fbpx У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 14 секунд

У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг

Мөнгө мөрөө үлдээдэг гэсэн үг бий. Гэхдээ МАН-ынхан ЖДҮХС-гаас хуйгаараа “зооглоод” жил ч хүрэлгүй шинэхэн мөр дээрээ баригдлаа.

АТГ-ынхан ч энэ асуудлын араас орж УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд ЖДҮХС-г цөлмөсөн нь гэмт хэрэг болохыг тогтоогоод нэлээдийг нь прокурорт шилжүүлж, прокуророос зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүллээ.

Харин УИХ энэ асуудлыг хэрхэн шийдэхийг бүү мэд. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулж чадахгүй л болов уу.

Энэ нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хандлагаас шууд харагдаж байгаа юм.

Ер нь бол ЖДҮ-д УИХ дахь МАН-ын бүлгийн 14 орчим гишүүн, гурван сайд, нэг дэд сайд холбогдсон байдаг. Дам байдлаар холбох юм бол талаас илүү нь элбэгхэн “ЖДҮ-чин” болчихсон. Дээрээс нь зарим агентлагийн дарга, бас МАН-ын генсек зэрэг албан тушаалтнууд ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод байна.

Одоо үүнээс хэн нь ч бултах аргагүй. Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэрийг нь санал болгосон Д.Дамба-Очир гэхэд яаж гүрийж байлаа даа. Г.Солтан ч ялгаагүй. “…Намайг гүтгэлээ” л гэцгээж байсан. Нөгөөх Б.Ундармаа, Л.Энхболд хоёр бол гарцаагүй баримттай бололтой юм билээ.  Тэдэн дээр Я.Содбаатар, А.Сүхбат, Ж.Энхбаяр гээд ЖДҮ-чин цолтой болсон гишүүд олон бий л дээ. Ерөөс “ЖДҮ-чдийн сүрэг” бий болчихоод байгаа юм.

Ингэж сүрэглээд, бүлэглээд ирэхээрээ ЖДҮ-гийн хэргийг нуун далдлах элдвийн арга заль зохион байгуулж, том сенсаацаар энэ “жижигхэн” ЖДҮ-г дарах гэж бас үзсэн л байх. Гэвч ёс суртахууны талаасаа ЖДҮ-д нэр холбогдсон дээрх хүмүүс аль хэдийнэ ард түмэнд “яллуулчихсан” юм.

Гэсэн ч хууль тэдэн дээр яаж хэрэгжих вэ гэдэг тун чиг асуудалтай байгаа. Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-гийнхэнд хариуцлага тооцох талаар ам ангайхгүй байна. ЖДҮ-д холбогдсон нэг дэд сайд, нэг агентлагийн дарга чөлөөлж явуулснаа хэлэх л байх. Гэвч тэд бол ЖДҮ-гийн жараахайнууд нь шүү дээ. Акулууд нь болохоор мань эрийг тойроод, мань эрийн далбаанд улс төр хийгээд яваад байна.

Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр “…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн.

Нэг ёсондоо бооцоогоо одоогийн намын даргадаа тавиад, экс дарга М.Энхболдыгоо унагах ажилд оролцож байгаа 40-өөд гишүүний нэлээд нь ЖДҮ-чид байгаа юм. Хэрвээ М.Энхболд унахгүй, бүр эргэж босоод ирвэл тэд прокурорын саналын дагуу туугдаад л бүрэн эрхээсээ бууна гэсэн үг. Ингэхээр ЖДҮ-д холбогдсон гишүүд, албан тушаалтнуудын хувьд энэ дажны үр дүн маш чухал юм.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч тэдний төлөө байдаг чадлаараа л ажиллаж байна. Уг нь хоёр сар орчмын өмнө МАН-ын Удирдах зөвлөл ЖДҮ-гийн асуудлаар хуралдахаар зарлагдсан ч УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарын суудалтай холбоотой хурал болж дууссан. Түүний дараа МАН-ын Бага хурал ч юун ЖДҮ-тай манатай, нөгөөдүүлийг ноцсоор төгссөн.

Одоо дээрх гурваас УИХ-ын дарга М.Энхболд гүрийж үлдчихээд байна. Гэхдээ Ерөнхийлөгч хууль санаачилж, түүнийг нь УИХ хэлэлцээд эхэллээ. Энэ тухай нэг марзан яриа бас гарсан. “…Ерөнхий сайдын санаачилсан хуулийг Ерөнхийлөгч өргөн барилаа” гэж яригдсан. Ерөөс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ингэж л ЖДҮ-д холбогдсон журмын нөхдөө хамгаалан тэмцсээр өнөөг хүрлээ. Цаашдаа ч энэ хэвээрээ байх бололтой.

Энэ сацуу У.Хүрэлсүхийн анх Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо, сүүлд дахиад хэлж байсан үгүүдийн үнэ цэнэ улам бүр унасаар байна. Үг нь ч бас биш юм байна. Өөрт нь өгсөн олны итгэл хажуулдсаар байгаа юм.

Ард түмний У.Хүрэлсүхээс хамгийн их хүсэн хүлээсэн зүйл бол шударга ёс. Энэ ёсыг тогтоохоор хэзээ сэлмээ сугалж, уухайлаад дайрах нь вэ гэж бүтэн жил хүлээсэн.

Жил гаруй болсны дараа Засгийн газрыг нь огцруулахаар өргөн барих үед мань эр гэнэт ухаан орж “…Цэвэрлэгээ хийнэ” гэж мэдэгдсэн. Цэвэрлэгээ нь М.Энхболдыг УИХ-ын даргын суудал дээрээс “шүүрдэх” л болж таарсан. Харин олын дургүйцлийг айхтар хүргэсэн ЖДҮ-чин гишүүд, намын удирдлагууд У.Хүрэлсүхийн ард орж зогсоод хэлсэн ярьсан бүгдийг нь давтан хашгирч зогсдог болсон юм. Ингэж У.Хүрэлсүх үнэ цэнээ, нэр хүндээ золин байж ЖДҮ-д холбогдсон хүмүүсийн талд гарч зогссон нь анхаарал татсаар байгаа.

У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-д холбогдсон нь үнэн, аль эсвэл ЖДҮ-д холбогдсон хүмүүст нээнтэгтэй болж таарна.

Нөгөөдүүл нь ч гэж албатай юм шиг төрийн мөнгө хусчихаад намдаа, төрд эрхэлж туниад л байгаа дуулддаг. Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр “…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн. Ганц л жишээ шүү.

Ингэж л алдарт ЖДҮ-гийн хэрэг галтай цогтой, ард түмний хүсэн хүлээж, итгэж найдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаачихаад байна. Тийм учраас У.Хүрэлсүхийн яриад байгаа “их цэвэрлэгээ” бас гацчихсан гэсэн үг. Угтаа ЖДҮ-чин нөхдөө цээрлүүлж байж нөгөөх цэвэрлэгээ нь хэрэгжих нигууртай юм шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

	 Ороо бусгаа улстѳр
Ороо бусгаа улстѳр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​