Морины үс засах нь нэг төрлийн урлаг болжээ/ ФОТО /


Морины үсийг урлаг болтол нь засдаг энэ эмэгтэй элдэв хээнцэрлэлд дуртай хүмүүсийн жинхэнэ шүтээн нь болж байгаа гэнэ шүү. Олны дунд морины үсчин хэмээн алдаршаад буй Мэлоди Хэймс морьдын бие дээр гайхамшгийг бүтээдэг байна. 32 настай энэ бүсгүй таван жилийн өмнө Морины үсчин брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхий даяар алдартай болжээ. 

 

АНУ-аас Ирландад очиж суурьшсан Хэймс өөрийн ур чадварыг өндөр хэмжээнд хөгжүүлснийхээ ачаар “Хаан ширээний тоглоом”, “Дэлхийн нэгдүгээр дайн” зэрэг кинонд уран бүтээлээ олонд харуулах боломж олдсон байна.  

 

Мэлоди “Би есөн настайгаасаа хойш үс засаж эхэлсэн. Харин одоо энэ нь миний бүтэн цагийн ажил болсон” хэмээн ярьжээ. Тэрээр нэг морины үсийг засахад арван цагийг зарцуулах үе ч байдаг гэнэ.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [202.131.228.20] · 2019/01/11

    Болж байна. Дээр нь алдарт уяачийн зургийг эсвэл нэр харагдахаар засч болохоор юм байна. Шинэ бизнес. Хүний гэзэг засахаас илүү мөнгө олно. ха ха


  • Хөх чоно · [202.72.245.122] · 2019/01/10

    ШААЛ УТГАГҮЙ ЮМ ой гутмаар