ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан УИХ-ЫН 4 ГИШҮҮНИЙ ГАРЦААГҮЙ ҮНДЭСЛЭЛ


Улсын Ерөнхий Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ.

Тэднийг чухам ямар үндэслэлээр ийнхүү бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах болсон нь тодорхойгүй байсан юм.

Харин өчигдөр эхэлсэн Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дөрвөн гишүүнийг ямар үндэслэлээр яллагдагчаар татах гэж буйгаа тайлбарласан юм. 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тайлбарыг хүргэж байна. 

Тэрбээр "ЖДҮХСанд анх 1,041 материал орж ирсэн байгаа. Тэднээс шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 төсөл үлдсэн. Үлдсэн 431 төслөө дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь зээл олгосон байна. Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд.

Тэгтэл яахаараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад зээл олгочихож байгаа юм бэ. Нөгөө тэгш байдал гэдэг зүйл хаана байна вэ. Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглахыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хүн яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа. Энэ бол яах ч аргагүй гэмт хэрэг. 

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор  нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ. 

Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гуай барьцаагүй зээл авсанбайна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан.Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Ийм л буруу юм хийсэн дээ.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна" гэсэн юм. 

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ танилцуулсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавин ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд

“УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэв. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 

“2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Солтан

"Байнгын хорооны эрхэм гишүүдээ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэлээ. 

 

Эх сурвалж. ikon.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [103.57.92.202] · 2019/01/12

    Ор.прокурорыг хэн томилдог вэ түүнд нь ЖДҮ-ийн зээл авсан гээд хариуцлага тооцоо ч тэгвэл таны нэр хүнд өснө Одоо УИХ-ын 4 өөс болж та шүхэргүй газадлаа шүү дээ та үүнийгээ мэдэж байгаа юм уу


  • Зочин · [103.57.92.202] · 2019/01/12

    ЖДҮ-чин орлогч прокуророо та түтгэлзүүлэх үү хамгаалах уу


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    М.Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай яг адилхан ихээхэн урхаг, хор уршигтай. М.Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар худан хурдан огцорч, УИХ-ын үйл ажиллагаа улам улам гацах болно. Ийм хууль санаачлаж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт үйлдэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Олон нийтийн нүдэн дээр УИХ-ыг бойкотлож байгаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Хүрэлсүх нарыг "үйлдэл дээр нь баривчилсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.5 (бусдыг заналхийлэх), 14.1 (бусдыг ялгаварлан гадуурхах), 19.2 (төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах), 19.8 (экстремист үйл ажиллагаа явуулах), 19.9 (үндэсний эв нэгдлийг бусниулах) -р зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэрэгтэй болжээ.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Ер нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ мэтийн сагсуу залуучуудыг нам дарах хэрэгтэй. Хятадууд 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудыг нам дараад л үсрэнгүй хөгжсөн шүү дээ. Харин Монголчууд 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудад бууж өгсөн. Үр дүнд нь Монголчууд бүгдээрээ шуналтнууд, гуйлгачид, өвчний уурхай болж, нийгэм, эдийн засаг, улс төр, ёс суртахууны бүрэн дампуурсан шүү дээ.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх, Сумъяабазар мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.


  • Зочин · [103.57.95.190] · 2019/01/11

    Хүрэлсүхийн засгийн газар бол хулгайч Засгийн газар юм. Хийсэн ганц ажил нь бол ЖДҮ-ийн мөнгө хулгайлсан ажил юм!!!


  • хөхөчү · [103.57.93.182] · 2019/01/11

    энэ прокурор, тэр шүүхийн шийдвэрийн авлигын нөхдүүд бүгд энхболдын хүмүүс биз дээ?


  • Болдхэт · [66.181.176.72] · 2019/01/11

    Одоо л хууль иргэн бүрт тэгш үйлчилдэг эсэхийг харж байя ,


  • Зочин · [66.181.180.133] · 2019/01/11

    Энхболдыг огцорсоны дараа оруулаад ирсэн бол ,Прокурорын нэрэнд цэвэр байжээ.Одоо бол улс төрийн зорилготой, гишүүдийн Энхболдын эсрэг саналыг цөөрүүлэх гэсэн юм шиг агуулгатай боллоо. Хурлын даргын дараа ЖДҮ гэсэн асуудалаа нэг мөр багцлаад,бүгдийг оруулж ирвэл шийдвэрлэгдэх магадалтай.Хүрэлсүх ч гэсэн энэ 60 тэрбум,ЖДҮ 2 -оосоо зэрэг салах хэрэгтэй.


  • Зочин · [202.9.43.187] · 2019/01/11

    та ажилаа өгүүл яасийн энхболдын гарын прокуор гэдэг юм байналээ????? хөөгдсөнөөс өргөдлөө өгсөн болоод зайлвал үр хүүхдүүд чинь дээр үгүй ЮУ???????


  • Яана даа · [203.91.116.154] · 2019/01/11

    Ийм л байна даа Өөрсдөө болохоор тэгээд гүрийгээд байдаг.