Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.
Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан.
Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Импортоор оруулж буй бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн татвараас чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.