fbpx Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадамжийг дээшлүүлэх төсөл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 54 секунд

Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадамжийг дээшлүүлэх төсөл эхэллээ

Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд бусад өвчтөнүүдээс илүү асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Тийм учраас сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг, чадамжийг дээшлүүлэх “Момент” төсөл хэрэгжихээр болжээ.

Тус төсөл нь Европын холбооны дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр Английн Эссексийн их сургуулийн профессор Фиона Ноланы удирдлага доор хэрэгжих юм. Монгол улсын дээд боловсролын байгууллагуудыг шинэчлэх, олон улсад гарахад дэмжлэг үзүүлэх, СЭМ-ийн тусламж үйлчилгээг сайжруулан сувилагч нарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэн, олон нийтийн СЭМ-ийн тухай ойлголт, хандах хандлагыг өөрчлөхөөс гадна сургалтын шинэ технологи, заах аргыг нэвтрүүлэн багш нарыг чадавхжуулах зорилготой юм.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийг нээлтэд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, АШУҮИС-ийн удирдлагууд, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд болон төслийн удирдагч профессор Фиона Нолан, Английн элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Lain Cox, Финланд, Голланд болон Их Британийн хэрэглээний ШУИС-ийн төлөөлөгчид оролцлоо.

Төсөлд АШУҮИС, “Этүгэн” их сургууль, “Энэрэл” дээд сургууль, Английн Эссексийн их сургууль, Голландын Утрехтийн хэрэглээний ШУИС, Финландын Туркугийн хэрэглээний ШУИС оролцож байгаа аж. Тэд бусад улс орнуудын эмнэлзүйн практик, сургалтын талаар сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн хөтөлбөрийн жишиг тогтоох, сувилагч нарыг сургалтанд хамруулах тал дээр хамтарч ажиллах юм.

Төслийг хэрэгжүүлснээр олон нийтэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд дөхөм болох юм. Мөн дэлхийн СЭМ-ийн салбарт сургалтын хөтөлбөр боловсруулахаар олон улсын  баг хамтран ажиллаж байгаа анхны төсөл бөгөөд МУ-ыг СЭМ-ийн тусламж, тэр дундаа сувилахуйн тусламжаар тэргүүлдэг орон болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

            АШУҮИС-ийн захирал доктор, профессор Ж.Цолмон: Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн  сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авдаг

“Монгол улсад анх удаагаа сэтгэцийн эмгэгт өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг чадамжийг дээшлүүлэх төсөл гурван жилийн хугацаатай эхлэж өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа болж байна.

Монгол улсад сувилагч нарын хомсдол их байгаа. Эмч, сувилагчийн харьцаа 1х1.2 байгаа. Бид 2020 он гэхэд 1х2 хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байна. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд сувилахуйн үйл ажиллагаа үзүүлж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бусад сувилахуйн үйл ажиллагаа явуулахаас тэс ондоо байдаг. Энэрэнгүй, хүмүүнлэг, хамгийн их ажиллагаатай, ур чадвар, сэтгэл шаарддаг учир сайн сувилагч нар байх ёстой.

Хэдийгээр сувилагч нарыг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр төгсгөж байгаа боловч нэг чиглэлээр олон улсын түвшинд бэлтгэж байгаагүй. Энэ түвшинд сэтгэцийн  эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч нарыг олон улсын түвшинд хүргэх, гурван жилийн дараа тодорхой судалгаа шинжилгээний шинэ үр дүнг бий болгох мөн ур чадварыг нь дээшлүүлэх гарын авлага, ном, сурах бичиг, удирдамжуудыг гаргах хүлээцтэйгээр энэхүү төслийг эхлүүлж байна.

 Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн  сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авч байгаа. Хөдөлмөрийн чадвар алдагдах өндөр магадлалтай 10 өвчний 5 нь сэтгэцийн өвчнүүд байдаг. Тийм учраас сэтгэцийн эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ, үүсч байгаа янз бүрийн нөхцөл байдал гадны нөлөөнөөс гадна хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Яагаад гэвэл хувь хүний амьдралын зөв хэв маяг бий болгох, зөв хэвшилд суралцах хамгийн наад зах нь нойр хоол ажлаа зохицуулахаас эхлээд сэтгэцийн эмгэгээс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг. Тиймээс бид мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна ард иргэдээ соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээлэл олгох энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болох арга барилыг заах өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх зөв зохион байгуулах давхар мэдлэгийг олгох ийм ач холбогдолтой төсөл юм” гэв.   

Х.Соёл

41 дэх удаагийн Дакар ралли албан ёсоор нээлтээ хийлээ
41 дэх удаагийн Дакар ралли албан ёсоор нээлтээ хийлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​