тойронд хөллөөд байна. Юутай ч хэдэн зуун сая ам доллараар тооцогдох мөнгө, алтны агууламжтай энэ ордын ашиглах эзэмших эрх  эргэж монголчуудын гарт ирж байгаа нь сайн хэрэг.  Засгийн газраас явуулсан тусгай ажиллагааг зөв буруу гэж  янз бүрээр л дүгнэж цэгнэж байна.

Гэхдээ энэ явдал Монгол орны баялаг дээр лиценз гэсэн халхавчин дор дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа гадны зарим нэг хөрөнгө оруулагчдад сануулга, сэрэмжлүүлэг, усыг нь уувал ёсыг нь дагах  ёстойг сануулсан байж таарна. Хууль  журмын хүрээнд ажиллах уу, үргэж  дайжих уу гэдэг нь тэдний сонголт.

Zaluu.com

Л.ЧИНБАТ АА, БӨХИЙН ӨРГӨӨНӨӨС САВРАА ТАТ
Л.ЧИНБАТ АА, БӨХИЙН ӨРГӨӨНӨӨС САВРАА ТАТ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​