fbpx Лууван ба ташуурын бодлого: Шатахуун
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 7 секунд

Лууван ба ташуурын бодлого: Шатахуун

Орос улс эрчим хүчний нөөцөө гадаад бодлогынхоо зэвсэг болгосон тухай 2011 онд АНУ-ын Пеннийн их сургуулийн судлаач Р.Ньюман  ийм нэртэй нийтлэл гаргасан. Орос эрчим хүчний арвин нөөцөө найз нараа шагнах лууван, дайснуудаа шийтгэх ташуур болгосныг тодорхой жишээн дээр тайлбарлажээ. Оросын бодлогыг дэмждэг Армянь, Беларусь, Ерөнхийлөгч Кучмагийн үеийн Украйн улсуудад Оросууд онцгой хямд үнээр эрчим хүч (байгалийн хий, шатахуун) нийлүүлж ирсэн бол Гүрж, Молдавь, Балтын улсууд, Юшенко Ерөнхийлөгчийн үеийн Украйн зэрэг бодлогыг нь сөрдөг улсуудад нийлүүлэлтээ таслах, эсвэл үнээ өсгөж шийтгэж ирснийг баримтаар харуулжээ.

2011 оноос хойш ч энэ бодлого улам хүчээ авсан юм. Тод жишээ нь Киргизстан. Энэ улсад анхны ерөнхийлөгч Акаевын гэр бүл АНУ-ын цэргийн баазыг байршуулж, Манасын онгоцны буудлын түлшийг Оросын шатахуунаар цэнэглэж олон арван сая доллар олсон. Тэгвэл удаах Ерөнхийлөгч Бакиевын гэр бүл АНУ-ын баазыг нутгаасаа гаргаж Оросын баазыг байгуулан бас л шатахууныг нь нийлүүлж баяжжээ.

Нийтийн засаглал нь муу, авлигад идэгдсэн, дээр нь түлш шатахууны нийлүүлэлт нь гадаадын ганцхан орноос бүрэн хамаардаг бол аль ч орны төр засаг нь тогтворгүй, ер нь орших эсэх нь эрчим хүчний нийлүүлэгч орноосоо хамаардаг ажээ.

2010 он хүртэл Монгол улс Роснефтийн хэлсэн үнээр түлш шатахуунаа авч байлаа. Өөр ямар ч сонголтгүй байв. Тэгэхэд тус компани тонн тутам 400 долларын ашиг хийж байв. Монголын төрийн сайд энэ компани дээр очиж үнээ бууруулахыг гуйдаг байлаа. Монголчууд төдөлгүй Хятадаас, эсвэл гуравдагч өөр орноос Хятадаар дамжуулан шатахуун авч эхэлсэн. Оросууд Сингапурын Платц үнийг суурь болгосноор монголын шатахууны хамаарал харьцангуй буурав.

Харин энэ шинэ жилээс байдал өөрчлөгдөхөөр болж эхлэв.

Хоёр Ерөнхийлөгчийн Владивостокын уулзалт

Энэ оны 9-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. 2019 онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, хамтарсан үзэсгэлэн, уран сайхны ба баримтат кино, ном зохиол гаргахаар тэд тохиролцов. Мөн манай Ерөнхийлөгч Халх гол сумыг ойн өмнө шинэчлэн байгуулах зураг төслөө Оросын ерөнхийлөгчид танилцуулжээ.

888164df9990f1cbb1163144b73aa269.jpg

Сарын дараа Оросын хамгийн том газрын тосны Роснефть компанийн гурван дэд захирал Улаанбаатарт ирж, Монголд хөрөнгө оруулж, газрын тосны эрэл хайгуул хийх, хурдан өсч буй түлш, шатахууны хэрэгцээг найдвартай хангах талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаад, Халх голын тулааны ойг тэмдэглэх, сумыг шинэчлэх төсөлд 10 сая доллархандивлав.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ сумын шав тавих ёслолДорнод аймгийн Халх гол суманд болж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Ирэх оны 8-р сарын эцэст хоёр Ерөнхийлөгч ирэхэд төсөл бүрэн хэрэгжсэн байх ажээ.

Улс орон бол компани биш

Ерөнхийлөгч Х.Баттулга авхаалжтай бизнесмен. Тэрээр ардчилсан хувьсгалын дараа ганзагын наймаа эрхэлж, улсын хамгийн том махны, талх чихрийн үйлдвэрүүд, хамгийн том зочид буудлыг (Баянгол) хувьчилж авсан. Дэлхийд хамгийн том морьтой хөшөөг барих хөрөнгийг санхүүгийн зах зээл дээрээс босгосон овсгоотой хүн. Тэр 2004 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба хашсан. 2013 оноос Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд байхдаа “шинэ сум” төсөл санаачилж, өөрийн нутаг, сонгуулийн тойрог Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилсэн.

Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр гадаадад айлчлахдаа уулзсан ерөнхийлөгч нартаа өөрийн эхлүүлсэн, хувийн Майдар хотхоныг барихад хөрөнгө мөнгө оруулах, хандивлах саналыг тавьдаг болов. Нийслэлд хүн, машин нь багтахаа больсон байхад дагуул хот барих, хүн нь дүрвээд байхад сумдаа шинэчлэх бол сайн үйлс, гэхдээ энэ ажлыг МУ-ын Ерөнхийлөгч биш, Засгийн газар нь ярьж, хэрэгжүүлвэл төрийн ажлын ёс зүйд нийцэх юм.

Ер нь “улс орон бол компани биш ээ” (P. Krugman). Бизнесийн зарчмаар улс орныг удирдахад учир дутагдалтай. Аль нэг улсын ерөнхийлөгч өөр улсын ерөнхийлөгчөөс хөрөнгө мөнгө гуйхаар хүсэлтийг хүлээн авахад хэцүү, хүлээн авахгүй бол бүр хэцүү. Хэрэв тэр хөрөнгө мөнгө нь бизнесийн компаниар, ялангуяа төрийн өмчит компаниар дамжин бэлэг хандив хэлбэрээр орж ирэх нь шал өөр ашиг сонирхлыг дагуулдаг.

Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг Роснефть компанийн захирал И.И.Сечин биелүүлэв. Сечин гуай сард сая долларын цалинтай ч энэ 10 сая долларыг өөрийн халааснаасаа гаргаагүй нь мэдээж. Нэгэнт л төрийн компанийн буюу Оросын татвар төлөгчдийн мөнгө учраас Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газар 10 сая доллараар нэг сумыг яаж тохижуулснаа Оросын биш юм аа гэхэд, ядаж өөрийн иргэддээ ил тод тайлагнах байх аа. Монгол бол ардчилсан төр засагтай улс.

Газрын тосны үйлдвэр бодитой юу?

Роснефтийн 10 сая долларыг монголын шатахууны зах зээлийг хянах сонирхол дагажээ. Монголын Засгийн газрын төлөөлөгчид Роснефть компанитай уулзаж Энэтхэгийн 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр барих гэж буй газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах тухай энэ өдрүүдэд идэвхтэй ярилцаж, Москва, Улаанбаатарын хооронд харилцан зорчсоор байна.

Монголчуудын нарийн царигаар төмөр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газрын тосоо боловсруулах зэрэг олон санааг Оросууд эсэргүүцэж ирсэн. Тэгээд л аль нь ч хэрэгжээгүй. Харин энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэр барьж, түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй болно гэж амлаад, энэ төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байдаг. Монгол үнэхээр түлш, шатахууныхаа 95 хувийг Оросоос авдаг. Хоёр улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь монголын газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар шаардлагатай. Энэтхэгийн зээл зөвхөн газрын тосны үйлдвэр барихад л хүрэх гэнэ ээ. Хятадын компани газрын тос олборлож буй Дорнод аймгийн Тамсгийн ордоос Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад 350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай.

Роснефть компанийг энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын тосыг нийлүүлэх саналыг монголын тал тавьжээ. Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад технологийн хувьд маш өндөр зардалтай. Танайх харин Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, тодорхой хувь эзэмших боломжтой гэжээ.

Ангарскийн үйлдвэр бол монголд хамгийн ойрхон, сайн чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Роснефть жилд 118 сая тонн газрын тос боловсруулж, Оросын зах зээлийн гуравны нэгийг барьдаг том компани. Тэгвэл Ангарск үүний 8.4 хувийг буюу жилд 10 сая тонн газрын тос боловсруулж байна. Гэхдээ энэ үйлдвэрийн зах зээлийн үнэлгээ хэд болох, түүний хэдэн хувийг нь монгол худалдан авах нь оновчтой, боломжтой талаар ярилцахад бол гэмгүй.  

Шинэ буудлын шатахууны хангамж

Роснефть Хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлыг авиа керосиноор хангах, хуучин шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх комплексийг ашиглах урт хугацааны концессийн гэрээ яаралтай байгуулах, өөрийн шатахуун түгээх станцыг монголд барих санал тавьжээ.

4433327b72eb0ad780f085853e6feff8.jpg

2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа энэ компанийг монголд 100 шатахуун түгээх станц барихыг дэмжиж байсан ч УИХ дээр очоод гацсан.Эдүгээ монголд газрын тосны бүтээгдэхүүний (ГТБ) дотоодын зах зээлд борлуулах тухай тусгай зохицуулалт хуулинд орсон. ГТБ-ий тухай хуулийн 7.2-т “Монгол улсад ГТБ-ий 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байгаа.

Роснефть сүүлийн жилүүдэд Сод Монгол компанитай 50:50 хувиар хамтарсан Мэргэ ван компаниар дамжуулан Буянт Ухаа дахь онгоцны буудалд керосин нийлүүлж ирсэн. Монголд керосин нийлүүлдэг бас А-жет гэдэг өөр компани (Eznis co) байдаг учир авиа компаниуд саяхан болтол сонголттой байжээ.

Шинэ онгоцны буудлыг ажиллуулахдаа шатахууныг нь бас л сонголттой байхаар зохицуулах хүлээлт байгаа. Онгоцны бензин дээр хоёр төрлийн стандарт буюу Оросын ТС-1 ба олон улсын JetA-1 гэсэн төрөл байдаг. Хоёуланг нь авиа компаниуд хэрэглэдэг бөгөөд харин далавчинд нь ортол нэг саванд хольдоггүй ажээ. Тэгвэл Засгийн газраас Япончуудад удаа дараа хүсэлт тавьсаар шинэ онгоцны буудал дээр тус бүр нь 2000 тоннын дөрвөн саваа бүгдийг нь зөвхөн ТС-1 байхаар тоноглуулжээ. Хэрэв нөгөө стандартыг сонгох боломжтой байлгана гэвэл шинээр хоёр ч сав барих ажээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэлүүд шинэ онгоцны буудлын онгоцыг цэнэглэх эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Харин эцсийн дүндээ онгоцны болон машины шатахууны хангамжийг Роснефть бүхлээр нь авах үйлдэл өрнөж байна.

Шатахууны хангамжийн бяцхан сүвэг

Улс орны шатахуун түгээх салбарыг гадаадын нэг компанид өгөх нь эдийн засгаа хараат болгох магадлал өндөр. Тиймээс Монголчууд Оросуудаас гадна, урд хөршөөсөө, эсвэл түүгээр дамжуулж авдаг үнэ өндөр ч гэсэн зүүний сүвэг шиг жижиг боломжоо авч үлдэх хэрэгтэй. Бид шатахуунаараа бяцхан ч бай, сонголттой байх учиртай.   

2019.01.02

Ерөнхий сайдын ЖДҮ-чин андууд ичиг, ичиг
Ерөнхий сайдын ЖДҮ-чин андууд ичиг, ичиг
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​