ОЮУТОЛГОЙН ТҮҮХТ ГУРАВ ХААНА ЯВНА?!


Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” ХХК-ийн төлөөлөгчид 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр үзэглэж авай.

Нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан юм.

Дараагийн гэрээ Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Айвенхоу Оюутолгой Лимитед” компанийн Эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Недарландын Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Гурав дах гэрээ болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт,

“Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кит Мар­шал нар гарын үсэг зурсан байдаг юм.

Гэрээнд гарын үсэг зурсаны дараа, тэр өдрийн 16:54 цагт Ерөнхий сайд С.Баяр индэр дээрээс “…Өнөөдөр монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо.

…Гэрээний төслийг эцэслэх явцад ҮАБЗ-өөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

…Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурдвал:

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.

Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно. Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.

Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.

…Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм” гэж хэлсэн юм.

Гэвч энэ гэрээ байгуулагдсан цагаасаа эхлээд хэрүүлийн алим, хардлагын хар овоохой болсоор өнөөдрийг хүрлээ.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 23-нд “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Энэ ажлын хэсэг жил шахам болж байгаа ч өнөөдрийг хүртэл санал, дүгнэлтээ танилцуулаагүй хав дарсаар байна.

Харин үүнээс өмнө АТГ-аас Оюутолгойн гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүдэд “анхаарал” тавиад эхэлсэн юм. Тус газраас Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Ер нь бол 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаанд Монголын талаас гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг буруутгах үндэслэлтэй гэж ард түмэн ч, АТГ ч үздэг бололтой байдаг.

Гэхдээ Ерөнхий сайд С.Баяр, гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд Оюутолгойн гэрээг одоо ч “…Ашигтай” гэж хэлдэг. Бас энэ гэрээг байгуулаад хувьдаа ямар ч ашиг орлого хүртээгүй гэж мэдэгддэг.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “…Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага Оюутолгой шүү дээ. 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн Оюутолгой хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна” гэдэг юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “…Оюутолгойн гэрээ хийгдээд Монгол Улсын эдийн засаг гурав дахин өссөн. Нэг хүнд ногдох орлого наанадаж гурав дахин нэмэгдсэн. Тэр үеийн авч байсан цалин, гэр бүлийн орлого бас л наанадаж гурав дахин өссөн. Хүн бүр нийгмийн даатгалын дэвтрээ харахад л хангалттай” гэсэн байдаг.

Сангийн сайд асан С.Баярцогт бас “…Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө байнгын хэлэлцээр хийж байгаа. Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан.  Оюутолгойн гэрээ Канад, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт эхэлсэн” гэж хэлдэг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “…Оюутолгойн гэрээ бол Монгол Улс гадаадад нэр хүндтэй байх уу, үгүй юү гэдгийн бөглөө байсан юм. Бид нүүрс, зэсээ идэхгүй. Гэтэл тэр баялаг манайд байна. Хажууд нь худалдан авах зах зээл нь байгаа. Тиймээс л манайхыг гадны хөрөнгө оруулагчид сонирхдог. Гэтэл нэг талаас гадныхны, нөгөө талаас манайхны болгоомжлол уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож ашиглахад том бөглөөс болж байсан” гэдэг.

Гэвч дээр хэлсэнчлэн тухай үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар баривчилсан. 2018 оны эхээр тэднийг баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад, С.Баярыг 2018 оны тавдугаар сарын 10-нд, С.Баярцогтыг зургадугаар сарын 12-нд сулласан юм.

Одоо тэд Монголдоо байгаа. С.Баяр нэг хэсэг чимээ анир багатай амьдарч байгаад сүүлийн үед улс төрийн тохироо, томилгоонд оролцох болсон гэж дуулддаг. С.Баярцогт ч олон удаа сонгогдсон Сэлэнгэ нутаг руугаа хааяа “гүйчихээд”, хааяа залууст илтгэл тавьж, ганц нэг баяр ёслолын үйл ажиллагаанд оролцоод явж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл бий.

Харин Л.Гансүх 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “нүүрсний хэрэг” гээчид холбогдож шүүхээс ял шийтгүүлсэн. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр суллагдсан. Түүнээс хойш бас л чимээ аниргүй амьдрах болсон.

Д.Зоригтын хувьд Швед, Германд олон улсын байгууллагын судлаачаар нэг хэсэг ажилласан. Оюутолгойг шүүмжлэхэд хамгийн дургүй хүн бол тэр. Ажлын хэсгийн ахлагч байсан хүний хувьд арга ч үгүй биз.

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан түүхт гурван сайдын талаар иймэрхүү мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл хуучирчихсан, өнөөдөр тэд дэлхийн аль нэг бөөрт ч юм уу, хаана ч байж мэдэх л юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • зочин · [202.9.43.35] · 2019/01/29

    Тухайн үед хууль зүйн сайд Нямдорж, ЗГХЭГ-н дарга Хүрэлбаатар нар гэрээг хийхэд голлон үүрэг гүйцэтгэсэн. Хүрэлбаатар ОТ-н онгоцны буудлыг хувийн компаниараа 15 саяын ажлыг 65 саяар хийж авилга болгосон. Хотгор шанагын уурхайг 9 саяар зарсан нь илэрсэн боловч ямар ч хариуцлаг хүлээхгүй улам дэвшээд сайд болоод сан хөмрөгийг мэдээд байна. Бүх хуулийг өөрчилж хийсний шан хэд хүрсэн бүү мэд


  • Зочин · [103.111.68.3] · 2019/01/24

    ЭРТ ОРОЙ НЭГ ӨДӨР ЭНЭ ХЭРЭГ СӨХӨГДӨЖ ҮНЭН ЗӨВИЙГ ЯЛГАЖ АНГИЛААД ШҮҮХ Нь ҮНЭН, МОНГОЛЫГ ДЭНДҮҮ ДОРОМЖЛОСОН ГЭРЭЭ...


  • зочин · [103.26.193.19] · 2019/01/24

    Эх орноосоо урвагч монгол улсаас урвагч монголын ард иргэдийн язгуур эрх ашгаас урвагч монголчуудын ирээдүй хойч үеэс урвасан зѳвхѳн ѳѳрсдийнхѳѳ шуналаа барьж дийлээгүй хар амиа бодсон зѳвхѳнѳѳрсдийн гэр бүлээ бодсон бузруудыг халуун тамд гэр орноор нь шатаа.


  • Иргэн · [202.179.31.66] · 2019/01/22

    Оюутолгойн гэрээ эхнээсээ л мордохын хазгай болсон ТЭЗҮ ээ нариивчлан батлаагүй байж гэрээ хииснээр бид 34хувьд оногдох хөрангө оруулалт нь анх ярьснаасаа өссөөр бид өрөнд орсоор ноогдол ашиг авах хугацаа 2040оноос наашгүй гээд байгаа 2040оноос хойш нөөц нь бараг дуусч хэцүү жаахан хэсэг нь л үлдэнэ гээд байгаа Тэгээд бас Оюу толгойн зарлага орлогын тооцоог ЗГ хянаж чаддаггүй болохоор тэд юу хииж байгааг бид мэддэггүй гэсэн ИИМ л гэрээ хииснээр монгол ажилчид ажиллаж цалин авдаг ЗГ татвар авдагаас өөр ашиг байхгүй өөрөөр хэлбэл оюу толгойн баялаг монголын биш тухайнкампаны лбаялаг байсан юм шиг тиим лбайдалтай байна ОТ г маш сайн шалгаад үнэн зөв мэдээллииг ард түмэнд өгөх хэрэгтэй байна Тэрнээс биш улс төрчдын ашигладаг сэдэв болчихоод байна Зарим нь ашигтай зарим нь ашиггүй гээд лучир ньолдохгүй юм


  • Зочин · [103.9.89.18] · 2019/01/20

    Бүгдийг нь буудаж устга


  • Зочин · [66.181.185.90] · 2019/01/17

    UBTZ DARGA JIGJIDNYAMAA AIRAG ORTOOND BOLSON OSLIIG SHINJILGEE GARAHAAS NAASH OSOL YUNAAS BOLSONIIG HELJ MEDEHGUI N GEED OGTSOROHOOS AIHGUI HELJ BOLOOGUI YUMBE


  • Зочин · [66.181.185.90] · 2019/01/17

    BAYR ERONHII SAID BOLSON ANHNII ODROOR UBTZ-TAI TANILTSAJ UBTZ-AAS HARIUTSLAGIIG EHLUULEED YAVJ BAITAL UBTZ DARGA ASAN OTGONDEMBREL BULHAIGAA MEDEED NARIIN BICHGEEREE HAV DARUULJ NUUTSALJ USTGUULJ BAISAN BAYR OTGONDEMBRELEES HAHUUL AVAAD HARIUTSLAGJUULAH AJLAA ULGER BOLGOSON HUN 2009 ONII GEREEG YAJ HARIUTSLAGATAI GEREE BOLSON GEH YUMBE


  • Зочин · [202.179.25.73] · 2019/01/16

    Элбэгдоржийн авгай Америкад Придландаас 2.8 сая ам доллар хахуулд авсан, 35 тэрбумын татвар төлөөгүй хулгайчийг суллан тавьж оргуулсан, Эрлийн эрдэнэбатыг хуурч, залилан Спирт бал бурмыг үнэгүйдүүлэн шаасан, Номтой баярт нүүрсний орд болон цагаан суврагыг үнэгүй өгч авилгал хүртсэн гээд тоо томшгүй олон гэ.мт хэргийн төлөө яагаад барихгүй байна вэ. Энэ бол Энхболдыг ерөнхий сайд ,УИХ-ын дарга болгох тохироогоор өөрөө ерөнхийлөгч болохоор хийсэн наймааны үр дүн юм.


  • Зочин · [202.179.25.73] · 2019/01/16

    Оюу-толгойг Энхболдын гарын хүн Энхжаргал үнэлүүлэхгүй байгаа нь энэ хэргээс МАНАН-г авч үлдэх ганц гарц юм. Оюу-толгойн хэвлийд 600 тэрбум амдолларын эрдэнэс бий Түүнийг гарган авч борлуулахад гарах зардал, Хөрөнгө оруулагчийн ашиг хамгийн ихээр тооцоход 480 тэрбум амдоллар, буидэндүлдэх цэвэр үнэ цэнэ нь 120 тэрбум амдоллар, тэгвэл гэрээг шинжлээд үзвэл 120 тэрбум амдоллар бид огт авахгүйгээр барахгүй 18 тэрбум амдолларын өртэй үлдэхээр байна. Ийм гэрээ хийсэн хүмүүс хамгийн багадаа 10 тэрбум амдолларын хахуул авах тооцоо гарч байгаа бөгөөд бүгдийг цаазлах ёстой. Иймд энэ хэргийн гол найруулагч Элбэгдорж цаазын ялыг байхгүй болгожээ. Цаазлуулахгүй л бол шоронгоос мөнгө төлөөд гарчихна гэж тооцсон байна.


  • Зочин · [202.21.111.20] · 2019/01/16

    Ажлаа хийгээд Монголыг тэжээдэг нэг үнээ бий болгосон нь үнэн биз дээ? Одоо тэгээд ямар нэг сонгуульт ажилгүй байж болдоггүй юм уу? ЧИний сараачдаг Зууны мэдээ сонинг чинь ОТ-н ажилчид авч уншихгүй юу? ОТ байхгүй бсан бол чи ч гэсэн сонины нэр дээр юм сараачиж сууж бхгүй л бсанаа мэдэхгүй ээ. Хөлдүүгээ мэдэхгүй бас муучлахын дон туссан хүмүүст арай эрүүл мэдээ болноо доо


  • зочин · [103.111.68.3] · 2019/01/16

    БАТҮҮЛ ГЭСЭН АРДЧИЛАГЧ НОВШНУУД ӨӨРСИЙГӨӨ Л ЦОГЦЛООСОН БАЙХ.


  • Зочин · [202.21.100.210] · 2019/01/16

    С.Баяр хаачсан вэ


  • зочин · [103.194.176.117] · 2019/01/16

    хэдэн цөс нь хөөрсөн амны салиа нь арлаагүй төлөвшөөгүй хэдэн банди нар бас л Америкийн ээлжит захиалгаар ард түмэнийг турхиран тархийг нь угааж байх шиг


  • зочин · [103.194.176.117] · 2019/01/16

    Одоогийн хүүхэд залуусын яриа хөөрөө дуу шүлэг хүртэл нэг л биш яг л Америкийн Нигерүүдийн хороололын хар хөгийн яриагаар бүрэн утгаар эзэмшээд даруй 20 жил болж байна шүү дээ


  • зочин · [103.194.176.117] · 2019/01/16

    Ноён Бат үүл гуай Монгол магадгүй түүхэндээ сүүлийн 30 жил хамгийн аз жаргалтай амьдралыг цогцлоосон гэж унгас алдаж байх нь тэр


  • иргэн · [103.212.118.114] · 2019/01/16

    Их хурлын дарга саад болоод байсан бол одоо учры нь олж хохиролтой гэрээ хийсэн дарга нар, ждү -ийн зувчуулагчид зэрэгт зохих арга хэмжээг нь авах байлгүйдээ, ард түмэн харж хүлээж байна.


  • зочин · [103.194.176.117] · 2019/01/16

    Монголын Ардчилалын алтан хараацайнууд гэх этгээдүүд Америкийн Сэм авга ахын захиалгаар монгол улсыг самарсан цөлмсөн тэд угаасаа анх монголын баялгыг яаж цөлмөх тухайгаа төлөвлөсөн байсныг хөөрхий монголын ард түмэн 30 жилийн дараа л сая нэг ойлгохыг эрмэлзэж байгаа бололтой.Өнөөгийн энэ бохир заваан ялгадас шиг нийгмийг бие болгоход гаргай гавъяа байгуулсан Элбэгдорж Дорлигжав Батүүл тэргүүнтэй тэр бохир заваан нийгэмтэй нь хамт түлхэн унгаах цаг хэдийнээ болжээ


  • Зочин · [66.181.184.12] · 2019/01/15

    Энэ нөхдүүд чинь шударга бусын хонгил гэгчийг санаачлаад атг г ажлыг нь хийлгэхгүй санаатай улс төрийн үйл явцыг өрнүүлээд байгаа юм биш байгаа даа, анхаарах л ёстой


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    М.Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай яг адилхан ихээхэн урхаг, хор уршигтай. М.Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар худан хурдан огцорч, УИХ-ын үйл ажиллагаа улам улам гацах болно. Ийм хууль санаачлаж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт үйлдэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Олон нийтийн нүдэн дээр УИХ-ыг бойкотлож байгаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Хүрэлсүх нарыг "үйлдэл дээр нь баривчилсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.5 (бусдыг заналхийлэх), 14.1 (бусдыг ялгаварлан гадуурхах), 19.2 (төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах), 19.8 (экстремист үйл ажиллагаа явуулах), 19.9 (үндэсний эв нэгдлийг бусниулах) -р зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэрэгтэй болжээ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Ер нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ мэтийн сагсуу залуучуудыг нам дарах хэрэгтэй. Хятадууд 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудыг нам дараад л үсрэнгүй хөгжсөн шүү дээ. Харин Монголчууд 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудад бууж өгсөн. Үр дүнд нь Монголчууд бүгдээрээ шуналтнууд, гуйлгачид, өвчний уурхай болж, нийгэм, эдийн засаг, улс төр, ёс суртахууны бүрэн дампуурсан шүү дээ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Ер нь залуу хүмүүс хэдийдээ нэг их ухаантай болчихдог юм вэ? Үгүй л байхгүй юу. Та нар хар л даа. Гадаад орнуудын Парламент, Засгийн газарт дандаа л ажил, амьдралд нухлагдсан, 60 гарсан, шуналын гал нь унтарсан, ганцхан эх орноо бодсон, нас, намбатай хүмүүс л байна шүү дээ. Харин Монголд бол эсрэгээрээ. Боривных нь баас арилаагүй Оюун-Эрдэнэ, Тэмүүлэн, Учрал, Батзандан ... гээд залуучууд. Тэд 60 гарахаараа юу хийж байснаа бодож ичиж үхнэ дээ. Ер нь дорнын их гүн ухаантан Күнз хүн 60 хүрэхээрээ дөнгөж ухаан орж эхэлдэг гэж хэлснийг бодоцгооё!!!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол орныг гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн коммунист нам л хөгжүүлж чадна. Хятадын ухаалаг удирдагчид коммунизмыг жинхэнэ тэгш эрх, шударга ёс, эрх чөлөө гэж үздэг бөгөөд харин Монголын усан тэнэг удирдагчид коммунизмыг хадны мангаа гэж ойлгодог.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна. Өөр зам энэ ертөнц дээр үгүй болой.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх, Сумъяабазар мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувийн өмчийг дээдэлсэн Ардчилсан гэгдэх нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Тавантолгойд IPO (олон нийтэд хувьцаа гаргах) хийнэ гэдэг нь Тавантолгойн ордыг харийнханд алдахын цондон юм. Учир нь Тавантолгойн хувьцаа эзэмшигчид хэсэг хугацааны дараа хүссэн ч, эс хүссэн ч хувьцаагаа харийнханд зарж эхэлдэг. Тэгээд Тавантолгойн орд харийнханы гарт орно гэсэн үг. Тавантолгойд IPO хийнэ гэдэг нь мөн чанартаа гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын бодлого юм. Тавантолгойн ордыг Монгол эх орон, Монголын ард түмэнд хамгийн үр ашигтай ашиглах цорын ганц хувилбар нь 100 хувь төрийн өмчид байлгах явдал юм.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлахгүй бол Баабар шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон этгээдүүд Монголчуудын тархийиг дахиад 100 жил угаагаад, Монголчууд алт ч үгүй, зэс ч үгүй, 100 жил арбитрын маргааны төлбөр төлөөд, 100 жил 34 хувийн төлбөр төлөөд, тэдгээрийн хүү төлөөд, өрөнд ороод, ухсан нүхтэйгээ хоцорно.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Үндсэн хуулиасаа Ардчилал гэсэн тэнэг үгийг авч хаяад Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Боловсрол,Эрчим хүч, Уул уурхайн салбарууд зөвхөн 100 хувь төрийн өмчлөлд байна, бусад салбар нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана гэсэн заалт оруулаад явбал Монголын түмэн хэрүүл, авилгал тэр дороо үгүй болж Конвергенцийн онолоор (загвараар) Орос, Хятад шиг тэр дороо суга хөгжинө шүү дээ.Энэ бол тэнэг миний хэлсэн үг биш, Нобелийн шагналт эдийн засагчдын захиж хэлсэн үг юм шүү дээ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эрдэнэтийн талаархи Монгол төрийн дараагийн шийдвэр нь "Монгол зэс корпораци"-ийн луйварчдыг Эрүүгийн хуулийн 79, 84, 145, 146. 147, 148, 162, 182, 263, 264, 265, 266, 270 дугаар зүйлээр яллах явдал юм. Туурга тусгаар Монгол төрийн минь сүлд өршөөж, Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан гэмт этгээдүүд төрийн гэсгээл хүртэх ёстой.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    "Монголын зэс корпораци"-ийнхан бол туурга тусгаар Монгол улсынхаа хуулийг, УИХ-ын шийдвэрийг, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэсэн, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдсан гэмт хэрэгтнүүд юм . Гэмт хэрэгтнүүдэд Монголын нутаг дэвсгэр дээр гишгэх газар байх ёсгүй.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг яадаг юм вэ? Чингэс хааны үед олны өмнө толгойг нь тас цавчдаг байсан. Өнөө үед "Ганц худаг"-461-д илгээх буюу цаазаар авдаг. Одоо Монголын төрд ийм л шийдвэр гаргах үлдээд байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа "Монголын зэс корпораци"-ийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллахыг Монголын жирийн ард түмэн ТЕГ, ЦЕГ, АТГ-аас шаардаж, хүсэж байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    "Монголын зэс корпораци"-ийнхан Английн шүүхээр Монголчуудыг бүү айлга. Монгол улс НҮБ-д бүртгэлтэй туурга тусгаар улс. Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг "Монголын зэс корпораци"-ийнхан шиг гадаад, дотоодын луйварчдаас хамгаалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг хэд хэдэн тогтоол, Деклараци, Харти байдаг юм шүү.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын эдийн засгийн луйварчдаас салах цаг болсон.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. МАН, АН-ыхан хулгайчид!!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Орос ах нар Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа МАН, АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тохуурахсаар явна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Улаанбаатарт, тэр тусмаа 40 мянгатад төрж, өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, тагнуулчин Хурц, У.Хүрэлсүх зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбасүрэн, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • Зочин · [64.119.24.158] · 2019/01/15

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • Зочин · [112.72.12.17] · 2019/01/15

    АЛАА АЛАА АЛАА


  • Зочин · [103.9.90.98] · 2019/01/15

    эдгээр нөхдүүдийн хэргийг шуурхай шалгаж шүүхээр ял өгөх ёстой, ингээд л бахархаад суудгийн байна л даа