fbpx Ц.Элбэгдоржийн ивээлээр  газрын дарга болж 1.9 тэрбумын хэрэгт холбогдсон  Г.Нямдаваа  аль эртнээс  төсвийн мөнгөөр тоглож сурсан эр ажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 27 секунд

Ц.Элбэгдоржийн ивээлээр  газрын дарга болж 1.9 тэрбумын хэрэгт холбогдсон  Г.Нямдаваа  аль эртнээс  төсвийн мөнгөөр тоглож сурсан эр ажээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй тус яамны хэсэг ажилтнууд улсын төсвөөс 1.9 тэрбум гаруй төгрөг хувьдаа авч завшсан болон авлига, хээл хахуулийн өөр хэд хэдэн хэргээр шалгагдаж  байна.  Г.Нямдаваагийн хувьд ёстой л олон хавар нэгэндээ нэгч болж буй нь энэ болов уу. Тэрбээр урьд нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа бас баахан өмч хөрөнгө идэж уусан хэргээр дуулиан тарьж байсан юм. Тухайлбал Хар-Ус нуураас их хэмжээний загас агнаж Хятад руу гаргахаар зэхэж байжээ. Түүний санаачилсан уг төслийнх нь урьдчилгааны нөхцөл гэгчээр далимдуулан хятадууд нэлээд олон тонн загас хил давуулсан байв. Тэгээд төслийг нь Засгийн газраас дэмжээгүй тул тэрхүү урьдчилж наймаалсан бөөн загасных нь орлого хаашаа орсон нь мэдэхгүй алга болсон байлаа.

Түүгээр зогсохгүй мах боловсруулах үйлдвэр байгуулах нэрээр “Баруун Монгол интернэшнл” компанид аймгийнхаа хөгжлийн сангаас 350 сая төгрөг олгосон нь бас л сураг ажиггүй болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Ц.Элбэгдоржийн хамаатны дүү хүү, одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байсан гэдэг. Мөн 2012 оны аудитын шалгалтаар Ховд аймгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь Засаг дарга Г.Нямдаваатай холбоотой гэж яригдаж байлаа. Гэвч мөрдөгч, прокурорууд нь хуйвалдсан уу, яасан, түүний иймэрхүү хэргүүд  шүүхэд шилжихээс өмнө таг чиг дарагдаж, хаагдсаар замхарчээ. Өөрөөр хэлбэл, Г.Нямдаваа нь төсвийн мөнгийг зувчуулах арга чаргаа олон жилийн өмнөөс олж, нэлээд туршлагатай болчихсон эр ажээ.

Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга болсноосоо хойш мань эр зүгээр сууж чадахаа бүр больж, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж, танил талынхаа хүмүүсийн компаниудад давуу эрх олгон, хэдэн зуун саяар нь мөнгө шилжүүлдэг болсон байна.  Жишээлэхэд, хийн хоолой барьж байгуулах ажлыг мэрэгжлийн бус хүмүүст өгөөд ажлын хөлсөнд шилжүүлсэн төсвийн мөнгөнөөс хувьдаа дансаар болон бэлнээр гаргуулж авдаг байжээ. Үүнээс гадна бас найзуудынхаа компаниар дамжуулан Хятадаас манайд ашиглах боломжгүй, стандартын бус хийн хоолой оруулж ирж бөөнөөр нь шахаж их хэмжээний мөнгө угаасан нь илэрсэн байна. Г.Нямдавааг тус яаманд газрын даргаар томилоход Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ихээхэн нөлөөлсөн гэдэг. Учир нь Ховд аймгийн Засаг ноён хийж байхдаа дээрх “Баруун Монгол интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж дүүг нь уснаас хуурай гаргаж, хамтарч зувчуулсан мөнгөө хууль хяналтынхны өмнө эвтэйхэн аргалж өнгөрүүлсэн нутгийн сайн залуу хэмээн Ц.Элбэгдоржид ихэд тоогтож явсны ач буян болов уу.

Харин Г.Нямдаваагийн одоо ороолцолдоод байгаа тэрхүү  1.9 тэрбум гаруй төгрөгийн хэргийн дуулиантай зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгарч шагнуулсан нь маш инээдэмтэй атлаа эмгэнэлтэй явдал болов. Яамных нь хэмжээнд тийм их мөнгө идэж уусан хэрэг гарч, Улаанбаатар хот хорт утаа, хөрсний бохирдлоороо дэлхийн хамгийн аюултай хотуудын эгнээнд жагсчихаад байхад сайд нь ийм лут шагналын эзэн болно гэдэг бол бас дэндүү гайхалтай хэрэг ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Чөдөр одтой, улаагчин хонь өдөр
Чөдөр одтой, улаагчин хонь өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​