fbpx “Би 60 тэрбумын хэрэгтэн  Ц.Сандуй”  хэмээн  өөрийгөө зарлаж буй тэрээр “Хүн алахаас бусдыг хийдэг” гэж дөвчигнөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 8 секунд

“Би 60 тэрбумын хэрэгтэн  Ц.Сандуй”  хэмээн  өөрийгөө зарлаж буй тэрээр “Хүн алахаас бусдыг хийдэг” гэж дөвчигнөв

Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон алдарт  60 тэрбумын  хэргийг  өнгөрсөн зунаас дахин сэргээн шалгаж байгаа билээ.  Прокурорын  байгууллагааас уг хэргийн гол баримт болох  Г.Доржзодовын тухайн үед хийсэн бичлэг эвлүүлэг биш гэдгийг  хүлээн зөвшөөрсөн  бөгөөд  тагнуулын байгууллагаас  сүүлд  олж илрүүлсэн  зарим шинэ нотлох баримт  зэргийг үндэслэн АТГ, ТЕГ-ын хамтарсан  ажлын хэсгийн мөрдөгчид   хэргийг  одоогоор  шалгаж  дуусаагүй  байгаа юм. 

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын оролцсон энэ хэргийг урьд нь шалгах явцад  тагнуулын нэг ажилтан нь Г.Доржзодовоос анх хурааж авсан  гар утсыг эвдээд  буцааж өгсөн болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчид нь  бичлэгийг  эвлүүлэг хэмээн  илт  худал  дүгнэлт гаргах зэргээр  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  заалтуудыг ноцтойгоор зөрчсөн  байлаа. 

Харин саяхан  60 тэрбумын  хэргийн  нэг гол эзэн  Ц.Сандуй нь  хэргээ  хүлээсэн байна.  Тэрээр намын нөхдөд  хандаж хэлэхдээ,  “...Одоо үлдэж байгаа 1.5 жилд бид өмнөх 2.5 жилээс илүү ихийг хүсэж байна. Яагаад гэхээр  2020 оны сонгууль хаяанд ирлээ.  Сонгуульд оролцоно гэдэг бол  хүн алахаас бусдыг хийдэг. МАН-ыг та нар сонгуульд  ялуулаарай. Чөтгөртэй нийлээд ч хамаагүй энэ намыг сонгуульд ялуулах ёстой гэсэн  ганцхан үүрэг л өгсөн.  Өнөөдөр намайг  60 тэрбумын хэрэгтэн гэж байгаа.  Тийм ээ, 60 тэрбумын хэрэгтэн  Ц.Сандуй би байна” гэжээ. 

Түүний энэхүү эрээ цээргүй ярианаас зарим нэг зүйлийг уншигчид анзаарч байгаа байх. Юув гэвэл,  Ц.Сандуй мэтийн ийм  ёс жудаггүй хүмүүс  улс төрийн сонгуулийг “...хүн алахаас  бусдыг хийдэг” ажил мэтээр сурталдаж  яваа ажээ.  Тэд одоо иймэрхүү адал балмад  үг яриагаараа олон  түмний тархийг угааж эхэлж  байна.  Нөгөөтэйгүүр, нэр хүнд  нь навсайтлаа уначихсан  МАН-ыг  2020 оны сонгуульд  ямар ч үнээр хамаагүй ялуулахын тулд  Ц.Сандуй мэтийн этгээдүүд юу ч хийхээс буцахаа больжээ.

Ц.Сандуйн дээрх ярианд “Чөтгөртэй нийлээд ч хамаагүй МАН-ыг сонгуульд ялуулах ёстой гэсэн ганцхан үүрэг л өгсөн” гэдэг нь бас ихээхэн анхаарал татаж байна. Ийм ноцтой үүргийг бодвол МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өгсөн болов уу. Өөр хэн ч байх билээ. Эндээс үзэхэд лав ирэх 2020 оны УИХ-ын сонгууль хуулийн дагуу шударга болно гэж санахын гарз бололтой.

О.Баяр   

Шуурхай.мн 

Ц.Алтантуул:
Ц.Алтантуул: "Монкорд" ХЗХ-ны удирдлагууд хуурамч тайлан ирүүлж байсныг урьдчилан тогтоосон
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​