Мөрөн сумын агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрчээ


Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Мөрөн сумын агаарын чанарын мэдээг өдөр бүр гаргаж байгаа бөгөөд агаарын чанар “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ. Мөрөн сумын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж гэр хорооллын иргэд түүхий нүүрс их хэрэглэдэг болсон автомашины тоо нэмэгдсэний улмаас тоосонцорын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хүргэжээ.

Хэдийгээр Дулааны станц ашиглалтад орж уурын зуухнуудын үйл ажиллагаа зогссон боловч түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж агаар бохирдсоор байгаад анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хот шиг аюултай түвшинд хүрэх эрсдэл ойрхон байгааг Мөрөн сумын иргэд хэлж байлаа. Ялангуяа Хүнсний зах болон 4,5-р хорооллолд өглөө оройдоо битүү манан утаа үүсч, иргэдийн хоолой гашуу оргиж утааны улмаас толгой өвдөх, ханиах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа ажээ.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • иргэн · [202.9.43.131] · 2019/01/14

    аймгийн төвд ч төвөөс нь холгүй уурхайд ч метан хийтэй. Түүнийг олборлож нүүрс, модоо хэмнэж цэвэр агаартай байх хамгийн боломжтой аймаг өнөөдөр ийм байх ч гэждээ.


  • иргэн · [66.181.176.72] · 2019/01/11

    Ченж ГАболд засаг ноён нь бүх зүйлийг зарж солихын донтой нөхөр байхааааа, Уул уурхайгүй бүс болгоно гэж хуцчаад ухуулаад төнхүүлээд байгаа Энэ нөхрийг татан буулга